Таны гэр хар мөөгөнцөртэй болсныг илтгэх 4 шинж тэмдэг болон түүнээс хэрхэн салах вэ?

2

Анхааруулга: Энэ нь жин нэмэгдэх шалтгаан болж болно.

Хар мөөгөнцөр бол гэрийн харанхуй, чийгтэй хэсэгт ургадаг мөөгөнцрийн нэгэн төрөл юм. Бусад мөөгөнцрийн адил тоосонцор цацах бөгөөд энэ нь арьсанд шигж, ам хамраар орж байдаг билээ.

Яагаад хар мөөгөнцөр аюултай байдаг вэ?

Хар мөөгөнцөр нь ханиах, найтаах, хоолой өвдөх, нүднээс нулимс гарах зэрэг биеийн хариу үйлчлэл үзүүлэх хортой зүйл юм.

Хар мөөгөнцөр их хортой учир удаан хугацаагаар түүний нөлөөн дор байх нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй.

Судалгаагаар нялх хүүхэд мөөгөнцрийн улмаас астматай болсныг тогтоосон бол зарим нэг мэдрэлийн жижиг өвчин, тархины үрэвсэл, үйл хөдлөлийн саатал зэрэг өвчний эх үүсвэр нь чухам хар мөөгөнцрийн нөлөөнөөс бий болжээ.

 

Хар мөөгөнцрийн шинж

1. Эвгүй үнэр

Хар мөөгөнцөр нь газрын, ялзарсан гэмээр эвгүй үнэртэй байж болно. Хэрвээ гэртээ ороход хачин үнэр үнэртэж байвал өрөө болгоноо сайн шалгаж хар мөөгөнцөр байгаа эсэхийг шалга. Юу ч олоогүй бол ханын цаас, хавтан зэргээ шалгаж, шаардлагатай бол солино.

2. Хар толбо болон судал (уснаас шалтгаалан)

Хана, таазан дээрх хар толбо, судал нь мөөгөнцөр үүсэж байгааг илтгэх эхний шинж тэмдэг юм. Тэдгээр судал нь мөөгөнцөр биш байсан ч тэр нь ус чийгээс шалтгаалж бий болсныг харуулж байгаа ба ус чийг нь мөөгөнцөр бий болох таатай орчин билээ.

Хамгийн түрүүнд хийх ажил бол эдгээр толбыг нэн даруй угааж цэвэрлэн ариутгах бодис цацах явдал юм.

3. Амьсгалын замын эрхтнүүдийг хямраах

Арьс загатнах, нүднээс нулимс гарах, толгой өвдөх зэрэг нь хар мөөгөнцрийн нөлөөний анхны шинж тэмдгүүд юм.

4. Өсөж том болох, өнгө нь өөрчлөгдөх

Хар мөөгөнцөр нь хар өнгөтэй боловч олон янзын хувилбартай байж болно. Жишээ нь та хар өнгөтэй толбо судал анзаарч болох бол ногоон, бор, цагаан, бүр улбар шар өнгөтэй мөөгөнцөртэй ч таарч болох юм.

 

Хар мөөгөнцрөөс хэрхэн салах вэ?

Таны гэрт хар мөөгөнцөр байна гэдгийг мэдэнгүүтээ :

1. Устгах

Хар мөөгөнцрийг өөр тийш ургуулж, томруулахгүйн тулд ургасан хагархай, сэв зэргийг цавуугаар нэн даруй битүүлэх хэрэгтэй. Дараа нь саван, ус, сойзны тусламжтай сайтар цэвэрлэнэ. Мөөгөнцөр шингэсэн байж болох бүх л зүйлийг устга. Маш хүчтэй ариутгагч бодис цацаж, хуурай нөхцөлд удаан байлгана.

Хар мөөгөнцрийн эсрэг, сайн халдваргүйжүүлэгч бодисын тоонд грейпфрутын өндөр тунтай шингэлсэн үр (хорин дусал бэлдмэлийг 2 аяга устай хольж ус шүршигчээр цацах), цайны модны тос (цайны халбага тосыг аяга устай хольж ус шүршигчээр цацах), цагаан уксус (энэ уусмалыг яг мөөгөнцөр ургасан газар цацна), устөрөгчийн хэт исэл (3%-ийн уусмлыг ургасан газар нь цацах) зэрэг ордог.

2. Урьдчилан сэргийлэх

Мөөгөнцрөө устгасны дараа түүнийг дахин бий болгохгүйн тулд:

  • Чийгшлээ багасгах (мөөгөнцөр чийгтэй орчинд сайн ургана)
  • Чийг хуралдах газрыг хянаж байх (агааржуулагчийн эргэн тойронд. Чийг нь мөөгөнцрийн өсөлтөнд сайн дэмжлэг болно)
  • Агааржуулалтаа сайжруул (гэртээ агаар сайн оруулах эсвэл хуурайшуулагч хэрэглэх)
15
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Гэрэл Гэрэл

    Гэрэл Гэрэл

    2018/02/08 at 14:17

    Baaska Venus

  2. Гэрэл Гэрэл

    Гэрэл Гэрэл

    2018/02/08 at 14:17

    Baaska Venus

  3. Х. Уянга

    Х. Уянга

    2018/02/08 at 23:09

    О. Төрөө

  4. Х. Уянга

    Х. Уянга

    2018/02/08 at 23:09

    О. Төрөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *