28 настай сумочин Хибукиру барилдааны үеэр толгойгоороо хүчтэй унаж, хүнд бэртэл авснаасаа хойш сарын дараа эмнэлэгт өөд болжээ

0

28 настай сумочин барилдааны үеэр толгойгоороо унаж хүнд бэртэл авсны улмаас сарын дараа нaс бaржээ. Золгүй тохиолдол тамирчдын аюулгүй байдлын талаарх асуудлыг хөндөхөд хүргэсэн юм – дэвжээн дээр яаралтай үед тусламж үзүүлэх эмчгүй, хүнд бэртэлтэй үед дэвжээн дээр гарч ирэхгүй байх зэрэг.

dailymail.co.uk

Японы сумочин өрсөлдөгчийнхөө мэхэнд орж толгойгоороо хүчтэй газарт унаж, хүнд бэртэл гэмтэл авснаасаа хойш сарын дараа эмнэлэгт өөд болжээ. Энэ нь үндэсний спортын дэмжигчдийн дунд тамирчдын аюулгүй байдлыг хангах талаар хүчтэй маргаан үүсгэхэд хүргэсэн байна. 28 настай сумочин Хибукиру дэвжээн дээр гэмтэл аваад ухаангүй хэвтэж байхад зохион байгуулагчдаас хэн ч дөхөж очоогүйг үзэгч олон нүдээр харсан. Танхимд эмч байхгүй байсан асуудал ч өөрөө үзэгч олны анхаарлыг татжээ. Доод түвшинд барилддаг сумочны жинхэнэ нэр нь Мицуки Амано, тэрээр сар орчим эмнэлэгт ухаангүй байж байгаад амьсгалын дутагдлаас болж өөд болсон байна.

dailymail.co.uk

“Бид түүний хийж бүтээсэн бүхэнд талархаж байна, амгалан нойрс доо” гэж Японы Сумогийн нийгэмлэг мэдэгдэлдээ бичжээ. Сумогийн барилдаан болж байгаа танхимд хэзээний л эмч байгаагүй, хэрвээ тамирчин ухаан алдаж унавал өөрийг нь сэргэтэл хэдэн минут хүлээж л байдаг уламжлалтай. Хибукиругийн тохиолдол бусдаас онцгой, тэрээр толгойгоороо хүчтэй унаад нуруугаараа нумарч унасан, ийм тохиолдолд нуруу, нугасны бэртэл байж болзошгүй гэж үзэн зөвхөн мэргэжлийн эмч л эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ёстой байдаг.

Японы Сумогийн нийгэмлэг дараах мэдэгдлийг мөн хийжээ: “Тамирчны бэртэл болон үxэл хоёр холбоотой эсэхийг одоогоор тогтоогоогүй байна. Тамирчдад үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах асуудлыг бүрэн шийдсэний дараа зохих албан ёсны мэдэгдлийг хийх болно” гэжээ.

Барилдааны үед авсан бэртэл гэмтлээсээ болж нaс бaрсан тохиолдол тамирчдын дунд урьд нь гарч байгаагүй юм. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт хангагдахгүй байгаа тухай асуудал хөндөгдсөөр иржээ.

dailymail.co.uk

Сумогийн аюулгүй байдлын асуудал нэгдүгээр сард хүчтэйгээр яригдаж эхэлсэн юм. Тэр удаад тамирчны тархи хөдөлсөн ч түүнийг дэвжээн дээр дахин гарч барилдаанаа дуусгахыг шаарджээ. Сумочны өөртөө хүлээн авч байгаа цоxилтын хүч нь ойролцоогоор тонноор тооцогдоно гэж сэтгүүлчид үздэг. Сумо бол аюултай спорт, сумочдод ч тэр утгаараа аюул тулгарч магадгүй гэж сэтгүүлчид анхааруулсаар байна. Зодог тайлсан нэгэн тамирчны ярьснаар: “Нэг ёсондоо чи өдөр болгон л авто осолд орж байгаа л гэсэн үг дээ” гэжээ. Сүүлийн үед сумогийн ертөнцөд xэрцгий хандлага гаарч байгаа гэдгээрээ байнгын дaйралтад өртөх болсон, харин Хибикиругийн үxэл ёстой л гал дээр тос нэмэх шиг болжээ.

dailymail.co.uk

“Би эртнээс л ийм айдастай явсан. Би нүдэндээ ч итгэж чадаагүй, тамирчин залуу нуруу нугасны хүнд бэртэл авчихаад ухаангүй хэдэн минут хэвтэж байхад зохион байгуулагчид гэх нөхөд хажууд нь ялсан хүнийг нь зарлаад л зогсож байдаг” гэж эмч, зохиолч Микито Чинен уг золгүй тохиолдол болсонд зүрх шимшрэн хэлжээ. Бариа засалч, зүү төөнүүрийн эмч Хидео Ито бол сүүлийн хорь гаруй жил сумочдыг эмчилж байгаа хүн. Түүний хэлснээр, Хибикиру нурууны хүнд гэмтэл авсан байх гээд “Сайхан бөх байсан, дандаа зөөлөн инээмсэглэж явдаг, бусдад анхаарал халамж байнга тавихыг хичээдэг” гэсэн юм. Мөн эмч нарыг барилдаан болгон дээр анхааралтай ажиллахыг уриалжээ.

Сүүлийн жилүүдэд сумотой холбоотой шуугиант хэргүүд өөрчлөлт хийх цаг болсныг хөндөөд байгаа юм. Тэр дундаа эмэгтэй хүнийг дэвжээн дээр гаргах асуудал. Сумогийн эртний ёсоор бол барилдааны талбарыг ариун газар гэж үзэх бөгөөд эмэгтэйчүүд болон “ариун бус” зүйлийг оруулахыг цээрлэнэ. Энэ ёсноос болоод барилдааны үеэр бие нь муудсан шүүгчид эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй юм, эмч байсан эмэгтэйг дэвжээнд ойртуулаагүй ажээ.

88
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
7
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

49 Сэтгэгдэл

  1. П. Алтаншагай

    П. Алтаншагай

    2021/05/07 at 23:13

    Хөгийн спорт.

  2. Энхбаатар Ёндон

    Энхбаатар Ёндон

    2021/05/08 at 10:35

    Үхснээ хийж барилдагийн

  3. Odnoo Chuluunbat

    Odnoo Chuluunbat

    2021/05/08 at 18:56

    hohi chin emegtei geed emchiig goldog humuus goroo amsajdee

  4. Голчууд Энхбаатар

    Голчууд Энхбаатар

    2021/05/08 at 19:22

    Тойргийн гаднах дөрвөлжин талбайг тал тал тийш 1м- ээр томсгоод дэвжээний өндрийг 50% намсгахад тамирчдын гэмтэл 50% буурах магадлалтай. Уламжлал хэтрэхээр хоцрогдол болох нь бас нэг жам.

  5. Gerlee Gerlee

    Gerlee Gerlee

    2021/05/08 at 20:24

    shal teneg sport

  6. Bat Orgil

    Bat Orgil

    2021/05/09 at 11:59

    Ene iigee sport geed bgamdaa bvvr olimpid oruulah geed zvtgeed bsaniig yandaa hvn targaluuldag sport gej bhuu

  7. M Matt Magan

    M Matt Magan

    2021/05/09 at 18:49

    barildaani bichleg bainuu

  8. Содоо Содко

    Содоо Содко

    2021/05/09 at 18:51

    Бас л муухай хүмүүс бналээ шдээ бүр манраад босож чадахгүй байхад хэнч яаасан гээд очихгүй бгашдээ тгээд бүр дахин барилдаж бгаан бичлэг үзээд их өрөвдмөөр байсаан

  9. гоё мэдээ юу нэр шигээ байгаач

  10. Ц. Цогт

    Ц. Цогт

    2021/05/09 at 21:42

    mongol bish bol hend hamatai yum

  11. Ganzo

    Ganzo

    2021/05/09 at 22:15

    Goy medee gesnee Sumoch uhlee geshshsh~

  12. Мөнхэрдэнэ Э.

    Мөнхэрдэнэ Э.

    2021/05/09 at 22:18

    bichleg ni ter ni bnauu

  13. Uuriin Tuya

    Uuriin Tuya

    2021/05/09 at 22:36

    ямар гарчгийн дор ийм мэдээлэл тавьдаг юм бэ

  14. Баян Сайхан

    Баян Сайхан

    2021/05/09 at 23:29

    Mongol hun ymu

  15. Enguunii Erh Ohin Oyuka

    Enguunii Erh Ohin Oyuka

    2021/05/09 at 23:30

    hogiin sport

  16. Од Гэгээ

    Од Гэгээ

    2021/05/09 at 23:42

    Япон гэхэд барилдаан болж байхад эмч байдаггүй сонин л юм.

  17. Anand Gombosuren

    Anand Gombosuren

    2021/05/10 at 00:27

    За бид эхлээд өөрсдийнхөө допингийн асуудлыг шийдчимээр байнаа

  18. Gold Box

    Gold Box

    2021/05/10 at 00:33

    goy medee gsenee???????????????????

  19. Tse Ko

    Tse Ko

    2021/05/10 at 01:17

    bi uzdeggv demjdegvlde ghde oor uls ornii soyl zan zanshliig hundleh heregtei shu busad ornii humuus bidnii ulamjlliig ingj helhed ymar sanagdahiig ergej neg bodooroi.

  20. Санги Батсайхан

    Санги Батсайхан

    2021/05/10 at 01:52

    Xaruitslagiin xen uurex yum bol barildaj ungaasan xun ni xeregt oroxuu yaax bol

  21. Goy medeelel bish l bnda
    RIP

  22. Aba Amar

    Aba Amar

    2021/05/10 at 09:42

  23. QZ Bilguun

    QZ Bilguun

    2021/05/10 at 09:46

    Manai hun avaad shidtsimu

  24. Tsogjavhlan Odbayar

    Tsogjavhlan Odbayar

    2021/05/10 at 10:02

    Fyi, sumo is a japanese traditional “Martial art”

  25. Munkhtuul Tuul

    Munkhtuul Tuul

    2021/05/10 at 10:15

    Энэ одоо гоё мэдээлэл үү? Нэр мэрээ бодож тавиач!!!

  26. Гүрэн-Мөнх Цо

    Гүрэн-Мөнх Цо

    2021/05/10 at 10:44

    Garaara tulax bolomj bjde ug n….😪

  27. Gegee Gegee Gegee

    Gegee Gegee Gegee

    2021/05/10 at 11:12

    Emegtei hvnees turchihuud emegtei hvniig buzar gene vv kkkk uruwdmuur yumdaa

  28. Jargal Duuren

    Jargal Duuren

    2021/05/10 at 11:13

    Erchuudiin erht es bga tsagt hun turulhtun uudluhgue

  29. Т. Буяндэлгэр

    Т. Буяндэлгэр

    2021/05/10 at 12:23

    Хэмжээтэй тойрог байхад л болоо юм бишүү

  30. Munkhjin Baatarmunh

    Munkhjin Baatarmunh

    2021/05/10 at 12:48

    omg

  31. Nym K

    Nym K

    2021/05/10 at 12:58

    Iim aimr jintei hvmvvs ym chin unawal ewgvi unah ni argagvi l de jindee l yvjij bga shd

  32. Tamir Bataa

    Tamir Bataa

    2021/05/10 at 13:09

    Угаасаа эвгүй спорт.хүнд биёээрээ дарж унана гдг аюул

  33. goy medeelel gsn page nerteigee taarkul bnda? hh

  34. Bayarbileg Tsedensodnom

    Bayarbileg Tsedensodnom

    2021/05/10 at 14:05

    “Гоё мэдээлэл” гэсэн PAGE байж…😅😅😅

  35. Гүндээ Ээ

    Гүндээ Ээ

    2021/05/10 at 14:09

    Mongol bish bizde

  36. Забо З.

    Забо З.

    2021/05/10 at 14:40

    #RipHibukiru 🙏🙏

  37. Zolboo Fx

    Zolboo Fx

    2021/05/10 at 15:04

    Харамсалтай юм !
    Эд нар барилдсаар байгаа юм уу ?
    Дагвадорж аварга зодог тайлсанаас хойш огт үзхээ больсон

  38. П. Отгонбаяр

    П. Отгонбаяр

    2021/05/10 at 15:38

    Г. Ренчин yriad baisan chini end baindaa

  39. Мөнх Оргил Б.

    Мөнх Оргил Б.

    2021/05/10 at 17:59

    Muu boh ymaan garztai gj 😅😥

  40. Baigal Sod

    Baigal Sod

    2021/05/10 at 18:12

    Тэгсэнд орвол өлсөгчид шиг жинхэнээсээ суугаад өлсөөд үхсэн дээр

  41. FreePlay Man

    FreePlay Man

    2021/05/10 at 19:06

    https://play.google.com/store/apps/details?id=com.hocg.redstar
    Хялбар энгийн найдвартай! Под байхгүй шударга тоглолт! Эргэх холбоотой админ! Шимтгэл бага!, 2K өрөөтэй 🙂 Group Chat+ PM
    https://www.facebook.com/groups/816412502290597
    without pod (bot), fair play!

  42. Sergelen Ch

    Sergelen Ch

    2021/05/10 at 19:27

    Одоо юмуу

  43. Nymdawaa Naizuud

    Nymdawaa Naizuud

    2021/05/10 at 19:35

    hezeenii barildaan deer we

  44. Art Mind

    Art Mind

    2021/05/10 at 19:51

    Олгитой ч спортын төрөл биш. Хэт таргалалт, таргалтаас үүдэлтэй бэртэл гэмтэл нтр гээд яривал явж өгнө.
    Япончууд сүмод шиэчлэл хийх цаг болсон.

  45. Darikhuu Tuvshin

    Darikhuu Tuvshin

    2021/05/10 at 20:19

    Харамсалтай юм бэ

  46. Erdene Jargal

    Erdene Jargal

    2021/05/10 at 20:36

    Ene tegeed goe medee yu.Burhan mini

  47. Tvmenjargal Baterdene

    Tvmenjargal Baterdene

    2021/05/10 at 21:35

    Hairan saihan zaluu haramsaltaa ym manaahan biti eldew ynziin ym bij bid negel delhii deer amidarj bga hvmvvs shvvdee

  48. Э. Халиунаа

    Э. Халиунаа

    2021/05/10 at 21:55

    D.Gansugar ガナ

  49. Byambatogtokh Tumen-Ulzii

    Byambatogtokh Tumen-Ulzii

    2021/05/10 at 22:34

    Haramsaltai um! Zolgui l yavdal bolj. Tsorkiin manejand, joloonii buheegt, ovchtonoosoo haldvar avaad ui olon mergejiltenuud nas bardag. Gehdee tednii une tsenetei, utga uchir, zorilgotoi uhel um. Hundetgel 🙏🙏🙏

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *