Та цагаан мах эргэснээс болж таагүй зовуурь мэдэрсээр байна уу? Гэрийн нөхцөлд шамбарам өвчнийг богино хугацаанд эмчлэх 6 арга танд тус болно

1

Цагаан мах эргэх нь ихэнх насанд хүрэгчдэд түгээмэл тохиолддог асуудал бөгөөд “Mayo Clinic”-ийн мэдээлж буйгаар 4 хүн тутмын гурав нь уг асуудалтай нүүр тулгардаг гэжээ. Шулуун гэдэсний хэсэгт судас бүдүүрдэг бөгөөд гадна болон дотор талын аль алинд нь тохиолдоно. Тав тухгүй мэдрэмж төрүүлээд зогсохгүй, цус алдах болон өвдөх шинж тэмдгүүд давхар илэрдэг. Зарим төрөл нь тав тухгүй мэдрэмж төрүүлэхээс гадна, загатнаж байгаа юм шиг мэдрэгддэг.

Аз болоход гэрийн нөхцөлд шамбарам өвчнийг эмчлэх хэд хэдэн аргууд байдаг. Аль ч аргыг хэрэглэхийн өмнө эхлээд эмчид үзүүлж, өвчнийг зөв оношлуулах нь чухал. Гэхдээ эдгээр 6 аргын тусламжтай цагаан мах эргэх өвчнийг гэртээ эмчлэх бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

1. Бүлээн усаар дүүргэсэн ванн

Цагаан мах эргэх асуудлыг хариуцсан эмч нар 15 минут бүлээн усаар дүүргэсэн ваннд хэвтэхийг зөвлөж байна. Мөн 00-д таарах хэмжээний суудаг ванныг худалдаж авч хэрэглэх тохиромжтой бөгөөд энэ нь шамбарамыг дэвтээх үр дүнтэй арга болохыг онцолжээ.

SHUTTERSTOCK

 

2. “Witch hazel” тайвшруулах үйлчилгээтэй ургамлын охь

“Medical News Today” уг охийг хөвөнгийн тусламжтай эргэсэн цагаан махандаа түрхэх хэрэгтэйг зөвлөжээ. Энэ охь наалданги бодисоор баялаг тул, арьсыг чангалахад тусална. Хэрэв шамбарам цочромтгой байвал, та уг охийг шингэлж хэрэглээрэй. Эсвэл өөр аргуудаас хэрэглэсэн ч болно.

SHUTTERSTOCK

 

3. Зуун наст ургамал

“Cleveland Health Clinic” зуун настыг энэ чиглэлээр хэр үр дүнтэй болохыг судалсан судалгаа байхгүй ч, энэ нь арьсны үрэвслийг намдаах болон шамбарамын зовуурийг тайвшруулах ач тустай гэж үздэг байна. Цэвэр зуун наст ургамлыг хэрэглээрэй. Зуун наст ургамлын гелийг цагаан маханд түрхэнэ.

SHUTTERSTOCK

 

4. Мөс

Өөр нэгэн үр дүнтэй уламжлалт арга нь мөс хэрэглэх юм. Мөсийг алчуураар ороож, үрэвсэл дээрээ 15 минут байлгана. Мөс хавагнахаас сэргийлж, өвчнийг намдаахад тусалдаг.

SHUTTERSTOCK

 

5. Эпсом-глицериний нэгдэл

“Cleveland Health Clinic” дараах нэгдлийг санал болгож байна: 2 хоолны халбага Эпсом давсыг мөн ижил хэмжээний глицеринтэй холино. Хольцыг зориулалтын марльд түрхэж, эргэсэн цагаан махан дээр тавина. 15-20 минут байлгана. 4-6 цаг тутамд энэ аргыг давтаж хийх учиртай.

SHUTTERSTOCK

 

6. Чийгтэй ариун цэврийн цаас

“Mayo Clinic” хуурай эсвэл үнэртэй ариун цэврийн цаасаар арчихаас татгалзах хэрэгтэй гэжээ. Эс бөгөөс нөхцөл байдал улам хүндэрдэг байна. Чийгтэй, нойтон алчуур эсвэл ариун цэврийн цаас хэрэглэх нь хамгийн зөв сонголт.

SHUTTERSTOCK

Шамбарам буюу цагаан мах эргэх асуудлыг хүндрүүлэлгүй хэрхэн эмчилж болохыг та мэдэж авлаа. Дараагийн удаа уг асуудалтай нүүр тулгарвал эдгээр аргуудаас хэрэглээрэй.

7
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *