Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн

2

Намар цаг бол жимс ногоо бүрэн боловсорч, хоол хүнсээрээ дамжуулан шинэхэн амин дэмүүдийг авах боломжтой жилийн хамгийн гайхалтай үе байдаг. Гэтэл аливаа зүйл эхлэлтэй бас төгсгөлтэй байдагтай адилаар намар цаг, шинэхэн ургац дуусах, хуучрах цаг ч ирдэг. Мөн өдөр өдрөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авах нь ухаалаг сонголт. Гэвч их хэмжээгээр авсан зүйлээ хадгална гэж нэг асуудал байдаг. Бидний толилуулж буй дараах 31 төрлийн бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалахад амин дэм, шим тэжээлт бодис болон чанараа алддаггүй сайн талтай. Цаг, мөнгийг чинь хэмнэх учир анхаарал хандуулахад илүүдэхгүй юм шүү.

Бяслаг

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 1

Үрж нунтаглаагүй бүхэл бяслагийг хөлдөөж хадгалж болохоос гадна үрсэн бяслагийг ч хөлдөөж хадгалж болдог. Үрсэн бяслагаа гэсэх үедээ бөөгнөрүүлэхгүйн тулд бяслагаа уутанд хийгээд дээрээс нь 1 амны том халбага эрдэнэшишийн цардуул эсвэл гурил нэмж сайтар сэгсрэх хэрэгтэй. Мөн Пармезан бяслагийг томоор нь худалдаж аваад үрж, хөлдөөгч уутанд хийж хөлдөөгөөд хэдэн сараар хадгалж болдог.

Өөрийн гараар хийсэн панкейк, өрмөнцөр, шарсан франц талх

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 2

Долоо хоногийн турш хэрэглэх өглөөний цайныхаа бүтээгдэхүүнүүдийг хөлдөөгөөд бэлтгэчих. Хөлдөөхдөө эхлээд жигнэмэгний цаасан дээр тавьж хөлдөөгөөд дараа нь хөлдөөгч уутанд хийнэ. Богино долгионы зуух, талх шарагч, шарах шүүгээний алинд нь ч халааж болно.

Жимс

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 3

Ойгоос түүсэн жимсгэнэ, хашаандаа ургуулсан жимсний бутнаас хураасан ургац эсвэл хүнсний дэлгүүрээс худалдаж авсан жимс гээд бүх төрлийн жимснүүдээ хөлдөөж хадгал.

Будаа

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 4

Будаагаа ахиухан хэмжээгээр агшаагаад пергамент цаас эсвэл жигнэмэгний цаасан дээр тарааж тавиад хөлдөө. Хөлдсөн будаагаа хөлдөөгч уут эсвэл өөр ямар нэгэн саванд хийж хадгална. Удаан болдог бор будааг ингэж хадгалах нь үнэхээр ашигтай.

Хайрмал боов /pie/

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 5

Алимтай бялуу буюу хайрмал боов нь өвлийн цагт хамгийн сайхан амттануудын нэг байдаг. Үүнийг цөөнгүй хэмжээгээр хийж, бэлтгээд хөлдөөж хадгалж болдог. Хөлдөөгч цаасаар ороож, хөлдөөгч уутанд хийгээд хадгалах ба хэрэгтэй үедээ 200 хэмд 2 цаг орчим гэсгээж хэрэглэнэ.

Эрдэнэшиш

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 6

Эрдэнэшишийг хальстай нь шууд хөлдөөнө. Хальс нь дараа нь гэсгээж чанах хүртэл үрнүүдийг хамгаална.

Улаан лооль

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 7

Улаан лоолийг сармис, шинэхэн амтлагч ногоон ургамал, оливийн тостой хамт бага температурт 4-5 цаг шарна. Хөргөөд хөлдөөгч уутанд хийж хөлдөөнө. Дараа нь чили эсвэл томатанд суурилсан соус хийж болно.

Гоймон

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 8

Гоймонгоо ахиухан хэмжээгээр чанаад хөлдөөж болно. Хөлдөөгч уутандаа агаар үлдээхгүйгээр битүүмжлэх хэрэгтэй. Гэсгээх үедээ ууттай нь халуун усанд хэдэн минут байлгахад болно.

Гурил болон бусад үр тариа

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 9

Гурил болон бусад үр тарианы төрлийн бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалахдаа давхар уутанд хийгээрэй.

Песто соус

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 10

Песто соусыг өөрөө бэлтгээд мөсний саванд хийж хөлдөөж болно.

Нухсан төмс

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 11

Нухсан төмсийг зайрмагны халбага ашиглан порцолж, пергамент цаасан дээр тавьж хөлдөө. Хөлдсөнийх нь дараа хөлдөөгч уутанд хийгээрэй. Үүнийг хөргөгчинд дор хаяж 2 сар хадгалж болно.

Жигнэмэгний гурил

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 12

Дуртай жигнэмэгний гурилаа боломжийн хэмжээгээр зуурч жигнэмэгний цаасан дээр хэсэг хэсгээр тавьж хөлдөөнө. Хангалттай хатуурч хөлдсөн гурилаа хөлдөөгч уутанд хийгээрэй. Хэрэгтэй үедээ хэдхэн минут жигнээд гэсгээх ба хэвлэж бэлтгэсний дараа жигнэх хугацааг 1-2 минутаар нэмэх хэрэгтэй. Жигнэмэгний гурилаа цилиндр хэлбэрт оруулаад тугалган цаасаар ороож хөлдөөж болно.

Шөл болон чили

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 13

Илүү гарсан шөлөө хүйтэнд тэсвэртэй саванд хийж хөлдөөгөөд дараа нь гэсгээж хэрэглэж болно.

Ясны шөл болон нөөц

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 14

Хөлдөөгчиндөө нэг уут хийгээд тэндээ хоол бэлтгэх үед илүү гарсан төрөл бүрийн ногоонуудаа хийж бай. Мөн өөр нэг саванд тахиа болон үхрийн ясны шөл зэргийг хадгалж болно. Ингэж бэлтгэсэн зүйлс нь шөлөнд сайхан амт оруулагч болно.

Хачиртай талх

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 15

Ажил эсвэл сургуульдаа авч явах үдийн цайны хачиртай талхаа нэг дор ахиухан бэлтгээд хөлдөөгөөд хадгалчихвал цагийг үнэхээр хэмнэнэ. Хутгасан өндөг, зайдас, газрын самарны нухаш, жимсний чанамал, зөгийн бал зэргээр хачирласан талхыг тус бүрд нь уутаар ороож, хөлдөөгөөд өглөө явахынхаа өмнө шүүрч аваад гарах эсвэл богино долгионы зууханд халаагаад л болоо. Хөлдөөхдөө улаан лооль, өргөст хэмхийг хамт хөлдөөж болохгүй.

Төмсний чипс, нимгэн жигнэмэг /cracker/, мушгиа жигнэмэг /pretzel/

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 16

Төмсний чипс, нимгэн жигнэмэг, мушгиа жигнэмэг зэргийг хөлдөөж хадгалж болно. Хөлдөөсөн төмсний жигнэмэг илүү амттай болдог. Чипсээ хөлдөөгчнөөс гаргаад шууд идэхэд шаржигнуураас гадна амтлаг байдаг.

Сүү

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 17

Шингэн болон цөцгийтэй сүүг хөлдөөж болно.

Жүүс

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 18

Жимсний шүүсийг ч хөлдөөгөөд хэрэглэж болно.

Талх, жигнэсэн бүтээгдэхүүн

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 19

Талх болон бусад жигнэсэн бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалж болдог.

Buttercream Frosting

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 20

Илүү гарсан Buttercream Frosting-оо хөлдөөж хадгалаад дараа нь хөргөгчинд тавьж гэсгээгээд хэрэглэж болно.

Улаан лоолийн нухаш

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 21

Улаан лоолийн нухаш хоолонд багахан ордог атлаа хөргөгчинд удаан хадгалж болдоггүй эд. Тэгвэл үүнийгээ хөлдөөчихвөл дараа нь хэсэгхэнийг эмтэлж авч хоолондоо хийгээд байж болдог.

Хэрчсэн ногоонууд

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 22

Хэрчсэн сонгино, чили, хонхон чинжүү зэргийг хөлдөөгч уутанд хийгээд хөлдөөчих.

Зуурсан гурил

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 23

Пицца болон хайрмал боовны гурил гэх мэт бүх төрлийн зуурсан гурилыг бөмбөлөг хэлбэрт оруулж, гялгар уутаар ороогоод хөлдөөнө.

Өндөг

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 24

Өндгийг хагалж, хөлдөөгч уут эсвэл хөлдөөгч саванд хийгээд хөлдөөж болдог. Дараа нь хөргөгчиндөө тавьж гэсгээгээд ердийн байдлаар хэрэглэж болно.

Чанаж жижиглэсэн тахианы мах

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 25

Тахианы махаа ахиухан хэмжээгээр чанаж, жижиглээд хөлдөөж хадгалвал дараа цаг хэмнэнэ.

Нимбэг, лаймын шүүс, хальс

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 26

Мөс хөлдөөдөг савандаа нимбэг, лаймын шүүсийг шахаж хөлдөөгөөд дараа нь хөлдөөгч уутандаа хийчих. Гэхдээ эхлээд нимбэг лаймынхаа хальсыг үрж аваад уутанд хийж хөлдөөхөө бүү мартаарай.

Ногоон ургамал

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 27

Шинэхэн ногоон ургамлуудыг мөсний саванд бага зэргийн устай хийж хөлдөөгөөд дараа нь хоолондоо хэрэглээрэй.

Амталж, давсалсан мах

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 28

Амталсан махаа хөлдөөгч уутанд хийгээд хөлдөөвөл дараа нь ашиглахад цаг хэмнэнэ.

Хучмал

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 29

Лазанье, бяслаг гэх мэт хучмалыг томоор нь эсвэл жижиглэж хуваагаад хөлдөөж хэрэглэнэ.

Загасны махан савханцар

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 31

Загасны махыг хуруу шиг хэрчиж, хутгасан өндөг, гурил, талхны үйрмэгт өнхрүүлээд хавтгай дээр тавьж хөлдөөгөөд дараа нь уутанд хийгээрэй.

Гамбургер

Хөлдөөж хадгалснаараа цаг болон мөнгөө хэмнэж болох 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 32

Гамбургерыг нэг бүрчлэн уутанд ороож хөлдөөнө.

3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/26 at 23:10

    Сэтгэгдэл *

  2. Зочин

    2015/02/26 at 16:13

    ёстойхөгийн мэдээлэл байна
    *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *