Ямар ч гэм хоргүй мэт санагдах боловч нэн даруй салах ёстой 12 зуршил

2

Ариун цэвэр – соёлтой хүний амьдралдаа мөрдөх дэглэм. Шүршүүрт орсны дараа бие угаагч порлоноо угаалгын чийгтэй өрөөнд өлгөнө, юу ч бодохгүй дезодорант цацна. Гэмгүй гэмээр эдгээр зуршлууд бидний эрүүл мэндэд хор хохирол учруулах ажээ.

Ариун цэврийн ямар дэглэм харахад гэмгүй ч гэлээ эрүүл мэндэд аюул болж байдгийг мэдэж авцгаая.

1. Ванны үнэртэй бөмбөлгийг тогтмол хэрэглэх

Энэ анхилуун үнэртэй бөмбөлгийн орцод маш хортой бодис агуулагдсан байдаг – үнэртүүлэгч бодис. Үнэртүүлэгч бодисын 95%-ийг нефть эзэлнэ, уг бодис нь дааврын ялгаруулалтад сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ялангуяа ацетальдегид агуулсан бол маш болгоомжтой хандах хэрэгтэй: хортой бодист тооцогдох бөгөөд амьсгал болон мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг, мөн бөөрний үйл ажиллагааг доголдуулдаг ажээ.

 

2. Дотуур хувцсандаа үнэртэй ус цацах

Бэлэг эрхтэн орчмын арьс цочрох нь арьсны тууралтын шинж тэмдгээр илэрнэ. Тууралт гарах нь олон шалтгаантай байж болох юм. Ихэвчлэн угаалгын нунтаг эсвэл синтетик материалаас үүдэлтэй. Мөн үнэртэй ус ч нөлөөлдөг талтай. Дотуур хувцсандаа үнэртэй ус цацахгүй байхыг эмч нар анхааруулж байна.

 

3. Чийгшүүлэгч тос эсвэл маскны хэрэглээг хэтрүүлэх

mandybork / instagram

Чийгшүүлэгч тос их хэрэглэж байгаа эсэхийг шалгах маш энгийн арга бий – нэг сав тосыг та хэдий хэр хугацаанд түрхэж байна вэ? Хэрвээ хэдэн сар бол ямар ч асуудал байхгүй гэж ойлгоно. Харин хэдхэн долоо хоног түрхээд дуусгаж байгаа бол та энэ тосыг түрхэх хэмжээгээ багасгах хэрэгтэй гэсэн үг юм.

Мөн шууд илрэх шинж тэмдгүүд ч бий – арьсны нүх бөглөрөх, нүүрний арьс хэтэрхий гялалзах, батга гарах (урьд өмнө нь эдгээр шинж тэмдэг илэрдэггүй байсан тохиолдолд). Хэрвээ чийгшүүлэгч тосны хэрэглээг хэтрүүлбэл арьсны өөрийгөө чийгшүүлэх механизм буурч хурдан хөгшрөхөд хүрнэ.

Хэрвээ арьс хэтэрхий хуурай бол чийгшүүлэгч тосыг өглөө нэг, орой нэг түрхэхийг мэргэжилтнүүд санал болгож байна. Бусад тохиолдолд өдөрт нэг удаа түрхэхэд л хангалттай.

 

4. Хоол идсэнийхээ дараа шууд шүдээ угаах

© depositphotos © depositphotos

Хачирхалтай сонсогдох боловч хоол идсэний дараа шууд шүдээ угаах огт хэрэггүй. Ялангуяа таны идсэн хоолонд ислэг хүнс эсвэл шүүс байсан бол. Хүчиллэг бодис нь шүдний оотой урвалд орж шүдийг цэвэрлэхийн оронд шүдний эмалийг гэмтээдэг байна. Тийм учраас шүдээ оо, сойзоор угаах ажлыг цаг, тэр бүү хэл хоёр цаг хойшлуулах нь зүйтэй. Хоол идсэний дараа шүдний утсаар цэвэрлэх харин хэрэгтэй шүү.

 

5. Бактерийн эсрэг саван хэрэглэх

© depositphotos © depositphotos

Саванд триклозан агуулагдаж байж болно, уг бодис нь тестостерон болон бамбай булчирхайн дааврын түвшинд өөрчлөлт оруулдаг. Их хэмжээний бодис нь эсийн хөгжлийн хурдацыг нэмэгдүүлнэ, тэр дундаа хавдрын эсэд.

Триклозан нь бактерийн эсрэг савангийн бараг 75 хувьд нь агуулагддаг, мөн зарим нэг шүдний оонд ч орсон байна. Уг бодисыг Канад болон АНУ-д албан ёсоор хориглосон. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид эдгээр бодисын аюулгүй байдлыг нотолж чадаагүй л байгаа юм.

 

6. Скраб болон бие угаах порлон хэрэглэх

© depositphotos © depositphotos

Скраб нь ашиг тустай гэхээсээ илүүтэй хор хөнөөлтэй гэж үзэх болжээ. Үхэжсэн арьсны дээд давхаргыг арилгаснаар бид арьсны байгалийн гаралтай хамгаалалтын гадаргууг авч байгаа гэсэн үг ажээ. Скрабаар цэвэрлэхэд тослогийн гялалзсан төрхийг арилгаж байгаа ч нөгөө талаасаа гаж нөлөө үзүүлж байна: хэрвээ хамгаалах давхарга байхгүй бол арьс өөрийгөө хамгаалахын тулд илүү их тос ялгаруулж эхэлнэ, үүний эцэст илүү их тослогтох ажээ.

Мөн адил дүр төрх бие угаах порлонд илэрнэ: хэрвээ та харшлах эрсдэлтэй эсвэл арьсны асуудалтай бол гараараа биеэ угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ямар үед порлон хэрэглэх вэ? Гар хүрэхгүй байгаа газар буюу нуруугаа угаахдаа л хэрэглэнэ.

 

7. Бие угаах порлоныг чийгтэй газар хадгалах

Чийгтэй порлон – гэрт нян үржих нөхцөл болно. Үүнээс гадна чийгтэй газар удаан хадгалагдсан эд зүйлсэд мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй. Нян болон мөөгөнцөр үржсэн порлоноор нүүр гар, биеэ угаахад арьс цочрох, батга гарахад хүргэнэ.

Энэхүү үр дагавраас зайлсхийх шалгарсан арга – бие угаах порлон, сойзыг хуурай газар хадгалах буюу хурдан хатахаар газар байрлуулна. Мөн үе үе угаалгын машинд угааж байхыг ч арьсны эмч нар зөвлөж байгааг хүлээн аваарай. 3-4 хоногтоо нэг удаа угаавал ариун цэврийн хувьд үр дүнтэй ажээ.

 

8. Шүршдэг дезодорантыг илүүд үзэх

Шүршдэг дезодорантын аюул юунд байна вэ гэвэл бид уг зүйлийг амьсгалж байгаад оршино. Амьсгалснаар гарах үр дагавар: дотор муухайрах, амьсгал боогдох, харшил хөдлөх, амьсгалын багтраа өвчний суурь тавигдах.

Шүршдэг дезодорантын савлагаан дээр битүү тасалгаанд шүршиж болохгүй гэж заасан боловч бид тэр болгон задгай агаарт зогсож байгаад дезодорант цацаад байдаггүйг та бодолцоорой. Тиймээс хатуу дезодорант хэрэглэхийг зөвлөж байна. Аль болох шүршдэг бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

 

9. Өдөр тутмын ариун цэврийн хэрэгслийг байнга хэрэглэх

Юуны түрүүнд эмч нар үнэртэй өдөр тутмын ариун цэврийн хэрэгсэл хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна: үнэргүй бүтээгдэхүүн арьс цочроохгүй. Мөн өдөр тутам байнга хэрэглээд байвал мөөгөнцөртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Өдөр тутмын ариун цэврийн хэрэгслийг өдөр болгон хэрэглэж болно, гэхдээ богино хугацаанд заавал сольж байх шаардлагатай. Харин шөнийн цагаар авах ёстой мартаж болохгүй.

 

10. Угаалга

Сайн дураар өөртөө “угаалга” үйлдэх моод хэдий дууссан боловч АНУ-д гэхэд л таван эмэгтэй тутмын нэг нь төрөл бүрийн ургамлын гаралтай уусмалаар угааж цэвэрлэсээр л байна. Асуудал юунд оршино вэ гэхээр ургамлын гаралтай уусмал нь бэлэг эрхтний өөрийгөө хамгаалах чадварыг алдагдуулж төрөл бүрийн халдварт өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлэхэд хүргэдэг байна.

 

11. Хамрын үсийг зулгаах

Үсний үүрэг – агаарыг шүүж бие махбодид хүнд бодис орохоос хамгаалах. Хамрын үсийг зулгааснаар таагүй 2 үр дагаварт хүргэж болзошгүй:

  • Үсийг сугалахад тэр хэсэгт жижигхэн шарх үүснэ. Шархан дээр нян хүрвэл үрэвсэл явагдах эрсдэлтэйг анхаар.
  • Агаарын шүүлт муудна – бие дотор гадны хортой элементүүд шууд орно гэсэн үг.

Хамраас цухуйх үсний асуудлыг шийдэх шалгарсан арга – хамрын үсний тусгай машин эсвэл ядаж хумсны хайчаар хайчилж аваарай.

 

12. Ванн дээрээ тонгойж үсээ угаах

© depositphotos © depositphotos

Үс өөрөөрөө сул чөлөөтэй байхдаа гэмтэх эрсдэл маш бага байдаг. Энэ нь өдөр тутмын үсний засалтад хамаараад зогсохгүй мөн угаах аргатай ч хамаатай. Ванн дээрээ тонгойж угаахгүй байхыг үсчид зөвлөдөг, зогсоогоороо үсээ угаах нь зөв.

Эдгээр буруу зуршлуудаас танд аль нь байна вэ?

58
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Chadnaa Chadnaa

    Chadnaa Chadnaa

    2019/09/29 at 07:59

    Н’ Солонго

  2. Joseph Donahue

    2022/06/11 at 19:54

    It’s actually a nice and helpful piece of information. I am satisfied that you just shared this useful information with us.Please keep us informed like this. Thanks for sharing
    UpdateLand

  3. Nora Tenorio

    2023/02/09 at 13:41

    I think this is one of the most vital information for me.And i am glad reading your article. But wanna remark on some general things, The website style is ideal, the articles is really great : D. Good job, cheers
    HowMinute

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *