Сэргээх үйлчилгээтэй, кивитэй чизкейк хийх амттайхан жор

3

Орцууд:

  • Жигнэмэг – 200 грамм
  • Цөцгийн тос – 100 грамм

Цагаан кремд:

  • Цөцгийтэй бяслаг (cheese cake) – 400 грамм (энэ орцыг адил хэмжээний аарцаар орлуулж болно, гэхдээ урьдчилан хоёр ч удаа шүүрээр шүүх хэрэгтэй)
  • 33%-ийн тослогтой цөцгий – 350 мл
  • Сахарын нунтаг – 150 грамм
  • Нимбэгийн шүүс – 1 нимбэгийн
  • Ванилийн сахар – нэг том уут
  • Желатин – 10 грамм

Кивигийн давхарга:

  • Киви – нэг кг
  • Сахарын нунтаг – 200 грамм
  • Желатин – 20 грамм

Бэлдэх арга:

Жигнэмэгээ жижиглэж нунтаглаад дээрээс нь цөцгийн тосоо (урьдчилан хайлуулсан байх ёстой) хийгээд сайтар холино. Бялууны хэв (цагираг байвал зүгээр, 24 см диаметртэй савны ёроолд нарийн боовны пергамент цаас дэвсээрэй) бэлдэнэ.

Бялууны хэвэндээ цөцгийн тостой хольсон жигнэмэгээ тарааж тавина.

Цөцгийндөө сахарын нунтаг, ванилаа хийгээд сайтар хутгана – крем болтол нь хутгах хэрэгтэй.

Дараа нь желатинаа савлагаан дээр байгаа зааврын дагуу бэлдээрэй. Желатин хөөгөөд бэлэн болонгуут нимбэгийн шүүстэй хольсон цөцгийн бяслагаа (эсвэл хоёр удаа шүүрээр шүүсэн аарцаа) хийж сайтар хутгаарай. Дээрээс нь крем шиг болтол хутгасан цөцгийгөө хийж сайтар хутгана.

Бэлдэцийг бялууны хэвэнд хийсэн байгаа жигнэмэг дээрээ асгана.

Гэхдээ бага зэргийн крем үлдээгээрэй, дараа нь бялуугаа чимэх юм шүү.

Мөн заавал бялууны хэв гэхгүйгээр дунд зэргийн савны ёроолд хүнсний гялгар цаас дэвсээд цөцгийтэй зуурмагаа хийж болно. Дараа нь дээрээс нь кивинийхээ шанзыг хийж болох юм.

Одоо хөргөгчинд 2 цаг амрааж хэвийг бэхжүүлнэ. Цаг болонгуут нь гялгар цаасныхаа тусламжаар салгаж болно.

Кивийг хальслаад блендерт хийж нухаш шиг болтол нь хутгана. Дараа нь сахарын нунтгаа хийгээд зөөлөн гал дээр халаана.

(Гал дээр халаах эсэхийг гэрийн эзэгтэй өөрөө шийднэ биз ээ. Кивийг халаах үед өөрийн ногоон өнгөө алддаг талтай. Кивиндээ сахар хийгээд бүрэн уустал нь хэсэг байлгаж бас болно. Нөгөө талаасаа, кивиний өөрийн өнгийг сэргээхийн тулд хүнсний өнгө орлуулагч ч нэмж болно).

Сахар бүрэн уустал кивийг зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь желатинаа зааврын дагуу бэлдээд сахартай киви дээрээ хийнэ.

Кивиний зуурмаг бэлэн болонгуут цагаан крем дээр асгаад гадаргууг нь тэгшилнэ.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *