Сталинград 1942/43 – Волгоград 2013

0

Сталинград 1942/43 - Волгоград 2013


Цаг хугацаа хамгаас хүчтэй. Хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд үлдсэн шарх сорвийг эдгээн эдгэрүүлэх хосгүй хүч цаг хугацаанд бий. Гэвч хэзээ ч арилдаггүй шарх гэж бас бий. Дэлхийн түүхэнд дэндүү тод бас дэндүү хараар бичигдсэн Дэлхийн хоёрдугаар дайны үлдээсэн шарх ямар гүн, ямар хөндүүр болохыг хүн төрөлхтөн мэднэ. Гэм зэмгүй үй олон хүний амь насыг авч одсон аймшигт дайны үеийн фото сурвалжлагчдын гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлдсэн түүхэн гэрэл зурагнууд дээрх Сталинград хот болон өнөөгийн Волгоградын төрхийг та бүхний өмнө дэлгэж байна.Энэхүү холимог зургуудыг бүтээсэн Сергей Ларенков 1942/43 оны Сталинград болон 2013 оны Волгоградыг зэрэгцүүлэн харуулсан зураг авах хүслээ биелүүлэхийн тулд Дэлхийн хоёрдугаар дайны үед бүрэн сүйдсэн уг хотоор шаргуу эрэл хайгуул хийжээ. Холоос зорьж ирсэн хот нь маш цэвэр цэмцгэр, юуг ч алдаагүй мэт байсан ч Ларенковт энэ хотын түүхийг гаргуун сайн мэддэг хүмүүстэй уулзах завшаан таарснаар эдгээр зургууд бидний өмнө дэлгэгдэх боломжтой болсон байна. 1942 оны 8-р сарын 23-нд Германууд Сталинградыг орхихдоо аймшигтай агаарын дайралт хийснээр хөгжин цэцэглэж байсан сүрлэг хот үнсэн товрог болж хувирсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед фото сурвалжлагчийн ажил хийж байсан Эммануил Евзерихин, Георгий Зельма, Наталий Боде, Сергей Струнников, Анатолий Егоров, Степан Курунин, Георгий Липскеров, Алексей Красавин түүнчлэн LIFE сэтгүүлийн фото сурвалжлагч Томас Макавой нарын авсан хуучны гэрэл зургууд дээрх дайны хөлд эвдэрч сүйдсэн барилга байгууламжууд 70 гаруй жилийн дараа ямар байдалтай байгааг энэ зургуудаас харах боломжтой юм. Сонирхолтой фото аялал болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

1. Сталинград 1942 – Волгоград 2013. Павших борцов талбай дээрх хөшөө дурсгал

2. Сталинград 1942 – Волгоград 2013. Агаарын дайралтын өмнөх Большая Сталинградская зочид буудал болон өнөөгийн худалдааны төвийн барилга. Дайны дараа уг барилга сэргээн засагдаж, худалдааны төв, оффис болжээ.

3. Тухайн үеийн Сталинградын хамгийн өндөр барилгыг буудаж байгаа Герман цэргүүд. Уг цахилгаан шатыг усан цэргүүд хамгаалан тулалдаж байжээ.

4. Липецкой гудамжинд зогсож байгаа Германы нэгдсэн зэвсэгт хүчний зэвсэг болох Sturmgeschütz буу.

5. Островскийн гудамжинд дүрвэж байгаа хүмүүс болон Большая Сталинградская зочид буудлын нурангины хэсэг харагдаж байна.

6. Рабоче-Крестьянской гудамжин дахь шатаж сүйдсэн трамвай харагдаж байна.

7. Козловскийн гудамжинд буудаж байгаа Герман цэргүүд.

8. Барилгын ханан дээрээс дайны ул мөрийг тодхон харж болно.

9. Павших борцов талбай дээрх тулааны дараах байдал болон өнөөгийн Анагаах ухааны их сургуулийн барилга түүнтэй аркаар залгагдан орших Волгоград зочид буудал, Пушкины гудамж.

10. Курскын гудамжинд алхаж яваа немцүүд. Цаад талд нь харагдаж байгаа хуучны сургуулийн барилга одоо Инженер технологийн лицей болжээ.

11. Дуу бүжгийн театрын үүдэнд гал нээж байгаа Германууд. Театрын барилга дайны дараа сэргээгджээ.

12. Дуу бүжгийн театр

13. Островскийн гудамж, Сталинградын төвд зогсож байгаа Германы армийн офицер Фредрих Паулус. Дайны өмнөх үеэс үлдсэн цөөн хэдэн барилгуудын нэг өдгөө Старый Сталинград нэртэй зочид буудал болжээ.

14. Өнөөгийн худалдааны төвийн үүдэнд зогсож байгаа Паулус.

15. Гитлерийн туг бүхий барилга одоо худалдааны төв болжээ. Мөн Интурист зочид буудал харагдаж байна.

16. Курск гудамжин дахь Вермахтын цэргүүдийн зүүн талд байгаа барилга бараг өөрчлөгдөөгүй юм шиг харагдаж байна.

17. Павловын байшин нь Сталинградын хамгаалалтын билэг тэмдэг болсон юм. 1942 оны 9-р сард түрүүч Яков Павловын удирдлаган доорх цэргүүд энэ барилга дотор Германуудын эсрэг тулалдсан бөгөөд хоёр сарын турш Германчуудын дайралтыг няцаан, Германы цэргийг бүрэн сөнөх хүртэл хамгаалан тулалдсан юм. Офицер Фаулус баривчлагдсаныхаа дараа өгсөн анхны байцаалтандаа энэ тулаанаар Францыг эзлэхээс илүү олон тооны цэргээ алдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

18. Павловын байшин, түүний ард Герхартын үйлдвэр харагдаж байна.

19. Павловын байшингийн наана ярилцаж байгаа алдарт баатар Я.Ф.Павлов болон Сталинградыг сэргээн засах сайн дурын 1-р бригадын ахлагч А.М.Черкасова нар. Өдгөө ердийн нэгэн байшин болон хувирсан Павловын байшин нь Сталинградын сэргээн засалтын үеийн анхны барилгуудын нэг юм.

20. Павловын байшингийн ханан дээрх хуучны бичээс болон бууны сумны оромнууд.

21. Павловын байшингийн ханан дээр бичигнүүд.

22. Сарепта гудамж, Арсеньевын 6-р байшин. Хотын хойд хэсэг дэх энэ байшинд Германчууд хөл тавиагүй юм.

23. Большая Сталинградская зочид буудлын барилга. Дайны үеийн хамгийн их сүйдсэн газруудын нэг.

24. Вокзал дээр зогсож байгаа Зөвлөлтийн T-34 танкнууд. Вокзал болон түүний төв хаалга маш их сүйдсэн бөгөөд дайны дараа шинэ вокзал барьжээ.

25. Тулааны дараа Батлан хамгаалахын музейн барилгын дэргэд зогсож байгаа цэргүүд. Өдгөө Волгоградын дурсгалын музей болжээ.

26. Тулааны дараах Батлан хамгаалахын музейн барилга. Тулааны дараа нилээд сүйдсэн уг барилгыг анхны байдлаар нь сэргээн засварлажээ.

27. Музейн дэргэдэх Сталины хөшөө.

28. Олон нийтийн эзэмшлийн цогчин дуган

29. Гоголийн гудамжин дахь олон нийтийн цогчин дуганы сүйдсэн байдал.

30. Коммунистын гудамжин дахь Зөвлөлтийн цэргүүд.

31. Вокзалын талбай дээрх Бүжигчин хүүхдүүд усан оргилуур одоо машины зогсоол болжээ.

32. Сталинградын тулааны үеэр авсан хамгийн алдартай гэрэл зураг болох энэхүү зургийг Дэлхийн хоёрдугаар дайны үеийн фото сурвалжлагч Эммануил Евзерихин авчээ.

33. Бүжигчин хүүхдүүд хөшөөний ард Батлан хамгаалахын музей харагдаж байна. Яг ийм хөшөө Зөвлөлтийн хэд хэдэн хотуудад байдаг ба жишээлбэл Вронец, Днепропетровск зэрэг хотуудыг нэрлэж болно.

34. Бүжигчин хүүхдүүд хөшөөг дайны дараа дахин сэргээн барьсан боловч 50-аад оны үед ямар нэгэн уран сайхны үнэ цэнэ харуулаагүй гэж үзэх болсон байна.

35. Волгоградын хэвлэлүүдэд Бүжигчин хүүхдүүд хөшөөг сэргээх талаар олон жилийн турш бичиж ирсэн ч энэ талаар илүү нухацтай яриа хараахан болоогүй л байгаа аж.

36. Дзержинскийн талбай. 3-р сургуулийн эсрэг талд Сталинградын тракторын үйлдвэрийн дэргэд зогсож байгаа T-34 танк. Яг ийм танк энд хөшөө болон үлдсэн юм.

37. 3-р сургуулийн хашаан доторх нуувч. Сталинградын ард иргэдийн золгүй хувь тавилан тэдний олонхыг ийм нүхэн гэр, хоргодох байр, хонгилуудад амьдруулсан юм.

38. Павших Борцов талбай дээрх T-34 танк. Ард нь Интурист зочид буудал болон хувирсан худалдааны төвийн барилга харагдаж байна.

39. Бекетовка. Паулус бууж өгснийхөө дараа 64-р армийн штабт анхны байцаалтаа өгөхийн өмнө. 1-р сарын 30-нд Гитлер Паулуст армийн хамгийн өндөр цол хэргэм болох дайны талбарын маршал цол олгосон. Радиогоор энэхүү мэдээг дамжуулах үед худалдааны төв дэх Паулусын штабт Зөвлөлтийн дайчин цэргүүд аль хэдийнээ хүрчихээд байсан юм. Гитлер Паулусыг өөрийгөө буудахыг илүүд үзнэ гэж найдаж байжээ. Гэвч дайны талбарын маршал цолоо авдаг өглөөгөө Паулус баривчлагдсан байв. 12 цаг гэхэд Бекетовка дахь 64-р армийн командлагчийн штабт хүргэгдсэн Паулус генерал Шумиловын байцаалтанд орсон байна.

40. Бекетовка. Паулус болон офицерууд. Тэдний ард байх байшинд 64-р армийн генерал Шумилов түүнийг анхлан байцаажээ.

41. Павших Борцов талбай дээрх хамгаалалтын орчимд байгаа Зөвлөлтийн улаан армийн цэргүүд.

42. Тулааны дараах Павших Борцов талбай

43. Тулааны дараах Павших Борцов талбай

44. Павших Борцов талбай, бууж өгсөн нацистууд

45. Павших Борцов талбай дээрх бууж өгсөн нацистууд. Сталинградын тулааны билэг тэмдэг болсон Большая Сталинградская зочид буудлын өнцөг болон Бүжигчин хүүхдүүд хөшөө ард нь харагдаж байна.

46. Павших Борцов талбай дээрх баривчлагдсан нацистууд. Сталинградад 24 генерал бүхий 91,000 гаруй Герман цэрэг офицерууд баривчлагджээ.

47. Красный Октябрь үйлдвэрийн дэргэдүүр явж байгаа баривчлагдсан Герман цэргүүд. Тэдний ард байх гурван нурсан барилгын нэг нь Красный Октябрь үйлдвэрийн барилга бөгөөд энэхүү хоёр давхар тоосгон барилга нь төв лаборатори юм.

48. Германы 6-р армийн баривчлагдсан цэргүүд. Вермахтын 6-р арми нь 1940 онд тулалдахгүйгээр Парис руу нэвтэрч, 1941 онд нилээд их алдагдалтайгаар Киевийг дайрч, 1942/43 онуудад Сталинградад нэвтэрсэн ч бүрэн ялагдал хүлээж, бууж өгсөн юм.

49. Худалдааны төвийн дэргэдэх немцүүдийн оршуулгын газар

50. Худалдааны төвийн дэргэдэх немцүүдийн оршуулгын газар

51. Дайны хоригдлууд вокзалын нурангийг задалж байна. 1945 оноос эхлэн Германы дайны хоригдлууд эх орондоо буцаж эхэлсэн билээ. Тахир дутуу, өвчтэй хоригдлууд хамгийн эхэлж суллагджээ. 1950 онд гэхэд Герман цэргүүдийн олонх нь нутаг буцсан байсан ба 1955 онд хамгийн сүүлийн хэсэг нь гэртээ харьсан байна.

52. Герхартын үйлдвэр болон Панорамагийн үлдэгдэл. Энэ газрыг Павловын үйлдвэр гэж андуу нэрлэх нь элбэг.

53. Кирха

54. Пролеткультская гудамж

55. Дайны дараах Мамаевын булш

56. Дайны дараах Мамаевын булш

57. Германы хүчнийхнийг ялсны дараа Павших Борцов талбай дээрх баривчлагдсан цэргүүдийг цуглуулжээ.

58. Гоголийн гудамж. Дайны дараа цөөхөн үлдсэн үйлдвэрийн барилгуудын нэг. Зүүн талд Батлан хамгаалахын музейн хашаа харагдаж байна. Мөн Большая Сталинградская зочид буудлын өнцөг болон Павших Борцов талбайг харж болно.

59. Оросын танкнаас илүү Германчуудыг гайхашруулж цочирдуулсан нэг зүйл бол тэмээн тэрэг байжээ.

60. Худалдааны төвийн гадаа. Германы дайны талбарын маршалын бууж өгсөн түүхэн газар.

61. Хотын иргэд төрөлх хотдоо эргэн ирэхэд тэднийг сүйдсэн барилгын суурь, нүхэн хонгилд амьдрах хувь тавилан угтан авсан юм.

62. Огаревын гудамж. Дайны дараа үлдсэн барилгуудын нэг.

63. Большая Сталинградская зочид буудлын нурангинаас худалдааны төв бий болжээ.

64. Худалдааны төв болон дахин сэргээгдэж байгаа хот

65. 1945 оны Берлин болон 2013 оны Рейхстаг барилга

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/20 at 17:37

    hoorhii muu mongol temee yavj baina

  2. mongol_llc

    2013/03/20 at 18:00

    гоё болжээ.

  3. uniQu3

    2013/03/20 at 18:12

    тэр зочингийн хэлдэг арай тэгэж хэлж болохгүй ээ! зарим улсууд бол үргэлж зун байдаг. харин манай орных зуны 3 хан сар хийж бүтээх цаг маш бага шдээ.

  4. McTavish

    2013/03/20 at 19:57

    хэцүү байждээ

  5. Зочин

    2013/03/20 at 20:15

    xopom iinhoon guy simcity 5 oruulaad ogooch please!

  6. kabuki

    2013/03/21 at 09:11

    ene ystoi goy medee bloo

  7. Зочин

    2014/02/18 at 10:28

    2-р дайны түүхэн шийдвэрлэх тулаан уг тулаанд оросууд ялсанаар дайн хэний талд шийдэгдэх нь тодорхой болсон гэдэг. Сталинградын дэргэд бараг 2,500 сая Орос Герман цэргүүд алагдсан гэдэг байхаа. Тэр тулаанд заримдаа хэдхэн метр газар байшингийн булан өрөө давхаруудын төлөө өдөржин газарт хэвтэж мөлхөж тулалдаж өнждөг заримдаа сум нь дуусахаар шууд гардан тулаанд хутга хүрз төмөр дуулга тоосго юу байгаагаа бариад бүр шүдээрээ хүртэл хазаад гардан тулаанд ордог байсан гэж цэргүүдийн дурсамж яриа байдаг тэгэхлээр асар хүнд тулаан болсон юм шиг байгаан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *