Гэрийнхээ ажлын өрөөг ая тухтай болгож тохижуулахад тань туслах 7 зөвлөгөө

0

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүмүүс гэрээсээ ажиллах явдал эрс нэмэгдсэн билээ. Гэрээсээ ажиллах нь хүнд гэр бүлтэйгээ цагийг илүү удаан өнгөрүүлэх боломжийг олгохоос гадна цаг хугацааг илүү хэмнэх ач холбогдолтой. Гэвч гэрээсээ ажиллахад ч ажлаа хийхэд тохь тухтай орчин бүрдүүлсэн байх шаардлагатай. Манай сайт уншигч танд гэртээ хэрхэн тухтай ажлын орчныг бүрдүүлж болох тухай зөвлөгөөг хүргэж байна.

Ногоон өнгө төрх нэмэх

© BenRosen / Reddit, © HowIsThatMyProblem / Reddit

Өнгөний сэтгэлзүйн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ногоон өнгө хүнд залуу нас, байгаль дэлхийг санагдуулахаас гадна итгэл найдвар төрүүлж байдаг хэмээжээ. Иймээс ч ногоон өнгийн эд зүйлс хүнд амар амгалан байдлыг мэдрүүлдэг аж. Хэрвээ та гэртээ ажил хийхэд тухтай орчин бүрдүүлэхээр зорьж байгаа бол өрөөний дотоод чимэглэлдээ ногоон өнгийн амьд ургамал зайлшгүй оруулж өгөхийг зөвлөж байна.

 

Үнэртэй лаа хэрэглэх

© RYNA studio / Unplash

Аливаа үнэр нь хүний сэтгэл, мэдрэмжинд шууд нөлөөлж, ажлын үр дүнг нэмэгдүүлэх боломжийг олгож байдаг ажээ. Тухайлбал, ванилийн үнэр нь хүнийг тайвшруулдаг бол лаванда цэцгийн үнэр хүнд амар амгаланг мэдрүүлдэг байна. Иймээс ажиллаж байхдаа өөрт таатай үнэр гаргах лааг хэрэглэж хэвшээрэй.

 

Гэр бүлийнхнийхээ зургийг ойр байлгах

© ErikaWittlieb / Pixabay

Ажлын өрөөндөө гэр бүл, хайртай бүхнийхээ гэрэл зургийг нүдэнд харагдахуйц газар байршуулах нь ажиллах урам зориг хүнд өгч, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байдаг билээ. Түүнчлэн ажлын өрөөнд байрлах зураг нь дижитал бус цаасан гэрэл зураг байх нь танд хамгийн тод мэдрэмжийг төрүүлэх давуу талтай байдгийг дурдах нь зүйтэй болов уу.

 

Тухтай сандал сонгох

© artlambi / Unplash, © Kari Shea / Unplash

Гэрээр ажиллаж байна гээд хоолны ширээн дээр сууж, тухгүй хатуу сандал дээр ажиллах нь мэдээж зөв зүйл биш. Ажиллахад нурууг цэх, зөв байрлалд барьж чадахуйц дизайнтай сандал сонгох нь урт хугацаанд сууж ажиллахад нуруунд ирэх ачааллыг бууруулах эрүүл мэндийн эерэг ач холбогдолтой байдаг. Иймээс ажиллахад тухтай сандал сонгож авахыг урьтал болгоорой.

 

Тохиромжтой гэрэлтүүлэг сонгох

© ajb / Unplash, © richtervet / Unplash

Дэлгэцийн өмнө удаан хугацаагаар сууж ажиллах үедээ гэрэлтүүлэг хэр чухал байдаг талаар мэдлэггүй хүмүүст хараа муудах асуудал ихээр тулгардаг билээ. Оффист сууж ажиллах үед ерөнхий гэрэлтүүлэг нь ажилчдад тохиромжтой гэрлийг ялгаруулж байдаг бол гэрээр сууж ажиллах үед гэрэлтүүлэгтээ зайлшгүй анхаарах нь зүйтэй.

Ингэхдээ та байгалийн гэрэл авахын тулд заавал цонхны дэргэд суух шаардлагагүй бөгөөд ажиллаж байх хугацаанд тогтмол нарны гэрэл тусч байх боломжтой газар сонгож суухад л хангалттай. Харин цахилгаан гэрэлтүүлэг сонгохдоо нэг хэсэг газрыг гэрэлтүүлэх гэрэл бус илүү өргөн өнцөгт тусах гэрэлтүүлэг сонгох нь зөв ажээ.

 

Хэрэгцээт зүйлсээ нэгтгэх

© Rietard420 / Reddit, © meguskus / Reddit

Гэрээр ажиллахад хүнд тийм ч том орон зай шаардлагагүй. Гэртээ ажиллах үедээ та сууж байгаа ширээгээ гэр бүлийнхээ хэн нэг гишүүнтэй хувааж хэрэглэж байж ч болно. Гэхдээ зайлшгүй ширээн дээр байх ёстой зүйлсийн жагсаалтад танд тогтмол хэрэг болдог болон таныг ажлаа хийх сэдэл өгч байдаг зүйлсээ байрлуулсан байх нь хамгийн чухал.

 

Самбар байршуулах

© miabaker / Unplash

Ямар нэгэн шинэ санаа, шийдэл орж ирэх бүрийд тэмдэглэж үлдээх боломжтой самбар дэргэдээ байрлуулах нь ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх бас нэгэн арга аж. Иймээс ч алдартай суут эрдэмтэд ажлынхаа өрөөнд том хэмжээний самбар байрлуулдаг байсан гэдэг.

 

Ажлын өрөөг тохижуулахад хүмүүсийн тогтмол гаргадаг алдаанууд

© Mrboi8989 / Reddit, © ctarzi / Unplash, © OrLaxy9 / Reddit

Орон зайн зохисгүй ашиглалт.

Гэрээр ажиллах үед бидний тогтмол гаргадаг хамгийн том алдаа бол чухам хаана ажиллахаа зөв тооцдоггүй явдал ажээ. Ийнхүү тохиромжгүй газар сууж ажиллах нь ажлын үр бүтээмжийг бууруулах гол шалтгаан болдог байна.

Хаана ч ажиллаж болно гэсэн өрөөсгөл ойлголт.

Гэртээ ажиллаж байгаа учраас гэрийнхээ хаанаас ч үр бүтээлтэй ажиллах боломжтой гэсэн өрөөсгөл ойлголт олны дунд бий. Мэдээж хүн орон дээрээ эсвэл гал тогоондоо суугаад үр бүтээл дүүрэн ажиллах боломжгүй билээ.

Хэрэгцээт зүйлсээ байршуулах шүүгээгүй эсвэл тавиургүй газарт ажиллах.

Бүх бичиг баримтаа ширээн дээрээ овоолж ажиллана гэдэг бусдад харагдах байдлын хувьд ч, өөрт мэдрэгдэх сэтгэл ханамжийн хувьд ч таатай зүйл биш билээ. Бүх зүйлс нь эмх цэгцтэй орчинд хүн илүү бүтээлчээр ажиллах боломж бүрддэг.

© idontenjoyfortnite / Reddit, © stucaboose / Reddit, © ringo_ringo / Reddit

Залгуур, холбогч утаснууд ил байх.

Холбогч залгуурууд ил байх нь гэрийн дотор заслын хувьд зохисгүйн дээр галын аюул гарах эрсдэлтэй байдаг ажээ. Иймээс ажиллах орчноо бүрдүүлэхдээ кабель менежмент хийж хэвшээрэй.

Хэт их чимэглэлтэй газарт ажиллах.

Интерьер дизайны нэгэн гол дүрэм бол чимэглэл бага байх тусмаа цэвэрхэн гэх үзэл билээ. Ажил хийх орчноо бүрдүүлэхээ ч эмх цэгцтэй бөгөөд чимэглэл багатай байлгахыг зорих хэрэгтэй.

Агааржуулалтад анхаарал хандуулахгүй байх.

Компьютер дээр сууж ажиллах үед цахилгаан хэрэгслээс их хэмжээний халуун ялгардаг ба халууны улиралд ийнхүү агааржуулалтгүй газарт удаан хугацаагаар сууж ажиллахад тун тухгүй мэдрэмж төрүүлдэг гэдгийг бид мэдэх билээ. Иймээс агааржуулалтад анхаарал хандуулах нь зүйтэй.

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *