Бид өөрсдийгөө өөрчилж эхлэхгүй юм бол эрүүл саруул, урт удаан наслах талаар мөрөөдөөд ч хэрэггүй: аз жаргалыг мэдрэхийн тулд ямар энергитэй байх ёстой вэ?

2

Бид хувь тавиландаа гомдоллодог. Онцын ажил хийдэггүй хэрнээ нэг хүнд яагаад бүх зүйл байгаад байна вэ? Харин би өдөр шөнөгүй л ажиллах юм, тэгсэн мөртлөө хүссэн болгон минь надад алга. Ял шийтгэл хүлээх гэж байгаа царай гаргаж ажилдаа явцгаана. Харин бидний хажууханд эсрэгээрээ, аз жаргалдаа умбаж байгаа мэт исгэрэн явах нэгэн ч байна. Гэхдээ бидний амьдрал бүр ч нэг тартагтаа тулчихсан муу биш гэдгийг тэр болгон ухаарахгүй байгаад л гол асуудал оршино. Бидний санаа зовж байгаа байдал, уур уцаар, сэтгэл дундуур байдал энэ бүгд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хэрвээ бид өөрсдийгөө эхэлж өөрчлөхгүй юм бол эрүүл саруул, урт удаан наслах талаар мөрөөдөөд ч хэрэггүй юм. Карма… Энэ тухай бид ярилцах гэж байна.

  • Өөрчлөгдөхөөс бүү ай. Чухам та өөрөө л аливаа нөхцөл байдлын эзэн нь гэдгийг санаж яваарай. Бүү харамс, тэр дундаа өөрийгөө үзэн ядаж, буруутгах ямар ч хэрэг байхгүй. Хэрвээ өөртөө сөргөөр хандах юм бол таны асуудал бүр л томорч хүндрэх болно гэдгийг бүү март.
  • Олон улс үндэстэн хоол идэж байхдаа элдвийн зүйл уншихыг хориглодог. Мэдээлэл авч байхад бидний дотоод ухамсар чөлөөтэй болж эхэлдэг байна. Ингээд сөрөг мэдээлэл болгон бидний сэтгэл санааг дотроос нь мэрдэг ажээ.
  • Таны сэтгэлд зөвхөн хайр л байг. Хайр нь зөвхөн эерэг сэтгэл хөдлөлийг төрүүлж байх ёстой буюу сөрөг сэтгэл хөдлөлийг дарах болно. Таагүй үе, мөч бүр, уур хилэн болгон сэтгэлийг хэмлэж зэрэмдэглэнэ. Үүнээс үндэслээд эрүүл бус сэтгэл санаанаас өвчтэй бие махбодь бий болно. Шаардлагатай бол сэтгэлээ ариусгаж эмчил. Яаж? Мэдээж хайраар. Хэрвээ хайр хараахан байхгүй байгаа бол мөргө, сүсэглэ.
  • Амьдралдаа гомдоллож хэн нэгнийг буруутгахгүй бол та илүү урт насална. Таагүй үеийг бүү эргэн дурс, муу хүмүүсийг март, хэн нэгний буруу, муу муухай үйлдлийг ч эргэн санах хэрэггүй. Энэ бүгд таныг дотроос тань үгүй хийнэ.
  • Илүү их зууралдаж байгаа зүйлээ бид амархан алддаг. Мөнгөө алдчихсан уу? Мөнгө хуримтлуулж чадахгүй байна уу? Санхүүгийн өнцгөөс харахад таниас дээгүүр байгаа хүнд бүү атаарх. Бусдаасаа хоцрохгүй байхын тулд харин илүү их хичээгээрэй.
  • Хэн нэгэн өөрийнхөө үйлдлээр таныг гомдоосон, доромжилсон бол түүнийг буцааж доромжлох огт хэрэггүй. Магадгүй асуудал танд байж болно шүү дээ. Хэн нэгнийг буруутгах эсвэл хаа нэгтэйгээс бурууг хайх хэрэггүй. Уурлаад байх ч хэрэг байхгүй. Уур хилэн сайн сайхан зүйлд хэзээ ч хүргэхгүй.
  • Бурхны сургаалийг санаж яваарай. Түүний сургаал нь бидний хэлбэр дүрс, бие махбодид чиглээгүй байдаг юм. Харин бидний оршин байгаа, бидний амьдралын харилцаа, сэтгэл хөдлөлд чиглэдэг. Харилцан уур хилэнгээ илэрхийлэхгүй. Хэрвээ таны нэг хацрыг алгадаад авсан бол (төсөөлөн хэлж байна) нөгөөг нь адилхан тавьж өгөөрэй. Хариуд нь цохих хэрэггүй.

  • Эргэн тойрон байгаа бүх зүйл нэг л хормын дотор үгүй болж магадгүй гэдгийг санаж яваарай. Хамгийн ойр дотны хүн ирээд яваад өгч болно. Үхэж болно шүү дээ. Яг одоо танд байгаа зүйлээ үнэ цэнэтэй гэдгийг нь ойлгоорой.
  • Сэтгэл зүйн хувьд хөгж. Эс бөгөөс та ялзарч эхэлнэ шүү.
  • Хүмүүст зааж сурга. Ялангуяа зайлшгүй сургах зүйл байвал заавал сургаарай. Шаардлага, логик болон ухуулах аргаар.
  • Таны бий болгосон сөрөг мөч болгон танд эргээд бие махбодид чинь сөргөөр нөлөөлдгийг бүү мартаарай.

Энгийн зүйлийг бүү март. Амьдралдаа зайлшгүй мөрдөж байх ёстой амьдралын тодорхой дүрэм гэж бий. Амьдралаас гэрэл гэгээг олж хар. Буруутанг хэзээ ч бүү хай, нөхцөл байдал ямар ч хэцүү байсан хамаагүй. Таны эргэн тойрон байгаа болгоныг хүлээн зөвшөөр, байгаагаар нь л хүлээж ав. Дэлхий дахин хайран дээр босох ёстой. Ингэж чадвал та бүхнийг хийх чадалтай болно, магадгүй бүхнийг эргүүлэх хүч чадал ч ирнэ. Сайн сайхныг үйлд. Таны хийсэн сайхан үйл хэдэн зуу дахин удаа үржиж хариу болж ирэх юм. Үүнд огтын эргэлзэх хэрэггүй.

13
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *