Зэрлэг байгалийн хөгжилтэй гэрэл зураг шалгаруулах уралдааны 2021 оны шилдэг бүтээлүүд

0

Зэрлэг байгалийн хөгжилтэй гэрэл зургуудын шилдэг 11 бүтээлийг толилуулж байна. Тус уралдаан 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн хэдэн мянган гэрэл зургууд цуглажээ. Зэрлэг амьтдын амьдралын хамгийн хөгжилтэй мөчүүдийг буулгасан гэрэл зургуудыг үзэж сэтгэлээ сэргэцгээе.

1. “Сюрприз!” – Артур Тревино

stackpathcdn.com

“Цагаан толгойт бүргэд мэрэгч барих гэж байгаад чадсангүй. Мэрэгч аймшиггүйгээр бүргэд рүү үсрэхэд шувуу айсандаа ойр байсан нүхэнд орж нуугджээ. Жинхэнэ Давид, Голиафын түүх шиг л юм боллоо.”

 

2. “Инээд хүрээд болдоггүй ээ” – Жованни Керцани

stackpathcdn.com

“Танзанийн Серенгети үндэсний хүрээлэнд байдаг залуу арслан миний зураг дарах ур чадварыг шоолж байх шиг”.

 

3. “Оносонгүй” – Леа Скаддан

stackpathcdn.com

“Гэрэл зураг дээр гоёмсог бүжиг шиг харагдаж байгаа зүйл бодит амьдрал дээр – хоёр саарал кенгуру тyлалдаж байгаа юм шүү. Нэг нь хөлөөрөө нөгөөгийнхөө гэдэс рүү цохих гэж байсан боловч даанч оносонгүй”.

 

4. “Ура! – өнөөдөр Баасан” – Люси Бевериж

stackpathcdn.com

“Залуу үсэрдэг зээр, Африкийн өмнөд хэсэгт байрлах хил залгаа оршдог Кгалагади хүрээлэн. Энэ амьтан нь өөрийнхөө сүр хүчийг мэдрүүлэхийн тулд үсэрдэг, үүгээр араатан амьтдыг айлгана мөн эсрэг хүйстнийхээ анхаарлыг татдаг. Мөн баярлаж хөөрөхөөрөө ч үсэрдэг байна.”

 

5. “Амттай уруул – үнсэлцэхэд л зориулжээ” – Филипп Штар

stackpathcdn.com

“Энэ гэрэл зургийг Кюрасаогийн Карибын арлуудаас авсан юм. Зураг дээр гарсан энэ загас зургаа даруулах их дургүй – шумбагчдыг өөртөө ойртуулдаг ч гэлээ илүү сонирхоод эхлэхээр эргэж шууд нуруугаа харуулдаг. Би зальтай арга ашигласан л даа: загасны дээгүүр хагас метр орчим зайд түүнийг айлгахгүйгээр сэлсэн. Камераа урдаа гартаа барьж биш, цээжнийхээ доор доошоо чиглэлд байрлуулсан юм. Түүний тэр цорвогор уруулыг нь л харчих л даа, та нар!”

 

6. “Аз жаргал” – Том Свенссон

stackpathcdn.com

“Эдгээр оцон шувуунууд далайн давалгаан дээр гулгаж аз жаргалыг үнэхээр дээд зэргээр мэдэрч байх шиг санагдсан шүү”.

 

7. “Хьюстон, манайд асуудал гарлаа”- Тксем Гарсия Ласека

stackpathcdn.com

“Загас загасчин шувууны хошуунд орсондоо их л гайхаад байх шиг”.

 

8. “Сэтгэл санаа: Даваа гарагийн өглөө” – Эндрю Мэй

stackpathcdn.com

“Өмнөд Африкийн Ритвлей хүрээлэнд гэрэл зураг авч байхдаа модон дээр суусан хэдэн тодол шувууны гэрэл зураг дарсан юм. Тэд Даваа гарагийн өглөөний миний сэтгэл санааны байдлыг бүрэн илэрхийлж чаджээ”.

 

9. “Хөл хорионы үеийн амьдрал” – Кевин Бискаборн

stackpathcdn.com

“Гэрэл зургийг Канадын Онтариод авсан юм. Гэр бүлээрээ модны хөндийд амьдардаг элбэнх үнэхээр сониуч зантай бололтой. Зулзаганууд нь бүгд дэлхий ертөнцтэй танилцахын тулд чихэж гарах гэнэ, харин ээж нь зулзагануудаа гаргахгүй байхыг хичээнэ. ”

 

10. “Шувуунд зориулсан йог” – К.Т. Вонг

stackpathcdn.com

“Энэ шувуу ан хийхийн тулд хамгийн боломжтой байрлалдаа оржээ. Хоёр лянхуа цэцгийн ишин дээр арайхийн тогтож байгаа шувууны гэрэл зураг дарсандаа би их баяртай хоцорлоо.”

 

11. “Ааштай усны үхэр” – Рохин Бакши

stackpathcdn.com

“Усны үхрийн тугал ээжийнхээ анхаарлыг татаж эрхлэхийн тулд аргаа барж байна даа”.

Хэнийх нь зураг таны сэтгэлд илүү их хүрсэн бэ?

37
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *