Стив Жобсын тухай “Jobs” киноны анхны трейлер

0

Стив Жобсын тухай Дижитал хувьсгалын эцэг хэмээгддэг Америкийн бизнес эрхлэгч, зохион бүтээгч, Apple корпорацийг үндэслэгчийн нэг Стив Жобс /Steve Jobs/ хэмээх суут эрхмийн тухай, тодруулбал түүний ид хийж бүтээж байсан үе буюу 1971 оноос 2011 онд нойр булчирхайн хавдар өвчний сэдрэлийн хүндрэлийн улмаас нас барах хүртлэх хугацааны амьдралыг харуулсан “Jobs” хэмээх намтарчилсан драм жанрын кино ирэх 8-р сарын 16-ны өдөр нээлтээ хийх гэж байгаа билээ. Америкийн кино найруулагч Жошуа Майкл Стерн /Joshua Michael Stern/-ий найруулсан энэхүү киноны гол дүр буюу Стив Жобсын дүрийг Америкийн жүжигчин Эштон Катчер /Ashton Kutcher/ бүтээсэн байна. Киног бүтээх ажил 2012 оны 6-р сард эхэлсэн ба Жобсын хүүхэд ахуй насаа өнгөрүүлсэн Калифорни мужийн Лос Алтос дахь гэрийнх нь орчимд гурав хоногийн зураг авалт хийсний дараа Лос Анжелест 28 хоногийн зураг авалт хийжээ. Аливаа зүйлийг соргогоор хүлээн авдаг дур зоргоороо хиппи залуугаас Дэлхий ертөнцийг өөрчилсөн агуу хүн хэмээгдэх болсон энэхүү суут эрхмийн тухай өгүүлсэн уг киноны анхны трейлерийг тухлан үзэхийг урьж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *