100 метр хүртэл дүүлэн нисэх чадвартай, Австрали тивийн өхөөрдөм нэгэн амьтны төрөл зүйлийг судлаачид олж тогтоожээ

0

2020 он хэдийгээр таагүй зүйлсээр дүүрэн байгаа хэдий ч сонирхолтой зүйлс ч бас олон тохиолдож буй ажээ. Тухайлбал, Австрали тивд тархан суурьшсан, шөнийн амьдралтай “the Great Glider” хэмээх амьтны генетикийн бүтцийг шинжлэх явцад эрдэмтэд тус амьтан гурван өөр зүйлд хуваагддаг болохыг олж тогтоожээ. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн 228 жилийн турш энэхүү амьтныг төрөл зүйлээр ялган авч үзэж байгаагүй ажээ.

Опоссум шиг хэмжээтэй “The Great Glider” нь 100 метр хүртэл өндөрт дүүлж чаддаг ажээ

David Cook

 

David Cook

“Өнгөрсөн жилүүдэд тэднийг өөр хоорондоо ялгаатай байгааг эрдэмтэд анзаарч, тэмдэглэж байсан. Иймээс ч тэднийг нэгээс олон төрөл зүйл байж болох юм гэж нэг үе таамаглаж байсан бол одоо тэр таамаглалыг нь батлах ДНХ-ийн нотолгоо бидэнд байна. Улмаар тэдний талаарх олон зууны туршид тэмдэглэгдэж ирсэн мэдээллүүдийг бүхэлд нь өөрчилж орхилоо” хэмээн Жеймс Күүкийн Их Сургуулийн докторант, судлаач Денис МакГрегорын судалгааг Австралийн Үндэсний Их Сургууль мэдээлжээ.

 

Анх хүн төрөлхтөнд танигдсанаас хойш өнөөг хүртэл 228 жилийн турш уг амьтныг нэг зүйл амьтан хэмээн тооцож байжээ.

Denise McGregor and Jasmine Vink

Австралийн судлаачид тус амьтны ДНХ-ын шинжилгээ хийсний дараа гурван өөр зүйлд хуваагдаж буйг олж тогтоосон байна. Шинжилгээний дараа судлаачид хойд (зүүн дээд талын зураг), төв (зүүн доод талын зураг) ба өмнөд (баруун талын зураг) хэмээн гурван төрлийг зүйлчлэн ангилжээ.

 

Саяхан судлаачид уг амьтан нь 3 өөр төрөл зүйл болохыг тогтоожээ.

Vee-kayy

“Австрали улсад энэ жил урьд өмнө тохиолдож байгаагүй ой хээрийн түймэр гарч, ан амьтдын гэр болсон зэрлэг байгаль ихээр сүйдэж, ан амьтад ч галд өртсөөр буй билээ. Үүний улмаас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулж, хамгаалахын тулд амьтдын генетикийн олон янз байдал, төрөл зүйлийн бүтцийг тодорхойлоход илүүтэйгээр анхаарч ажиллаж байна” хэмээн Австралийн Үндэсний Их Сургуулийн доктор Кара Янгентоб мэдээлжээ.

 

“Австралийн биологийн төрөл зүйл улам бүр баялаг болсоор байна.”

Steven Kuiter

Мөн тэрээр, “Энэхүү амьтныг олон зүйлд хувааж авч үзэх болсноор өмнө судлагдаж байсан бүхий л баримт, мэдээллүүд үгүйсгэгдэж, илүү нарийн судлах шаардлагатай болоод зогсохгүй, бусдын анхаарлыг ч энэ амьтан өөртөө илүүтэйгээр татах боллоо” хэмээжээ.

6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Chingis Ogoodei

    Chingis Ogoodei

    2020/11/23 at 10:07

    Nogoo hyataduud ni bariad idchihviidee

  2. Oyun Togtoh Suren

    Oyun Togtoh Suren

    2020/11/23 at 10:11

    Чебурашка байна ш дээ

  3. Namjil Guai

    Namjil Guai

    2020/11/23 at 10:17

    Юун өхөөрдөх хамгийн дургүй нисдэг хулгана хэмээх өнөө заваан сарьсан багваа бнашдээ.өөрт чинь өхөөрдөм бдгийм байж.

  4. Otgoo Sandag

    Otgoo Sandag

    2020/11/23 at 10:39

    Өхөөрдөх юм биш , сарьсан багваахай өна. Өвчин үүсгэгч

  5. Нина

    2020/11/24 at 16:50

    Чебурашка минээ амьд уу үнсэе

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *