Хүүхдүүд маш амархан хариулах боловч томчууд гүүглдэхээс өөр аргагүйд хүрэх 15 төвөгтэй асуулт

0

Ном мэдлэгийн цор ганц эх сурвалж байсан үе саяхан. Бид энэ үеийг ч сайн санаж байгаа. Нэвтэрхий толь эсвэл сурах бичгүүд нь өөрийн мэдлэгээ өргөжүүлэхэд тустай. Гэхдээ одоо хайлтын системд асуултаа тавиад л өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болоод байгаа юм. Харамсалтай нь бид өөрсдийн эргэн тойрон байгаа зүйлсийг тэр болгон анзаарахгүй өнгөрнө.

Зарим нэг асуултанд хариулт өгөхийг хичээлээ, эдгээр нь номын тоосыг унагаах нэг шалтгаан болно гэж найдаж байна. Асуултуудын зөв хариултыг нийтлэлийн төгсгөл хэсгээс үзнэ үү.

1. Дэлхий дээрх хамгийн хуурай газрыг нэрлэнэ үү?

© G.Hüdepohl / ESO / Wikimedia Commons

 

2. Хүний барьж босгосон хамгийн үнэтэй объект юу вэ?

© NASA / Nick Hague / Wikimedia Commons

 

3. Дэлхий дээрх хамгийн хүнд амьд биет юу вэ?

© Lance Oditt / Friends of Pando / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons

 

4. Ямар хүрхрээ хамгийн өргөн нь бэ?

© Jakub Hałun / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons

 

5. Ямар улсын газар нутаг 17 мянга гаруй арлаас бүрддэг вэ?

© Lucky Christiawan / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons

 

6. Дэлхийн хаана хамгийн их цэнгэг усны нөөц байдаг вэ?

© Christopher Michel / Wikimedia Commons

 

7. Дэлхий дээрх хамгийн өндөр гүүрийг нэрлэнэ үү?

© Hartmut Schmidt / Heidelberg / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons

 

8. Ямар гол хамгийн гүн бэ?

© Max.kit / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons

 

9. Дэлхий дээр хамгийн их бороо ордог газар хаана байдаг вэ?

© BroKholi94 / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons

 

10. Дэлхий дээрх хамгийн жижигхэн нийслэлийг нэрлэж чадах уу?

© Lukas / Wikimedia Commons

 

11. Ямар хот хамгийн эртний түүхтэй вэ?

© Aktron / Wikimedia Commons

 

12. Хамгийн нам доор хуурай газар хаана байдаг вэ?

© Ian and Wendy Sewell / CC BY-SA 3.0 / Wikimedia Commons

 

13. Эсийн хамгийн том молекулын нэрийг санаж байна у?

© S Shamima Nasrin / CC BY 4.0 / Wikimedia Commons

 

14. Дэлхий дээрх хамгийн түгээмэл химийн элементийг нэрлэнэ үү?

© NASA / Wikimedia Commons

 

15. Оцон шувууны хамгийн их тоо толгойтой сүрэг дэлхийн хаана амьдардаг вэ?

© Christopher Michel / Wikimedia Commons

 

Хариултууд:

1. Өмнөд Америкт байдаг Атакама цөл нь дэлхийн хамгийн хуурай цөлд тооцогддог.

2. Хүний гараар бүтсэн хамгийн үнэтэй объект бол Олон улсын сансрын станц. 150 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэнэ.

3. АНУ-ын Юта мужид байрлах үндэсний ой мод Фишлейкэд дэлхийн хамгийн хүнд амьд биет байдаг – улиасны төгөл. Энэ нь харилцан уялдаа холбоо бүхий үндэсний системтэй бөгөөд төглийн нийт масс нь ойролцоогоор 6 сая килограмм болно.

4. Лаосын өмнөд хэсэгт байрлах Кхон хүрхрээний өргөн нь 10,782 метр бөгөөд энэ нь дэлхий дээрх хамгийн өргөнд тооцогдоно.

5. Дэлхий дээрх хамгийн том арал улс – Индонез.

6. Антарктидын мөсөн тив-д дэлхийн цэнгэг усны хамгийн их нөөц буюу 30 сая куб километр байдаг. Энэ нь дэлхийн бүх цэвэр усны нөөцийн 70 хувийг эзэлнэ.

7. Виадук Мийо нь дэлхийн хамгийн өндөр гүүрт тооцогддог. Гүүрний урт 2460 метр бол өндөр нь сууриасаа хамгийн дээд цэг хүртлээ 343 метр.

8. Конго – хамгийн гүн гол, Африкийн 10 улсаар дамжин өнгөрөх энэ голын гүн 220 метр хүрдэг ажээ.

9. Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрлах Маусинрам хотод жилд 11,800 миллиметр (ойролцоогоор 11 метр) орчим хур тунадас ордог.

10. Палау улсын нийслэл Мелекеок дэлхийн хамгийн жижиг нийслэлд тооцогдоно. Уг хот нь ердөө 277 оршин суугчидтай.

11. Дольни-Вестонице – одоогийн Бүгд Найрамдах Чех улсын газар нутаг дээр байрлах тосгон. Эндээс нэн эртний улбаатай хүмүүсийн ул мөр олдсон бөгөөд ойролцоогоор МЭӨ 27,000 жилд хамаарч болохыг судалгаагаар тогтоожээ.

12. Дэлхийн хамгийн нам дор хуурай газар – Израиль, Палестин болон Иорданыг зааглах Сөнөсөн тэнгисийн эрэг орчим. Энэ хэсэг далайн түвшнээс 432,65 метрт байрладаг ажээ.

13. ДНХ-ийн молекулыг 1953 онд нээсэн бөгөөд эсэд байгаа хамгийн том молекулд тооцогдоно. Хүний биеийн бүх ДНХ-г ар араас нь цувруулан байрлуулж болдог байсан бол нийт урт нь Дэлхийгээс Нар хүртэл зайнаас 600 дахин урт байх байлаа.

14. Хүчилтөрөгч – Дэлхий дээрх хамгийн түгээмэл химийн элемент: газрын хөрсөнд, усанд бас агаар мандалд байдаг.

15. Оцон шувууны хамгийн их тоо толгойтой (ойролцоогоор 2 сая тоо толгой) сүрэг Өмнөд Сандвичийн арлуудад байрлах Заводовской арал дээр амьдардаг.

Та хэдэн асуултанд зөв хариулсан бэ? Та шинжлэх ухааны холбогдолтой мэдлэг олгох нийтлэл, ном унших дуртай юу?

5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dorjragchaa Erdenebat

    Dorjragchaa Erdenebat

    2022/01/10 at 15:19

    H2 O2 N2 C

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *