Хүрэл зүрхийг ч хайлуулмаар домогт “Титаник” киноны тухай урьд нь хэзээ ч сонсож байгаагүй 15 баримт

2

“Титаник” бол домог болсон кино. 194 минут үргэлжлэх энэ киног бүтээхэд 200 сая ам.доллар зарцуулсан гэдэг. Оскарт 14 удаа нэр дэвшиж байсан, уг киноны хураасан орлогыг сүүлийн 10 жилд эвдэж чадаагүй юм. Камерон жүжигчдээ бие засах өрөө ч оруулдаггүй байсан гэж ярьцгаадаг (тэд яажшуухан хэрэгцээгээ хангадаг байсныг яриад ч хэрэггүй), харин Уинслет зураг авалтыг бүрмөсөн орхиж явдаг дээрээ хүртэл тулж байсан түүхтэй.

Үзэгч олон бид Жеймс Камероны бүтээлийг үзэх дуртай, тиймээс “Титаник” киноны зураг авалт хэрхэн явагдаж дууссаныг та бүхэнд сонирхуулахаар бэлдлээ. Хэрвээ та киноны төгсгөлийн өөр нэгэн хувилбарыг үзээгүй бол нийтлэлийн төгсгөлд сонирхолтой бонус бэлдсэн байгаа шүү.

Розагийн зургийг найруулагч өөрөө зурсан юм

© Titanic / Paramount Pictures

Леонардо Ди Каприог мундаг жүжигчин гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ, харин зураачийн хувьд тааруухан байж. Кейтийг тэр зурж чадсангүй, тиймээс “Титаник” киноны найруулагч Жеймс Камерон өөрөө зурахаар шийджээ. Кинонд томоор гарах харандаа барих тэр гар найруулагчийнх. Кино найруулагчийн ур ухааныг магтах бас нэгэн шалтгаан бий. Ди Каприо – баруун гараараа бичдэг, харин Камерон – солгой гараараа бичдэг аж. Киногоо алдаатай болгохгүйн тулд тухайн хэсгийг тольдож авчээ.

© Titanic / Paramount Pictures

2011 онд уг зургийг дуудлага худалдаагаар 16 мянган ам.доллараар заржээ.

 

Киноны төгсгөл хэсэгт маш олон нууц илгээмжүүд бий

© Titanic / Paramount Pictures

Анхааралтай үзэгч киноны сүүлийн хэсгийг сайтар ажигласан биз байх, гол шатанд байрлах цаг 2 цаг 20 минутыг заасан байдаг. Яг энэ цагт жинхэнэ Титаник живсэн. Гэхдээ Жек, Роза хоёрыг үнсэлцэж байхад ахмад Смит бусдаас сүүлд алгаа ташиж эхэлдгийг хүмүүс тэр болгон анзаараагүй. Энэ зүгээр нэг тохиолдлын бус, харин ахмад хүн усан онгоцоо хамгийн сүүлд нь орхидог гэдгийг илэрхийлсэн байна. Тийм учраас Смит хамгийн сүүлд алгаа ташжээ.

 

Уинслетийг нүцгэн зургаа авахуулахад нь Эмма Томпсон тусалжээ

© GP/ MPI / Capital Pictures / Capital Pictures / East News

Залуу жүжигчин бүсгүй Леонардо Ди Каприогийн өмнө нүцгэн зургаа зуруулахдаа санаа нь их зовж байжээ. Энэ хүнд үеийг давж гарахад нь “Sense and Sensibility” кинонд цуг тоглож байсан Эмма Томпсон тусалсан гэж Кейт ярьсан байдаг. “Би Эмма Томпсонтой хамтран ажиллаж үзсэн, тэр биеэ сул чөлөөтэй байлгаж чаддаг хүн. Түүнийг камерын өмнө хэрхэн нүцгэлж байгааг би харсан, тэгээд энэ бол түүхийн л нэг хэсэг юм гэдгийг ухаарсан даа” гэжээ.

 

Сэтгэл хөдөлгөсөн ахимаг насны хосуудын бодит хувилбар

© Titanic / Paramount Pictures, © wikimedia

Үхэлтэй нүүр тулахын өмнөхөн үг дуугүй бие биенээ тэврэх ахимаг насны хосуудын үзэгдлийг санаж байна уу? Энэ хэсэг олон жүжигчдийн зүрх сэтгэлд гүн хүрсэн. Энэ хосуудын түүх бодит гэхээр бүр ч гунигтай санагддаг юм. Тэднийг Исидор, Ида Штраус гэдэг байв. “Титаник” сүйрэх үед Ида, Исидор болон тэдний үйлчлэгч болох Эллен Берд нарт аврах завинд зай гарган бэлдсэн байжээ. Сайхан сэтгэлтэй Исидор усан онгоцноос явахаас татгалзсан, учир нь усан онгоцонд хүүхэд, эмэгтэйчүүд ихээр үлдсэн байсан юм. Ида ч бас үлдэхээр шийдэж нөхөртөө: “Бид олон жил хамт амьдарлаа. Чи хаашаа, би тийшээ” гэж хэлсэн гэдэг.

Камерон тэднийг ам зөрж байгаагаар зургийг нь авсан, гэхдээ киноны сүүчлийн хувилбарт оруулаагүй хасжээ. Оруулах л байсан юм даа, 26 секундийн тэр үйл явдал киног чимэх ч байсан юм билүү?

 

Кейт Уинслет шалгаруулалтанд оролцоогүй

Уинслет томоохон хэмжээний киноны гол дүр бүтээнэ гэж мөрөөдөж ч явсангүй, гэхдээ шалгаруулалт эхлэхийг тэсэн ядан хүлээж байсан гэдэг. Эхний шатанд буюу жүжигчин өөрийнхөө хувцастай ирж кастингийн найруулагчтай ажиллаж үзэхийг урьсангүй.

Британийн жүжигчин хэзээ хойно нь дурсан ярихдаа, түүнийг Лос-Анжелест нисэж ирэхийг санал болгосон байна. Студид түүнд дүрийн өмсөх жинхэнэ хувцас өгөөд Жектэй (Ди Каприо биш байсан юм) цуг хэд хэдэн хэсгийг тоглохыг хүсжээ. Дээрх бичлэгээс харахад Кейт үнэхээр гайхалтай харагдана. Хоёрдугаар шатны пробоос Уинслет хүссэн дүрээ авч чадсан юм.

 

Живж байгаа үеийн зураг авалтын үеэр хэн ч алдаа гаргах эрхгүй байжээ

© Titanic / Paramount Pictures

Жеймс Камерон жижиг сажиг зүйлд өндөр анхаарал тавьдаг нэгэн, тиймдээ ч усан онгоцыг яг таг дуурайлгаж хийсэн байдаг. Мэдээж үүнд маш их мөнгө орсон нь ойлгомжтой.

Ус гол шатаар урсаж орж ирэх тэр хэсгийн зураг авалтын үеэр бүгд их сандарч байлаа. Учир нь тэдэнд алдаа гаргах эрх байхгүй, яагаад гэвэл зураг авалтын үеэр хүчтэй орж ирэх ус засал чимэглэлийг эвдэж сүйтгэнэ. Үүнийг дахин сэргээн засах мөнгө гаргаж өгөөгүй юм. Аз болж тэдний анхны оролдлого амжилттай болж чаджээ.

 

Жүжигчид сэлэлтийн хувийн дасгалжуулагчтай байв

© Image supplied by Capital Pictures / EAST NEWS

Жүжигчдийн бүрэлдэхүүн авхаалж самбаатай байгаасай гэж найруулагч хүсэж байсан юм. Кейт Уинслет усанд сэлэлтээр долоо хоногт 3-4 удаа хичээллэж байсан ч хангалтгүй санагдсаар. Энэ л шалтгааны улмаас жүжигчдэд хувийн дасгалжуулагч авахаар шийджээ. Залуу жүжигчин бүсгүй үүнд нэг их зовсонгүй, харин ч баярлаж байсан гэдэг.

 

Кейт Уинслет гидро хувцас өмсөхөөс татгалзжээ

© Titanic / Paramount Pictures

Усанд сэлж байгаа хэсгийн зураг авалтын үеэр жүжигчид бүгд гидро хувцас өмссөн байсан. Хүмүүсийг бээрэхээс хамгаалах зорилготой хувцас бөгөөд бассейны ус дөнгөж 15,5 хэмтэй байлаа. Гэхдээ Кейт Уинслет бодит байдлыг мэдрэхийг хүсэж, тиймдээ ч уг хувцсыг өмсөхөөс татгалзжээ. Үр дагаварт жүжигчин бүсгүй хатгаа авч эгээтэй л төслөөс гарчихсангүй. Гэхдээ Камерон түүнийг үлдээч гэж ятгаж чадсан юм.

 

Камерон жүжигчдээ уснаас гарахыг хориглодог байв

© Titanicmovie / Instagram

Нүсэр их ажилтай “Титаник”-ийн зураг авалт сунжирсаар л, Жеймс Камерон өөрөөө ч дарамтанд их орж байсан удаатай. Ялангуяа жүжигчид аврах хантааз өмсөх тэр хэсгийн зураг авалт үнэхээр хүнд болж өнгөрсөн. Төлөвлөгөөнөөс хоцрохгүйн тулд уснаас гарч бие засахыг завдсан хүн болгоныг хална гэж найруулагч айлган сүрдүүлж байжээ.

 

Камерон 150 гаруй жүжигчинтэй хэсгийг сайтар бэлдэж зураг авалтаа хийжээ

© Titanic / Paramount Pictures

“Титаник”-ийн живж буй зорчигчдыг хараад зүрх эмтэрмээр болдог. Уг хэсгийг авахад Камеронд 150 гаруй жүжигчин хэрэгтэй болсон. Хамгийн сонирхолтой нь найруулагч өөрөө жүжигчин болгонд дүрийнх нь нэрийг өгч, хувь тавилангийнх нь түүхийг зохиож өгсөн байдаг. Өчүүхэн ч гэсэн харагдаад өнгөрөх дүрийг бодит байлгахыг тэр хүсжээ, энэ бодлоо ч бат хийж чадсан юм.

Мөн Камерон тухайн үеийн хүмүүсийн биеэ авч явах соёлыг ч мартсангүй. Үүний тулд жүжигчдэд тусгайлан 1912 оны үеийн соёл заншлын тухай хичээл орсон. Хичээлийг “Титаник”-ийн хөдөлгөөний урлагийн мэргэжилтэн Линн Хокни заажээ.

 

“Далайн зүрх”-ийн түүх болон түүний цаашдын хувь тавилан

© SGranitz / WireImage

Энэхүү тансаг зэрэглэлийн чимэглэлийг дуурайлган хийж зарах эрхийг J. Peterman Company “Титаник” кино гарахаас өмнө худалдан авсан байжээ. Кино дэлгэцнээ гарснаас хойш Жон Питерман олон тооны зүүлт хийж дэлхий дахинаар тархсан шүтэн бишрэгчдэд зарсан байдаг. Дараа нь уг компани дампуурсан бөгөөд жинхэнэ зүүлтийг зарж өр ширээ дарахаас өөр аргагүйд хүрсэн. Зүүлт одоо яг хаана байгаа нь тодорхойгүй. Питерман өөрөө наргиан болгож “Далайн ёроолд л биш бол хаана ч байсан яадаг юм” гэж хэлжээ.

Кино дэлгэцнээ гарсны дараа “Далайн зүрх”-ийг зоос гоёлын компани болох Asprey & Garrard урласан. Тэдний урласан зүүлт сайн үйлсийн дуудлага худалдаагаар 1,4 сая ам.доллараар зарагджээ. Мөн дуудлага худалдаагаар нэгэн болзол тавьсан гэдэг: “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр “Далайн зүрх”-ийг дуучин Селин Дион зүүх ёстой. Дараа нь зүүлтийг Чарльстон дахь Живсэн усан онгоцны үндэсний музейд хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөг хүртэл олны нүдийг хужирлах үзмэр хэвээр байна.

 

Гол дүрүүдийн хувцсыг өндөр үнээр заржээ

© Titanic / Paramount Pictures

“Далайн зүрх”-ийг дуурайлгаж хийх эрхийг олж авсан Жон Питерман 20th Century Fox студиэс гол дүрүүдийн хувцаснуудыг мөн олж авчээ. Түүний олзон дотор нимгэн ягаан даашинз байсан юм (“Титаник”-ийн сүүлчийн өдөр Розагийн өмссөн тэр даашинз) бас хүлээн авалтад өмсдөг тэр даашинз (Жектэй цуг хүлээн авалтад ирдэг). Мөн Питерман үслэг хантааз, Жекийн өмд, татуургын хамтаар авсан.

Питерман эдгээр хувцаснуудыг дараах үнээр зарж чадсан юм: ягаан даашинзыг 11,5 мянган доллар, харин улааныг нь 2 мянгаар, Жекийн хувцаснуудыг 9 мянган доллараар өгчээ.

 

Хөгширсөн Розагийн улаан хумсны будаг

© Titanic / Paramount Pictures

Билли Зейн (Розагийн баян сүйт хархүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин)-ы дурдсанаар, Камерон зураг авалтын үеэр үнэхээр өндөр шаардлага тавьдаг ажээ. Өндөр настай болсон Розагийн дүрийг бүтээж байсан Глория Стюартад ч шаардлагаа тавина. Глория Стюарт усан онгоцны хаалт өөд авирч байгаа хэсгийг томоор авахад Камерон гэнэт: “Глория, бас юун улаан өнгийн хумсны будаг вэ?” гэж асуужээ. Жүжигчин алдаагаа тайлбарлахаар сандрахад, Камерон “За за, байгаагаар нь орхиё, надад таалагдчихлаа” гэж түүнийг юм хэлүүлэлгүй тасалжээ.

 

Жүжигчдийн хувцсыг урлахад бүтэн жил зарцуулсан

© Titanic / Paramount Pictures

Жеймс Камероны нөр их хөдөлмөрийг магтан дуулах бас нэгэн шалтгаан бол жүжигчдийн хувцас. Хувцас нь өмсөх хүндээ яг таарч байх нь түүнд чухал байлаа. Дизайнерууд хувцас урлахад бүтэн жил зарцуулжээ. Камерон хувцасны тухайн үеийн байдал харагдаж байх ёстой гэж шаардаж байв, хувцас өмсгөлийг төгс төгөлдөр болгоход ч тэр мөнгө хайрлаагүй юм. Тэгсэн мөртлөө үнэтэй хувцас өмссөн жүжигчдийг хэдэн цагаар ч хамаагүй хүйтэн усанд сэлүүлнэ.

 

Кинонд бас нэгэн өөр төгсгөл бий

Киноны төгсгөлд хөгширсөн Розаг харуулдгийг та сайн санаж байгаа биз ээ. Тэр усан онгоцны ирмэг дээр зогсоод маш үнэтэй “Далайн зүрх”-ийг усанд хаядаг. Зөөлөн аянд зүүлт усны ёроол руу аажим доошилно. Төгсгөлийн бас нэг өөр хувилбар бий. Танд яриад яах вэ, өөрсдөө үзээрэй.

“Тинаник”-ийн зураг авалтын тухай ямар сонирхолтой баримт та мэдэх вэ?

479
ГоёГоё
87
ГайхмаарГайхмаар
53
ХөөрхөнХөөрхөн
53
БурууБуруу
50
ТэнэглэлТэнэглэл
21
БахархмаарБахархмаар
21
Ха ХаХа Ха
21
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Даваацэнд Ц.

    Даваацэнд Ц.

    2020/08/26 at 17:05

    О

  2. Enhbaysaa Enguun

    Enhbaysaa Enguun

    2020/08/26 at 20:43

    Huslen Enhriim

  3. Батжаргал Сумъяа

    Батжаргал Сумъяа

    2020/08/27 at 00:20

    Үзээд үзээд титаникаас уйдахгүй

  4. Erka Urtaa

    Erka Urtaa

    2020/08/27 at 00:40

    Зарим нь худ ч юм шиг санагдаад л….

  5. Hongorhuu Hongoroo

    Hongorhuu Hongoroo

    2020/08/27 at 19:22

    bisous

  6. Mash olon udaa vzsen.

  7. Battushig Gansukh

    Battushig Gansukh

    2020/08/28 at 05:35

    Saihan kino shuu.olon udaa uzsen.Uidahgui.

  8. 이나윤

    이나윤

    2020/08/28 at 06:59

    Түүхийн бодит баримтанд бол усан онгоц живж эхлэнгүүт цагаан сахалтай тэр ахлах дарга шууд зугтсан. Гол дүрийн хүүхний нөхөр чинь харин сайн хүн байсан гэсэн. Энэ киноны найруулагчийн өвөө нь тэр баян нөхөртэй нь өс хонзонтой байсан бөгөөд сүүлд кино хийхэд эсрэг дүрийг бий болгосон гэнэ лээ

  9. Mendee Barhvv

    Mendee Barhvv

    2020/08/28 at 08:02

    Bi. Gardag…shvv..ta.. nar..sain haraarai

  10. Temuujin Tsogtsaikhan

    Temuujin Tsogtsaikhan

    2020/08/28 at 09:36

    Металл зүрх хайлах гэсээр байтал арьс мах нь түлэгдээд их л зовох байх даа.

  11. Azaa Azaa

    Azaa Azaa

    2020/08/28 at 11:01

    Chagnaa Togoo

  12. Өлзийбаяр Бадам

    Өлзийбаяр Бадам

    2020/08/28 at 17:08

    C

  13. Өлзийбаяр Бадам

    Өлзийбаяр Бадам

    2020/08/28 at 17:08

    F

  14. Bayrmagnai Bayrchimeg

    Bayrmagnai Bayrchimeg

    2020/08/28 at 21:29

    Setgel dogdolmoor goy kino shuu

  15. Аниа

    2020/08/29 at 14:43

    Гоё кино

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *