Сүүлийн 50 жилийн турш “устсан төрөл зүйл” гэгдэж байсан бяцхан заан гэж нэрлэгддэг атаахай хэмээх амьтан Африкт дахин гарч иржээ

0

Энэ гайхмаар сонсогдож магадгүй ч 2020 он бүхэлдээ муу жил байсангүй. Тиймээс энэ нийтлэлд бид дэлхийд гэрэл гэгээ болж ирсэн зарим мэдээ, мэдээллийг онцолж байна. Бид өнөөдөр зураг дээр харагдаж буй өхөөрдөм жижиг амьтны тухай ярилцах болно.

Энэхүү жижиг үслэг амьтан нь Сомалийн заан хошуут хэмээн нэрлэгддэг бөгөөд бүхэл бүтэн 50 жилийн турш устсан хэмээн бүртгэгдсэн байж байгаад саяхан Африкт дахин гарч ирсэн байна.

Сомалийн заан хошуут атаахай нь 1968 оноос хойш Африкт дахин гарч ирлээ

zoofanatic

Энэхүү өхөөрдөм амьтныг хэсэг судлаачид Африкийн Жибути хотод байхад нь олж илрүүлсэн байна. Эрдэмтэд Жибутид нууцлаг нэгэн амьтан харагдах болсон талаар сонсоод өөрсдийн биеэр шалгахаар очсон нь энэ байжээ.

 

Багийнхан экспедицийн үеэр 12 ширхэг атаахай олжээ

Smithsonian’s National Zoo

“Бид Жибутид ямар зүйлийн амьтан харагдах болсныг эхэндээ мэдээгүй бөгөөд түүний жижигхэн мухар сүүлийг хараад л ямар нэг онцгой амьтан болохыг нь шууд мэдсэн” хэмээн “Duke” Их Сургуулийн “Lemur” төвийн эрдэм шинжилгээний ажилтан Стивен Өвэс “BBC”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Эдгээр Сомалийн заан хошуут буюу атаахайг барихын тулд судлаачид 12 байршилд 1000 гаруй хавх тавьжээ. Мөн тэднийг татахын тулд самрын тос, овьёос, үр тариа зэргийг ашигласан байна.

 

“Бид хамгийн анхны атаахайг хавхнаас нь гаргаж харахдаа маш их догдолж байсан”

Mallory Lindsay

Жибутид амьдардаг хүмүүс эдгээр амьтдыг устсан төрөл зүйл гэдгийг огт мэддэггүй байжээ.

“Энэ бол манай гарагийн үймээн самуунтай байгаа энэ үед тохиолдсон маш гайхалтай үйл явдал боллоо. Мөн бидний судлахыг хамгийн их эрэлхийлсэн жижиг төрлийн хөхтөн амьтны хамгийн сонирхолтой төрөл зүйл ийнхүү олдсон нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөж байна. Түүнтэй адил бид Дэнвигийн алтан сохор номин, ижил төрлийн овог болох урт хошуут болон Илин арлын мэрэгч гэх мэт төрлүүдийг хамгийн чухал гэсэн жагсаалтад багтаасан байгаа” хэмээн Стивен Херес “ВВС”-д ярьсан байна.

Smithsonian’s National Zoo

“Сомалийн заан хошуут нь зэрлэг байгальд амьдардаг гэдгийг тогтоосон нь бидний хамгийн эхний алхам юм. Нэгэнт бид амьд гэдгийг нь мэдсэн учраас байгаль хамгаалагчидтай хамтарч дахин хэзээ ч мөхөхгүй байх талаас нь анхаарах болно” хэмээн “Global Wildlife Conservation” байгууллагын төлөөлөл Кэлси Нейм ВВС-д ярьжээ.

 

Энэ амьтан маш жижиг учраас ердөө гарын алган дээр ч багтаж чадна

Josh More

Далхий даяар нийт 20 төрөл зүйлийн заан хошуут байдгаас Сомалийн атаахай бол хамгийн нууцлаг, ховор төрөл юм. Харж байгаачлан энэ амьтан туйлын өхөөрдөм ч гэсэн их хачирхалтай бүтэцтэй. Анх удаа харахад хулганатай төстэй харагдах болно. Ингээд дараагаар нь та түүний жижигхэн зааны хошууг анзаарах болно.

 

“Мэдээж энэ амьтныг олон хүн мэдэхгүй. Гэхдээ харсан хэн боловч өхөөрдөхгүй байж чадахгүй биз ээ”

Smithsonian’s National Zoo

Энэ бяцхан амьтан таны эгдүүг хүргэж чадсан уу? Өөрийн бодлоо сэтгэгдэл хэсэгт үлдээж бидэнтэй хуваалцаарай.

56
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ariuka Tse

    Ariuka Tse

    2020/08/26 at 14:48

    Хайр хүрмээр юм аа

  2. А. Цэлмэг

    А. Цэлмэг

    2020/08/28 at 10:10

    Ashgui dee💖

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *