Аавынхаа анхаарал халамжин дор өссөн хүүхэд оюуны өндөр чадамжтай нэгэн болдгийг батлах 6 шалтгаан

0

Хайр халамж дүүрэн аавтай байна гэдэг хүүхдийн хувьд аз жаргал дүүрэн байна гэдэгтэй агаар нэг зүйл билээ. Аавтайгаа дэггүйтэж, нөгөө өрөөнөөс, “Болгоомжтой байгаарай, юм битгий хагалчихаарай” гэх анхааруулгыг сонсонгоо чангаар инээж хөөрөх хүүхдийн сэтгэхүйн чадвар харьцангуй өндөр болж төлөвшдөг ажээ.

1. Аавынхаа анхаарал халамж дор өссөн хүүхэд оюуны чадамж өндөртэй болдог

© jensenackles / Instagram

Конкордиа Их Сургуулийн Эрин Пүгнетийн хийсэн судалгаагаар аавууд хүүхдийнхээ танин мэдэхүй болон зан төлөвт маш их нөлөө үзүүлж байдаг нь батлагджээ. Түүнчлэн анхаарал халамж сайтай аавуудын охид, хөвгүүд илүү өндөр сэтгэх чадвартай байсан бөгөөд охидын хувьд бага насандаа сэтгэл хөдлөл, зан төлөвийн доголдолгүй байх нь аавуудаас хамааралтай байдаг нь ажиглагджээ.

 

2. Тэдний охид илүү өөртөө итгэлтэй, ухаалаг болж төлөвшдөг

© davidbeckham / Instagram

Аавууд залуу охидын хувьд академик боловсрол олж авахад нь чухал нөлөө үзүүлдэг хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ. Судалгаагаар, өөрийг нь дэмждэг, халамж сайтай аавын охид эрчүүдийн л хийдэг гэх нийтлэг ойлголттой томоохон ажлын байрыг өөрийн болгох, тамирчин бүсгүйчүүдийн хувьд илүү тэсвэр тэвчээртэй, арыг нь даах аавтай гэдгээрээ ямагт онцгойрч байдаг ажээ.

 

3. Хөвгүүд зөв төлөвших гол шалтгаан болдог

© ricky_martin / Instagram

Аавууд бол хүүхдийнхээ нийгмийн амьдрал, харилцаанд оролцоход гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг. Аавгүй өссөн хүүхдүүд 30 нас хүрэхээсээ өмнө гэмт xэрэгт холбогдох магадлал аавтай өссөн хүүхдээс 3 дахин илүү байдаг байна. Түүнчлэн дийлэнх гэмт бvлэглэлүүд эцэггүй өссөн хүүхдүүдээс үүсэлтэй байдаг ажээ.

 

4. Сайн аавтай хөвгүүд xорт зуршлаас хол байж чаддаг

© prattprattpratt / Instagram

Ээжүүд хүүхдэдээ ааваас нь илүү анхаарал халамж тавьдаг нь үнэн боловч эцэггүй өсч буй хүүхэд аливаа xорт зүйлд дoнтох, түүнээс хамааралтай болох өндөр магадлалтай байдаг байна. Мaнсууруулах бoдисоос хамааралтай болсон хүмүүсийн дийлэнх хэсэг нь эцэггүй өссөн байдаг нь ч үүнийг гэрчлэх биз ээ.

 

5. Тэд сэтгэлзүй сайтай болж өсч торнидог

© therock / Instagram

Аавтайгаа зүггүйтэж тоглох нь өөрийн гэсэн эерэг нөлөөтэй байдгийг доктор Энтони Т. ДеБенедет болон Лавренс Ж. Кохен нар тогтоожээ. Аавтайгаа инээж xөхөрч, дэггүйтэж тоглох нь хүүхдийн өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжиж, түүнийг удирдаж, бусдыг ойлгох чадамжтай болоход тусладаг байна.

 

6. Тэдний хүүхдүүд өөртөө итгэх итгэл дүүрэн байдаг

© AXELLE/BAUER-GRIFFIN/East News

Хүүхдэдээ анхаарал халамж тавьдаг, халуун дулаан уур амьсгалд өсч торнисон хүүхдүүд насанд хүрэх үедээ өөртөө итгэх итгэл дүүрэн нэгэн болох магадлал өндөр байдаг. Энэ нь аавууд хүүхэд ахуй цагт нь хамгийн сайн найз нь байж, зааж зөвлөж, хэрэгтэй үед нь тусалдаг байсны үр дүн ажээ.

Аавууд эх хүний нэгэн адил гэр бүл, үр хүүхдэдээ чухал үүрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү? Таны хувьд аав тань хайр халамж дүүрэн нэгэн байж чадсан уу?

24
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *