2020 онд аялахад хамгийн тохиромжтой 20 газрыг та бүхэндээ танилцуулж байна. Аяллын цүнхээ үүрээд замдаа гарахдаа бэлдээрэй!

0

Дэлхий дээр 2 төрлийн хүн бий – эцсийн мөчид гэнэт төлөвлөөд холын замд гардаг болон удаан хугацаанд сайтар төлөвлөгөө боловсруулсны эцэст аян замдаа гардаг. Зарим хүмүүс богино хугацаатай боловч, сэтгэл ханамжийн баталгаа өгч чадах аялалд дуртай байдаг бөгөөд хэдэн өдрийг аялалд зарцуулахад ямар ч асуудалгүй. Нөгөөтэйгүүр, бусад нь урт үргэлжлэх хэдий ч, бага адал явдал эрэлхийлдэг. Энэ нь тэд очиж үзээгүй шинэ хотуудаараа аялах сонирхолтой гэсэн үг юм.

2020 он удахгүй айлчлан ирэх гэж байгаа энэ цаг дор та дээрх хүмүүсийн аль нь ч байсан бай, аяллын төлөвлөгөөндөө дараах газруудаас оруулаарай гэж зөвлөе. Бид уншигчиддаа, тэр тусмаа аялах дуртай хүмүүстээ зориулан ирэх жил заавал очиж үзэх ёстой 20 гайхалтай газрыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Марракеш, Морокко

Заавал очиж үзэх газар: Бен Юссеф Мадраза

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Марракеш дэх жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газар бол 14-р зууны архитектур бөгөөд олон жуулчдыг гайхшруулдаг.

© depositphotos.com

 

2. Токио, Япон

Заавал очиж үзэх газар: Үндэсний цэнгэлдэх хүрээлэн

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: 2020 оны 7-8 сарын үед Токио хот 2020 оны Зуны Олимпийн их наадмыг зохион байгуулах билээ. Спортын фенүүдийн хувьд энэ бол гайхалтай арга хэмжээний нэг хэсэг болох алтан боломжоос гадна, Токио хоттой давхар танилцах завшаан олдоно гэдгээрээ онцлогтой юм.

© depositphotos.com

 

3. Афин, Грек

Заавал очиж үзэх газар: Литтль Күүк

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Дэлхий дээр Little Kook шиг жижиг кекс худалдаалдаг газар олон байдаггүй. Улирал бүр гоёл чимэглэлээ өөрчилдөг бөгөөд Афин дахь нарийн боовны дэлгүүрүүд нь Инстаграмын постод хамгийн тохиромжтой.

© depositphotos.com

 

4. Дубай, АНЭУ

Заавал очиж үзэх газар: Дубайн дизайны дүүрэг

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Дубайд саяхан шинээр баригдсан энэ барилга бүтээл туурвидаг хүмүүсийн өлгий нутаг гэж хэлж болох бөгөөд гайхалтай дизайн, урлаг, соёлыг сонирхогчдод зориулсан газар юм.

© depositphotos.com

 

5. Будапешт, Уншар

Заавал очиж үзэх газар: Буда

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Хэрэв Будапешт руу амралтын 2 өдрийг өнгөрөөхөөр явбал, эхний өдрөө Хотын Буда гэх хэсэгт өнгөрүүлээрэй. Үзэх харах юм ихтэй газар гэдгийг дуулгахад таатай байна.

© depositphotos.com

 

6. Ченду, Хятад

Заавал очиж үзэх газар: Аварга хулсны баавгай үржүүлгийн судалгааны бааз

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Судалгааны бааз жуулчдад нээлттэй байдаг бөгөөд энэ газар ойролцоогоор 200 орчим хулсны баавгайн гэр юм.

© depositphotos.com

 

7. Монтерей, Калифорни, АНУ

Заавал очиж үзэх газар: Биксби Крийк гүүр

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Хэрэв та “Big Little Lies” цувралыг үзсэн бол, гарцаагүй хаашаа явахаа мэдэж байгаа биз ээ. Хэрэв та уг цувралыг үзээгүй бол гүүрээр хөндлөн гарч, уулга халдмаар байгалийн сайхныг тольдон хараарай. Удалгүй та тус цувралыг үзэхийг хүсэх болно.

© depositphotos.com

 

8. Сициль, Итали

Заавал очиж үзэх газар: Калтагироне

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Хотын музейн гайхалтай архитектур олон гэрэл зурагчид, дизайнерууд болон урлаг сонирхогчдын анхаарлыг татдаг.

© depositphotos.com

 

9. Люксембург

Заавал очиж үзэх газар: Люксембург

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Та амралтын өдрүүдээр энэ улстай бүрэн танилцаж амжина. Яарах хэрэггүй, сайхан цаг уурыг мэдэрч, Люксембургын гайхалтай үнэртэй цэцэрлэгүүдээр саатаарай.

© depositphotos.com

 

10. Тбилис, Гүрж

Заавал очиж үзэх газар: Абанотубани

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Тбилисийн түүхээр баялаг төв хэсгээс та өнгө өнгийн гайхалтай байшингуудыг олж харах бөгөөд, цэцэрлэгт хүрээлэнд алжаал ядаргаагаа тайлж, хотын өргөн чөлөөгөөр аялахдаа зууханд болгодог ер бусын амттай хачапури хоолыг амтлаарай.

© depositphotos.com

 

11. Фоз до Игуазу, Бразил

Заавал очиж үзэх газар: Игуазу хүрхрээ

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Аргентины хил дээр байрладаг Игуазу хүрхрээ нь дэлхий дээрх хамгийн том усан байгууламж билээ.

© depositphotos.com

 

12. Кэйп Таун, Өмнөд Африк

Заавал очиж үзэх газар: Тэйбль уул

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Хотыг гайхалтай байрлалаас тольдон харахыг хүсэж байвал, агаарын замаар Тэйбль ууланд хүрээрэй.

© depositphotos.com

 

13. Билбао, Испани

Заавал очиж үзэх газар: Гуггенхейм музей

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: 20-р зууны архитектурын тод жишээ болсон газар, орчин үеийн чиг хандлагаар шинэчилсэн загвараар дизайныг нь тодорхойлсон.

© depositphotos.com

 

14. Доха, Катар

Заавал очиж үзэх газар: Сувд-Катар

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Хаврын амралтын төлөвлөгөөгөө гаргасан уу? Сувд-Катарын хиймэл арал бол шинэ Дубайн далдуу модны арал л гэсэн үг.

© depositphotos.com

 

15. Зальцбург, Австри

Заавал очиж үзэх газар: Хуучин хот

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Цасанд хучигдсан уулс, маш олон Зул сарын дэлгүүрүүд, бас Крампусын хувцаснууд гээд 12-р сарын 5-ныг дөхүүлж очвол Зальцбург танд илүү их таалагдана.

© depositphotos.com

 

16. Самарканд, Узбекистан

Заавал очиж үзэх газар: Биби-Ханым лалын сүм

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: 15-р зууны лалын сүмийг плита, сийлсэн гантигаар чимэглэсэн бөгөөд уран зураг шиг хуучны энэ газар соёлын өвийг хадгалж үлдсэн гайхалтай сүм гэдгээрээ алдартай.

© depositphotos.com

 

17. Провенце, Франц

Заавал очиж үзэх газар: Валенсуль

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Лавандын талбай олон хүний очиж үзэхийг хүсдэг мөрөөдлийн газар биш гэж үү?

© depositphotos.com

 

18. Ямайк

Заавал очиж үзэх газар: Ямайк

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Жаахан ч гэсэн залхуу аялал хиймээр байна уу: далайд сэлж, наран шарлагын газар хэвтэж, гайхалтай хүмүүсээр дүүрэн энэ газрыг зориод үзээрэй.

© depositphotos.com

 

19. Жодпур, Энэтхэг

Заавал очиж үзэх газар: Цэнхэр хот

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Жодпур бол хүмүүсийн сайн мэддэгээр Цэнхэр хот бөгөөд цэнхэр байшингуудаар дүүрэн газар юм. Явган хүнд зориулсан зам ихтэй, зураг авахуулах газрууд олон, мөн түүхэн дурсгалт газар гэдгээрээ онцлогтой.

© depositphotos.com

 

20. Мельбурн, Викториа, Австрали

Заавал очиж үзэх газар: Эурека цамхаг

Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Энэ цамхагийн 88-р давхарт гарахын тулд та ердөө 38-хан секундыг л зарцуулна. Үр дүнд нь Мельбурн хотыг гайхалтай өнцгөөс тольдон харах боломжтой.

© depositphotos.com

Та эдгээр газруудад аль ч улиралд очих бүрэн боломжтой гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Олон хүчин зүйлс таны анхны сэтгэгдэлд нөлөөлж болно – орон нутгийн фестивалууд, хотын тэнгэрийн өөрчлөлт, жилийн аль улиралд очихоос ихээхэн хамаарна.

Дараагийн аялах газраа дээрх жагсаалтаас сонгоорой. Танд амжилт хүсье!

4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *