Гэр орны цэвэр цэмцгэр байдлыг үгүй хийдэг цэвэрлэгээний 10 алдаа

0

Судалгаагаар бидний гэрт буй хамгийн бохир өрөө бол гал тогооны өрөө бөгөөд хамгийн бохир эд зүйл нь аяга угаагч порлон байдаг нь тогтоогджээ. Харин бид нартай цэлмэг өдөр цонхоо арчих зэргээр гэр орноо цэвэрлэхдээ олон алдааг өөрсдөө ч мэдэлгүй гаргаж байдаг ажээ. Бидний бүхий л хичээл зүтгэлийг үгүй хийдэг тэдгээр алдаануудыг энэхүү нийтлэлээрээ танд хүргэхээр бэлдлээ.

1. Хуванцар хаалганы бариул хэрэглэх

© bug / Reddit, © SpecialMixture / Reddit, © Unsplash

Өдгөө олон төрлийн загвар хийц, материал бүхий хаалганы бариулыг хүссэн загвараараа сонгох боломжтой болоод буй билээ. Гэхдээ хаалганы бариул сонгохдоо материалыг нь чухалчилж сонгох нь чухал. Материалын тухайд гуулиар хийсэн бариул хамгийн эрүүл сонголтод тооцогддог аж. Учир нь нян, бактерийг үржүүлдэг хуванцар материалаас ялгаатай нь гууль вирус, нянг устгах чадвартай байдаг гэнэ.

 

2. Нартай цэлмэг өдөр цонхоо угаах

Нартай цэлмэг өдөр цонхоо угаана гэдэг тийм ч зөв санаа биш ажээ. Нарны хурц туяанд таны угаасан шил маш хурдан хатаж толбо үүсдэг байна.

 

3. Ариун цэврийн цаасыг буруу харуулж байрлуулах

© Elya / Wikimedia Commons, © Elya / Wikimedia Commons

Ариун цэврийн цаасыг хаашаа харуулж тавих нь зөв тухай хүмүүс урт хугацааны турш маргалдаж буй билээ. Судалгаагаар ариун цэврийн цаасны хуйлаасыг дээш харуулж тавих хандлагатай байдаг нь харагджээ. Учир нь энэ байрлалаар ариун цэврийн цаасаа тавих нь хананд хүрэх магадлалыг бууруулдаг тул нянг тархаахгүй байх эрүүл ахуйн ач холбогдолтой байдаг байна.

 

4. Гутлаа гэртээ орж ирсэн хойноо тайлах

Гэрт орохоосоо өмнө гутлаа тайлах ёс заншилтай олон соёл дэлхий дээр бий. Тухайлбал, япончууд ариун цэврийн өрөө орохдоо өмсдөг тусгай шаахайтай байдаг. Гэртээ орохоосоо өмнө гадаа гутлаа тайлдаг уламжлал нь гэр дотор гадны шороо тоосыг оруулж, бохирдуулахгүй гэсэн эрүүл ахуйн энгийн ёсноос үүдэлтэй. Учир нь гутлын уланд олон төрлийн өвчлөл үүсгэх боломжтой нян ихээр үржиж байдаг билээ.

 

5. Тоосоо соруулсны дараа цонхны болон ширээний тавцан зэргийг арчих

Бидний заримын хувьд магадгүй тоосоо соруулсны дараа тавилгаа арчиж цэвэрлэх нь зүйтэй мэт санагддаг байж болох юм. Гэвч хамгийн зөв сонголт бол эд хошил дээр тогтсон тоос, шороог арчиж цэвэрлэж дууссаны дараагаар тоосоо соруулах ажээ. Мөн түүнчлэн хамгийн өндөр хэсэгт тогтсон тоос, шороог эхэлж арчих нь зүйтэй.

 

6. Тоос сорогчоор нэг л чиглэлд соруулах

Тоос сорогчоор гэрээ цэвэрлэх хамгийн шалгарсан арга бол бүх чиглэлд хөдөлгөж соруулах явдал юм хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. Ийнхүү соруулах нь хивсний гүнд буй бохирдол болон дутуу соруулсан хогийг татахад танд туслах болно.

 

7. Нартай өдөр хөшгөө нээлттэй үлдээх

Гэртээ байгалийн гэрэл оруулах нь таатай мэдрэмжийг танд өгдөг байж болох ч нарны хэт ягаан туяанд танай гэрийн тавилганууд өнгөө алдаж байдаг ажээ. Иймээс хэт хурц нартай өдөр хөшгөө татаж, тавилгаа хамгаалаарай. Эсвэл цонхондоо хэт ягаан туяанаас хамгаалах наалт нааснаар та дээрх асуудлыг мөн шийдэх боломжтой.

 

8. Үүдний гишгүүрээ буруу байрлуулах

Үүдний гишгүүрийн үндсэн үүрэг бол мэдээж гутлын уланд наалдсан шороо, бохирыг багасгах билээ. Хэрэв танай гишгүүр тэгш өнцөгт хэлбэртэй бол уртын дагуу байрлалтай тавихыг зөвлөж байна. Энэ нь гуталтай орж ирж буй хог шороог илүү сайн татаж авахад туслах болно.

 

9. Байгалийн бус гэрэлтүүлэгтэй орчинд цэвэрлэгээ хийх

Байгалийн гэрэлд тоос шороо болон элдэв бохирдол сайн харагддаг гэдгийг та мэдэх үү? Иймээс уншигч танд өдрийн цагаар цэвэрлэгээ хийж хэвшихийг зөвлөж байна.

 

10. Цонхны шилээ угаасны дараа хүрээг нь цэвэрлэх

Цонхны шил хэсэг нь цонхны тавцантай ижил хэмжээний бохирдлыг агуулж байдаг ажээ. Иймээс цонхны тавцан болон хүрээг сайтар угааж цэвэрлээд, дараагаар нь цонхны шилийг цэвэрлэж байх нь зүйтэй.

Гэрээ цэвэрлэхдээ та ямар алдаа гаргаж байсан байна вэ? Цаг болон ажлыг хэмнэх өөр гэр ахуйн ямар аргууд байдаг бол?

15
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/12/01 at 07:31

    Сонголт гэдэг бол мэдлэг мэдрэмж юм даа

  2. Тунгалаг

    2020/12/01 at 07:34

    Сонголт гэдэг бол мэдлэг мэдрэмж юм даа. Баярлалаа.Санаа авууштай эко зөвлөгөөг хүлээн авлаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *