
Зурхайчид зурхайн орд болгоныг ямар нэг гариг эрхэс харж ивээж байдаг гэж үздэг. Тэрхүү ивээл нь хэдий чинээ их байна уг хүн төдий чинээ энергитэй, хүч чадалтай, уг нөлөөг биедээ шингээсэн байна. Энерги их байх тусмаа хүн эрүүл, аз жаргалтай байдаг билээ.
Зурхайчид нь гоо сайхнаа удаан хугацаагаар хадгалж чаддаг зурхайн 5 ордыг нэрлэж байна:
Ихэр
Тэд угаасаа идэвх зүтгэлтэй хүмүүс бөгөөд зүгээр сууж огт чаддаггүй. Хөдөлгөөн, шинэ төсөл нь тэдний толгойг эргүүлж, олон сайхан мэдрэмж өгнө. Ийм учраас ихрүүд залуу насаа дотроо ч, гаднаа ч удаан хугацаагаар хадгалж чаддаг байна.

Матар
Тэд багадаа нугасны муухай дэгдээхий байж болох ч он цаг өнгөрөхийн хэрээр улам бүр гоо үзэсгэлэнтэй болно. Үүний нэг шалтгаан нь тэд гадаад байдалдаа хэтэрхий анхаарал тавьж санаа зовдоггүй явдал юм. Тэдний хувьд хамгийн чухал зүйл нь зохицол, амгалан тайван байх явдал. Энэхүү дотоод сэтгэлийн тайван байдал нь тэдний нүүр царай гадаад төрхөнд цаг хугацаа явах тусам илэрч гардаг байна.

Охин
Охин нь байгалиас заяасан гоо сайхныг эрхэмлэнэ. Тэд хиймэл, бий болгосон гоо сайхныг ойлгохгүй хүмүүс. Чухам энэ зарчмаас болж охины ордныхон нас явах тусам үеийнхнээсээ илүү залуу харагддаг байна. Даруухан зан, байгалиас заяасан гоо сайхан нь тэдний гадаад төрхийг улам баяжуулж байдаг юм.

Арслан
Арслан нь угаасаа эрхэмсэг амьтан учир сул дорой, муухай харагдаж ерөөс болохгүй. Тэд бусдад сайхан харагдах нь амьдралынх нь бараг нэг зорилго нь гэж хэлж болно. Ийм хүсэл бодлоосоо болж тэд өглөө босоод элдэв нүүр будалт хийхээсээ залхуу нь хүрч байсан ч гэсэн яаж ийгээд л босож чаддаг хүмүүс билээ. Сайн шалтгаан байгаа биз?

Жинлүүр
Тэд багаасаа л эргэн тойронд нь сайхан зүйл байхад дуртай. Тэд ер бусын тансаг, ганган, гэрэлтэй, нарийн нягт зүйлд дурлана. Энэ ордныхон цаг, мөнгийг үл хайрлан өөрийгөө арчлах бөгөөд энэ нь түүний гадаад төрхийг тодорхойлж өгдөг байна.

Сайн, муу сэтгэл санаа нь таны нүүр царайнд нөлөөлдөг гэж хүмүүс дэмий ч ярьдаггүй байх. Ийм учраас та өдөр бүр бага ч гэсэн сайхан болох нь чухам таниас л шалтгаалах билээ.








Oyuna Maja
2019/10/16 at 02:59
Sain muu, saihan muuhai bolgond l minii ord yavj baih yum. Ene udaa ch hudlaa helchihlee,kkk.
Цэцэг Сэржмядаг
2019/10/16 at 09:21
Ямарч байсан хөгшин харагдахгүй л юм байна ккк
Hatun Gabi Tunnachi
2019/10/16 at 11:31
Онон Б.
Chuluunjav Munhtogoo
2019/10/16 at 14:09
vnen shvv
Мандах Ѳлзийбаяр
2019/10/16 at 18:15
царай муутайн бас улаан хадгалах уу хха
Твшн Жргл
2019/10/16 at 18:25
Н. Эгшиглэн ихэр бн нөгөө3 бас жинллүр ??
Заяа Заяа
2019/10/16 at 19:19
Bi bas baijil baina gehdee bi barag buddaggvildee
Alimaa Ayur
2019/10/17 at 08:22
Өө юүүүн гоёииий??
Ү. Өсөхбаяр
2019/10/17 at 20:29
Баярцэцэг Б.❤️❤️❤️