Кардио дасгалын 6 давуу тал 

0

Сар болгон л ямар нэгэн дасгалын шинэ хөтөлбөр зохиогдож хэн хүнгүй хошууран хийдэг цаг иржээ: гарсан болгоныг нь дагаж хийнэ гэж юу байх вэ дээ, хүн болгон өдөржингөө спорт танхимд дасгал хийж өнгөрөөхгүйгээс хойш кардио дасгал хийхийг та бүхэнд санал болгож байна. Тэгээд ч кардио дасгалын ач тусыг шинжлэх ухаанаар баталсан. Насанд туршдаа кардио дасгал хийх шалтгаануудаас та бүхэнд хүргэж байна.

1. Эрүүл тархи

Сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар кардио дасгал хүний тархи болон ой тогтоомжид сайнаар нөлөөлдгийг тогтоожээ. Богино хугацаагаар хийсэн дасгал хүртэл хүний тархинд удаан хугацаанд эерэгээр нөлөөлж байсан байна.

2. Эрүүл зүрх

Таны зүрх бол булчин, булчинг ажиллуулах ёстой. Булчинг ажиллуулахгүй бол суларч элдэв өвчний эх үүсвэр болно. Кардио дасгал – зүрхний цохилт нэмэгдэж булчингууд ажиллана. Мөн муу холестериний хэмжээг бууруулдаг байна.

3. Бодисын солилцоог сайжруулна

Зөвхөн зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлээд зогсохгүй мөн биеийн бодисын солилцоог сайжруулахад нөлөөлнө. Кардио дасгалыг тогтмол, эрч хүчтэй хийснийхээ хэрээр бодисын солилцоо сайжирдаг ажээ.

4. Ядаргаа болон сэтгэл санааны хямралаас ангижруулна

Кардио дасгал хийснээр ядаргаа тайлах гормон ихээр ялгардгаас гадна хоолны дуршил бууруулах гормон ялгардгийг мартаж болохгүй.

5. Диабетийг багасгана

Тогтмол кардио дасгал хийснээр булчинг глюкоз их хэмжээгээр хэрэглэхэд хүргэдэг. Өөрөөр хэлбэл цусан дахь сахарын хэмжээ хэвийн хэмжээнд байх бөгөөд цусан дахь сахарын хэмжээ хэлбэлзэхгүй болно. Үүнээс үүдэн чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүмүүсийг кардио дасгал тогтмол хийж байхыг зөвлөдөг байна.

6. Биеийн байдал бүхэлдээ сайжирна

Кардио дасгал калори шатаана, ингэснээр та илүүдэл жингээ хаяна. Нуруу нугасны булчинг чангалж нуруу өвдөхөө болино. Таны хөдөлгөөн сайжирч аливаад овсгоотой хөдөлнө, эрч хүч нэмэгдэж өдрийн турш ажлын ачааллыг даах чадвартай болно.

4
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *