
Өөрийгөө хүндэтгэдэг ямар ч эмэгтэйн хувьд цэвэрхэн гал тогооны өрөөтэй байх нь мөрөөдөл билээ. Мэдээж хэрэг бохирдсон аяга тавга угаах хэрэгтэй болох үед танд асуудлыг шийдэхэд чинь туслах ид шидийн саваа гэж байхгүй. “Их цэвэрлэгээ” хийсний дараа та угаалтуураа цэвэрлэх шаардлагатай болох бөгөөд энэ бол хамгийн хэцүү, төвөгтэй зүйл. Уур бухимдал хүргэмээр энэ бохирдлоос салахын тулд та ямар ид шид хэрэглэх вэ? Ид шидээр гал тогооны өрөөг цэвэрхэн болгох нь зөвхөн үлгэрт л гардаг. Тэгэхээр бид танд цаг хэмнэх, тэгтлээ их ажил болоод байхааргүй ач тустай лайфхакыг хэлж өгье.

Өнөөдөр бидний бэлтгэн хүргэж буй энэ мэдээллийн хүрээнд та метал угаалтуурыг гялалзсан мэт цэвэрлэх лайфхакыг мэдэж авна. Үүний тулд танд зарим нэг зориулалтын цэвэрлэгээний хэрэгслүүд хэрэг болно. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнүүд танд болон таны эргэн тойронд буй хүмүүст харшил үзүүлдэг гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.

Аз болоход гал тогооны угаалтуурыг ямар ч бохирдолгүй болтол нь цэвэрлэх аюулгүй бас эрүүл арга гэж бий. Танд хэрэг болох зүйл гэвэл, айл бүрт байдаг гурил болон угаалгын сав.

Гурилаар хүртэл дээрх асуудлыг шийдвэрлэж болдог байх нь.

Та юу хийх ёстой вэ?
- Угаалтуурыг эхлээд савантай ус болон порлоноор угаана. Аяга таваг угаадаг порлоныг ашиглахад болно.
- Даавуу эсвэл хуурай сальфеткаар угаалтуурыг сайтар хатаана. Энэ алхмыг алгасаж болохгүй. Хатаалгүй үлдээсэн дусал ус хүртэл энэ аргыг ямар ч үр дүнд хүргэхгүй.
- Угаалтуур руу гурилнаас хэд хэдэн удаа цацна.
- Машинаа ваксаар өнгөлдөг шиг хуурай сальфеткаар угаалтуураа өнгөлнө.
- Үлдсэн гурилыг авна.
- Гэр бүлийнхнээ дахиж угаалтуур хэрэглэхийг нь болиулах! (тоглосон шүү).

Та угаалтуураа гялалзаж байгааг хараад шоконд орох болно. Шударгаар хэлэхэд өөр ямар ч арга угаалтуурыг ингэтэл нь өнгө оруулахгүй.

Угаалтуур цэвэрхэн боллоо. Одоо та цагийг гэр бүл болон найзуудтайгаа санаа зовох зүйлгүй хүссэнээрээ өнгөрүүлээрэй!

Та үүнтэй ижил өөр лайфхакуудыг мэдэх үү? Магадгүй танд өөрийн гэсэн нууц арга байдаг байж мэдэх юм. Тийм бол бидэнтэй сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан хуваалцаарай.







