Хосуудын шөнө хэрхэн унтаж буй байрлалаас нь шалтгаалж, хайр дурлалын харилцааг нь тодорхойлж болно. Ойрд бид хоёр дандаа 3 дугаартай байрлалаар унтаад байсан нь ийм учиртай байжээ

2

Та унтах дуртай юу? Бидний ихэнх нь орон дээрээ хэвтэж, дэр болон хөнжилтэйгөө хамт цагийг өнгөрүүлэх дуртай байдаг. Гэхдээ та урьд өмнө нь унтаж буй байрлалдаа анхаарал хандуулж үзэж байсан уу? Тэгвэл унтаж буй байрлалаас хамаарч, тухайн хүн болон хосуудын харилцааны талаар их зүйлийг мэдэж авах боломжтой байдаг байна. Энэ талаар илүү ихийг мэдэж авцгаая.

Хүн бүр өөрийнхөөрөө унтдаг. Зарим нь хажуу талаараа харж унтах дуртай бол, зарим нь гэдэс эсвэл нуруун дээрээ унтана. Ганцаараа унтаж байгаа нөхцөлд, хамгийн тав тухтай байрлалыг сонгож унтана гэдэг хэцүү. Харин хайртай хүнтэйгээ хамт унтаж байгаа үед ямар байдаг бол?

Хэрэв та хайртай хүнтэй бол ор болон хөнжлөө түүнтэйгээ хуваалцах нь ойлгомжтой. Заримдаа үүнээс шалтгаалж хүн унтах байрлалаа өөрчлөх тохиолдол гардаг байна.

Хосуудын унтаж буй байрлал хайр дурлалынх нь талаар их зүйлийг хэлж өгнө

Хосуудын унтаж буй байрлал тэдний талаар их зүйлийг хэлж өгөх боломжтой. Сэтгэл мэдрэлийн эмч Samuel Dunkell, шөнийн цагаар биеийн хэлийг судалсан ба “Sleep Positions” гэх нэртэй ном дээрээ хосуудын унтаж буй байрлал болон хайр дурлалын харилцаа хоорондоо холбоотой байдаг талаар тайлбарлаж бичсэн байна. Тэр номоо 40 жилийн өмнө хэвлүүлсэн боловч, одоог хүртэл өндөр борлуулалттай хэвээр байгаа аж. Учир нь тэр хосуудын унтаж болох бүх байрлалыг тайлбарласан юм.

Africa Studio / Shutterstock.com

 

1. Нүүр нүүрээрээ харах

Ихэнхдээ бал сараа тэмдэглэн өнгөрүүлж буй хосууд ингэж унтдаг ба энэ нь бие биедээ ямар их хайртай болон сэтгэл санаагаараа холбогдож буйг илэрхийлдэг байна. Хосуудын дунд багахан хэмжээний зай байх боловч, энэ нь тэд тус тусдаа бие даасан хүн гэсэн утгатай юм. Энэ байрлалыг харахад, хосууд дотно харилцаатайгаас гадна бага багаар бие бие рүүгээ ойртож байгаа нь ажиглагдана.

 

2. Залуурт завь

Залуурт завь бол бие биедээ хайртай хосуудын унтах байрлал юм. Энэ байрлал тэднийг бие болон сэтгэл санаагаараа аль хэдийнээ нэгэн бүхэл бие болсныг илтгэнэ. Нөхөр нь эхнэрээ нуруунаас нь тэврэх ба энэ нь уг харилцаанд нөхөр нь давамгайлсан байр суурьтай гэсэн үг. Хэдий тийм боловч, унтаж байх үед хосууд байрлалаа сольж болно. Өөрөөр хэлбэл харилцаанд илүү давамгайлагч статустай нь хайртай хүнээ араас нь тэвэрдэг байна.

 

3. Нуруу нуруугаа харуулах

Энэ байрлал нь хосуудын нуруу эсвэл биеийн аль нэг хэсэг бие биедээ хүрч байгаа учир, тэд хэзээ ч нэгнээсээ холдохгүй гэсэн утга санаатай аж. Нуруу нуруугаа харуулж унтдаг хосууд нэгнийхээ хувийн орон зайг хүндэтгэдэг. Ихэнхдээ цаг хугацааны эрхээр олон шалгуурыг давсан, хамтдаа зовж жаргасан, нэгнийгээ уучилж, энэрсэн хосууд энэ байрлалаар унтдаг.

 

4. Тэврэх

Хосуудыг маш дотно харилцаатайг илэрхийлнэ. Хосууд харилцааны эхэн үедээ байгаа гэж ойлгож болно. Тэд анх удаагаа хамтдаа унтаж эхэлж байна. Заримдаа энэ байрлалаар гэр бүл зохиогоод олон жил болж байгаа хосууд ч унтахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд хосууд бие биедээ хязгааргүй хайртайг илтгэнэ.

 

5. Цээжин дээр нь хацраа тавих

Энэ байрлалаар бие болон сэтгэлээрээ нягт холбогдсон хосууд унтдаг. Эрэгтэй нь нуруун дээрээ унтах бол, эмэгтэй нь хажуу талаараа хэвтэж, хацраа эрэгтэйгийнхээ цээжин дээр нь тавина. Эмзэгхэн, эв нэгдэлтэй болон бие биедээ итгэдэг хосууд гэж ойлгож болно.

 

6. Би чамд төвөг удмааргүй байна

Бага зэрэг амиа хичээсэн байрлал, хэрэв хосууд жижиг орон дээр унтдаг бол! Нэг нь орны талаас илүү хувийг эзэлж унтах бол, нөгөөх нь хажуухан хэсэгт нь унтана. Энэ байрлал харилцаанд хэн нь дээрэнгүй, эрх мэдэлтэй болохыг харуулдаг.

 

7. Бие биенээсээ зайтай унтах

Хосуудын нуруу бие биедээ хүрэхгүй. Эхний илэрхийлэх утга санаа нь хосууд орондоо орохын өмнө хоорондоо ам зөрсөн байж болно. Тэд харилцан яриаг цааш үргэлжлүүлэхийг хүсэлгүй, унтаж амарцгаахыг илүүд үзсэн гэсэн үг. Хосуудын харилцаанд ямар нэгэн байдлаар ан цав үүссэн байхыг ч үгүйсгэхгүй. Энэ харилцаа удахгүй дуусгавар болох өндөр магадлалтай аж.

Та хайртай хүнтэйгээ хэрхэн унтдаг вэ? Та хайртай хүнтэйгээ ойр унтахыг хичээдэг үү эсвэл зайтай унтсан нь илүү дээр байдаг уу?

Хосуудын унтах байрлалын илэрхийлэх утга санаатай санал нийлж байна уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

89
ГоёГоё
22
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
18
БахархмаарБахархмаар
16
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Ada Detifar

    Ada Detifar

    2019/10/16 at 00:11

    Yu wee bi Top fan bolchij baigaa ymuu ???

  2. Г. Нанзаддорж

    Г. Нанзаддорж

    2019/10/16 at 00:22

    Top fanni boloosh hahah

  3. Камадо Нэзүко

    Камадо Нэзүко

    2019/10/16 at 00:55

    hhha

  4. Odko Odzaya

    Odko Odzaya

    2019/10/16 at 12:07

    Хүрэлхүү Арилдий

  5. Азжаргал Анхзаяа

    Азжаргал Анхзаяа

    2019/10/16 at 22:49

    Deegii Deegii

  6. Б. Дуяа

    Б. Дуяа

    2019/10/16 at 23:03

    Jaagii Bmjz

  7. Tsahiurtai Bayarmaa

    Tsahiurtai Bayarmaa

    2019/10/16 at 23:04

    bainga 2 yum b.na

  8. Odgarig Suwdaa

    Odgarig Suwdaa

    2019/10/17 at 00:30

    Одгариг Сайхандалай

  9. Okuna Ok

    Okuna Ok

    2019/10/17 at 12:50

    Mergee Meegii♥

  10. Ch Erdenesaikhan

    Ch Erdenesaikhan

    2019/10/17 at 13:28

    Б. Бат-Оргил

  11. Otgonzaya Lhagbatsend

    Otgonzaya Lhagbatsend

    2019/10/17 at 13:42

    Hosbayar Hosoo чи дандаа 7 номероор унтдагшдэ

  12. Chapel Hill

    Chapel Hill

    2019/10/17 at 13:45

    Batjargal Jagaa zawi uu kkk

  13. Batbold Enkhtaivan

    Batbold Enkhtaivan

    2019/10/17 at 20:21

    Namsrai Khurlee hardaa haira

  14. Bayarmaa Mungun

    Bayarmaa Mungun

    2019/10/17 at 21:44

    Miracle Miracle

  15. Батхуяг Булган

  16. Baatarkhuu Duger

    Baatarkhuu Duger

    2019/10/17 at 23:22

    п. энхцэцэг

  17. Bebe Bebe

    Bebe Bebe

    2019/10/18 at 08:41

    Untah bairlal bol hairabd yamar ch hamaagvi gej boddog vnheer ger bvl zohiogood udaagvi hvmvvsvvdiin dund haraad bhad bvged l uur uuriin untaj barih arga bariltai baidag hvn gantsaaraa untsaar bgaad uuriin untah arga baril uur,uur baidag zaawal naaldaj untsanaaraa hairiig eltegdeggvi bh minii huwid naaldaj untahad noir sergeh noir huljih geh meteer daramt vvsegdeg kk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *