Дурлалын зурхай: ордууд дурлахаараа ямар ааш зан гаргадаг вэ?

7

Хэн нэгэн танд сэтгэл алдарч байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Маш энгийн – тухайн хүний зан араншин, сэтгэл хөдлөлийг харахад л хангалттай. Энэ мэдээгээр дамжуулан бид хэн нэгэн танд чин сэтгэлээсээ дурласан эсвэл таны сэтгэл санаагаар зүгээр л тоглож байгааг мэдэхэд туслахаар шийдлээ.

 

1. Хонь

Тэр таныг сонирхож байгаа бол яаран хөдлөхгүй. Эхлээд таны талаар их зүйлийг мэдэж авахын тулд таниас олон зүйлийг асууна. Энэ нь уг ордын өвөрмөц зан чанартай холбоотой боловч эцэст нь та энэ бүхэн зөвхөн та хоёрын харилцааны төлөө байсан гэдгийг ойлгох болно. Хонинууд харилцааны эхэнд мэдэрч буй зүйлээ хэлэхээс санаа зовох хандлагатай байдаг аж.

 

2. Үхэр

Тэд бол төрөлхийн нууцлаг хүмүүс учир дотоод мэдрэмжээ ил гаргахаас цаг ямагт эмээх нь бий. Та үхрээс дараах зүйлсийг харах болно: тэр хөгжилтэй бас нөхөрсөг байна, дараа нь нууцлаг бас хүйтэн хөндий болно. Тэр танд итгэхгүй байгаа үед дээрх ойлгомжгүй зан аашийг гаргадаг байна.

 

3. Ихэр

Эхлээд ихрүүд бага зэрэг түрэмгий юм шиг санагдаж мэдэх ч энэ нь төрөлхийн зан ааш нь биш гэдгийг та ойлгох болно. Тэр зүгээр л тантай аз жаргалтайгаар дандаа хамтдаа байхыг л хүснэ. Тэд өөрт төрж байгаа мэдрэмжээ нууж хаалгүй шууд хэлдэг ба энэ нь таныг хэлэх үггүй ч болгож мэднэ. Ихрүүд ямар ч асуудлыг өөрөө шийдвэрлэхийг илүүд үздэг.

Ennona Gavrilova_Ellina / Shutterstock.com

 

4. Мэлхий

Хэн нэгэнд дурлах үедээ мэлхий нөхцөл байдлыг хүндээр хүлээж авах ба тэр сэтгэл хөдлөлдөө хэт захирагдаж, дурласан хүндээ таалагдах болов уу гэж санаа зовдог аж. Тийм ч учир мэлхий зурхайн ордуудаас хамгийн сэтгэл хөдлөл ихтэй нь гэж хэлэхэд буруудахгүй. Та тэдний сэтгэл хөдлөл болон мэдэрч байгаа зүйлийг тэр дорхноо анзаарч харах боломжтой.

 

5. Арслан

Арслангууд өөрийнхөө мэдрэмжтэй зөрүүд зангаасаа болж зөрчилдөж байдаг. Хэдий тийм боловч тэр мэдэрч буй зүйлээ үнэн шударгаар хэлэхээсээ хэзээ ч эмээхгүй. Гаднаас нь харахад энэ орд бага зэрэг түрэмгий харагдаж болох ч тэд дотроо бүгдийг эргэцүүлдэг, уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг санах хэрэгтэй. Арслан өөрийн бодлоо тулгахгүй ба танд шийдвэрээ гаргах орон зай, цаг хугацааг хүсвэл өгөх болно.

 

6. Охин

Охины ордын хүмүүс ширээн дээрх хөзрүүдийг хэзээ ч холихгүй. Хэрэв тэд танд нууцаар дурлаж байгаа бол ердийн байдгаасаа өөр байхаас гадна, танд дургүй юм шиг хандлага гаргаж эхэлнэ. Тэд дурласан хүнээ болгоомжтойгоор судлах ба энэ нь дараагийн алхамыг хийхэд нь тус хүргэдэг байна. Харин та түүнд таалагдахгүй байвал, тэр найзын ёсоор танд маш найрсаг хандах болно. Нэгэнт хайр дурлалтайгаа учирсан охины орд урьд өмнөхөөсөө ч илүү зөрүүд болдог гэдгийг санаарай.

 

7. Жинлүүр

Тэд хэн нэгэнд сэтгэл алдарч эхэлбэл, хожим сэтгэлийг нь шархлуулахаас үхтлээ айдаг, тиймдээ ч сэтгэл санаагаа хуваалцахаас цааргалдаг. Хайр дурлалтай холбоотой ямар ч асуудлыг шийдвэрлэхдээ маш удаанаар бодож, дүгнэж байж шийдвэрээ гаргадаг байна. Харилцааны эхэнд тэд бага зэрэг стресстэх ба цаг хугацаа нилээн өнгөрсний дараа харьцангуй тайвширна. Нэгэнт тайвширсан бол жинлүүр харилцаагаа хурдтай урагшлуулахыг хичээнэ.

 

8. Хилэнц

Хилэнц таныг өөрийг нь сонирхохгүй байгаа юм болов уу гэдэгт санаа нь зовно. Түүнчлэн, тэр таныг өөрийг нь сонирхохгүй байгааг мэдвэл галзууртлаа уурлаж ч мэднэ. Хэрэв эсрэгээрээ бол тэр завгүй хүн мэт аашилна. Хилэнцүүд маш их хайр халамж хүсдэг ба хэрэв та түүнийг тоохгүй бол тэд шууд л зайгаа барихаас гадна дахин таньтай холбогдохыг ч хүсэхгүй.

Ennona Gavrilova_Ellina / Shutterstock.com

 

9. Нум

Нум – хувийн зан чанар нь хэцүү: тэр хором минут бүрийг тантай хамт өнгөрүүлж, дэлхий ертөнцийн талаар хамтдаа мэдэхийг хүснэ. Гэвч энэ нь зөвхөн түүний хүсэл бөгөөд тэр дурласан нэгэнтэйгээ өөрт байгаа бүгдийг хуваалцахыг эрхэмлэдэг байна. Түүнээс гадна тэд өөрт нь анхаарал халамж тавьж буй хүний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг аж. Хэрэв та нумын ордтой хайр дурлалын харилцаа эхлүүлэхийг хүсэж байвал хувийн орон зай тань бага багаар алдагдана гэдгийг бүү мартаарай.

 

10. Матар

Матрууд ирээдүйн талаар удаан бодолхийлдэг. Түүнчлэн тэд танд дурлаж эхэлбэл маш нууц төлөвлөгөө боловсруулна. Гэвч эхэндээ тэд таниас зорилгын тань талаар асуух ба энэ нь матруудын цаашид энэ харилцааг үргэлжлүүлэх эсэхээ шийдэхэд нь тус хүргэдэг байна. Харин энэ асуултаас өөр олон зүйлийг асууж эхэлбэл, тэд таныг сонирхож байна гэж ойлгоорой.

Natalia Hubbert / Shutterstock.com

 

11. Бумба

Хайр дурлал бол тэдний хувьд хамгийн эхэнд тавигддаг зүйл биш, яагаад гэвэл шинэ зүйл рүү тэмүүлэгчид юм. Түүнчлэн хэрэв бумбууд ажлаа хойш тавьж, танд цаг зав гаргавал, эргэлзэх хэрэггүй – тэр танд сэтгэлтэй эсвэл таныг ядахдаа их, бага хэмжээгээр сонирхож байна гэсэн үг. Харин түүний сэтгэл санаагаар тоглоом хийх гэсний хэрэггүй – учир нь тэд үүнийг ноцтой хүлээж авах болно.

 

12. Загас

Загаснууд хайрлаж, дурлах үедээ тэр хүнийхээ тухай бодолд бүрэн автана. Яагаад гэвэл тэд уран сэтгэмж өндөртэй хүмүүс ба хайр сэтгэлээ шүлгээр илэрхийлж, дуу дуулж эсвэл урлагийн ямар нэгэн төрлөөр дурласан нэгэндээ өөрийнхөө мэдрэмжийг заавал мэдрүүлнэ. Харилцааны эхэнд тэд дотоод мэдрэмжээсээ болж бага зэрэг эмээх боловч, тэр танд сайн гэдгээ ямар нэгэн байдлаар заавал ойлгуулна.

Jackie Niam / Shutterstock.com
75
ГоёГоё
19
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Flor de Mayo

    Flor de Mayo

    2018/09/12 at 13:42

    яаааг бичжээ

  2. Khandsuren Khandaa

    Khandsuren Khandaa

    2018/09/13 at 13:01

    Х. Анударь нз нь мэлхийшдэ уншаад ойлго за ххэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *