Огт өөр мэргэжилтэй байж байгаад эцэст нь маш хялбархан байдлаар загвар өмсөгч болсон 11 хүн

2

Өдөр бүр бид олон төрлийн мэргэжилтэй хүмүүстэй уулздаг. Тэдний заримынх нь гадаад төрх үнэхээр уулга алдмаар гайхалтай учир загварын тайзанд алхахад нь тусалдаг байна. Энэхүү мэдээнд гарах хүмүүс үүний тод жишээ гэж хэлж болно. Та тэднийг анх хараад дэлгүүрийн худалдагч, сувилагч эсвэл машины завсарчин байсан гэж огт мэдэж чадахгүй.

Бид өөр мэргэжилтэй байсан боловч, нэг л өдөр загварын сэтгүүлийн нүүр хуудсыг чимэх болсон хүмүүсийн талаарх сонирхолтой түүхийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

1. Ruo Yan гудамжинд мах шардаг

Ruo Yan, Тайван улсад гудамжинд мах шардаг байв. Нэгэн үйлчлүүлэгч нь түүнийг мах шарж байхад нь бичлэг хийж интернетэд тавьжээ. Yan тэр даруйдаа гоёмсог гадаад төрхөөрөө алдартай болж чадсан байна.

Тэр 36 настай ба гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг. Заримдаа зоогийн газар ажиллаж, мах шарж, гэр бүлийнхэндээ тусалдаг.

© 若妍 / facebook

 

2. Aimee Stanton, сантехникч

Aimee Stanton бол 25 настай, Австралид амьдардаг сантехникч юм. Тэр өсвөр насандаа найзуудыгаа дагаж, сургуулийнхаа загварын агентлагт суралцдаг байв. Гэвч дараа нь аавынхаа мэргэжлийг өвлөж авахаар шийдэж, сантехникч болсон байна.

Тэр мэргэжлийнхээ сонголтын талаар ингэж хэлжээ, “Олон хүмүүс эмэгтэй хүнд өөр ажил тохирно гэж үздэг, гэхдээ чи шаргуу хөдөлмөрлөж чадвал, болохгүй зүйл гэж үгүй.”

© aimee.adventures / instagram © aimee.adventures / instagram

 

3. Fran Suarez, сувилагч

Fran Suarez бол Мадридын эмнэлэгт ажилладаг сувилагч. Энэ Испани залуу фитнесээр хичээллэхээс гадна давхар бүжгийн сургалтанд явдаг, мөн хувийн блог хөтөлдөг бөгөөд Инстаграмд нилээн алдартай.

© fransuarezr / instagram © fransuarezr / instagram

 

4. Blayze Williams, ачааны машины жолооч

Blayze Williams Австралид амьдардаг. Тэр 19 настайгаасаа эхлэн ачааны машины жолооч хийжээ. Заримдаа тэр ачааныхаа машиныг жолоодох дуртай ба хүмүүст хөөрхөн охид ч гэсэн хүнд даацын тэрэг хөдөлгөж чаддаг гэдгийг харуулахыг хүсдэг гэнэ.

© blayzewilliams / instagram © blayzewilliams / instagram

 

5. Jonas, нисгэгч

Jonas бол 32 настай, Мюнхенд амьдардаг залуу. Тэр аялах дуртай учир нисгэгч болохыг хүсжээ. Дээрээс нь олон төрлийн спортоор хичээллэдэг бөгөөд түүний хоёр дахь мэргэжил нь хувийн дасгалжуулагч юм байна.

© jonas_sofly / instagram © jonas_sofly / instagram

 

6. Jhiawen Cheng, багш

Jhiawen Cheng, Хятадын соёлын их сургуульд суралцаж төгссөн ба одоо энэ газар эдийн засгийн багшаар ажилладаг. Нэг удаа түүний лекц орж буй зургийг онлайнд постолсноор тэр тухайн өдрөө алдартай болсон байна. Мянга мянган хүн түүний Инстаграмыг дагаж, олон тооны шоу болон зар сурталчилгаанд тоглох санал тавих болжээ. Гэхдээ Jhiawen Cheng одоогоор амьдралаа өөрчлөх бодолгүй байгаа юм байна – багшийнхаа мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж, боловсролоо дээшлүүлэх бодолтой гэнэ.

© jhiawen.cheng / instagram © jhiawen.cheng / instagram

 

7. Andrey Drozdov, номын санч

Andrey Drozdov, Анна Ахматовагийн нэрэмжит ухаалаг номын санд ажилладаг. Тэр “Москвагийн шилдэг номын санч – 2018” шагналын эзнээр тодорч байжээ.

© two_cats_adventure / instagram © two_cats_adventure / instagram

 

8. Rino Sasaki, ачааны машины жолооч

Rino Sasaki, Японд амьдардаг бөгөөд аавынхаа ажилд тусалж, ачааны машин жолооддог. Тэр бүжгийн багш болох байсан ч, хүнд даацын Volvo машин жолоодохыг илүүд үзжээ. Нэг удаа түүний аав (ачааны машины жолооч) хүнд өвдсөн учир, охин түүний дэргэд ихэнх цагийг өнгөрүүлэхээр шийджээ. Дараа нь тэр жолооны үнэмлэх авч, аавынхаа туслах жолооч болсон байна.

© sr8x4volvo / instagram © sr8x4volvo / instagram

 

9. Marshall Perrin, гал сөнөөгч

Тэр бол Канадад амьдардаг гал сөнөөгч. Олон төрлийн спортоор хичээллэхээс гадна шивээс сонирхдог.

© marshalliss / instagram © marshalliss / instagram

 

10. Adrienne Koleszar, цагдаагийн ажилтан

Adrienne Koleszar бол Германд амьдардаг цагдаагийн ажилтан. Тэр 34 настай бөгөөд спортоор хичээллэх, блог хөтлөх сонирхолтой. “Тийм ээ, заримдаа миний ажил хүнд санагддаг, гэхдээ би хэрэг зөрчлүүдийг илрүүлж, амар тайван байдлыг цогцлоохыг хүсдэг.” хэмээн тэрээр хэлсэн байна.

© adrienne_koleszar / instagram © adrienne_koleszar / instagram

 

11. Tantin Meneses, машины засварчин

Tantin Meneses бол 22 настай, Филиппинд амьдардаг залуухан бүсгүй. Тэр коллежоо автомашины засварчин мэргэжлээр төсгжээ. Үүнээс хойш тэр Пампанга дахь машин засварын газар ажиллах болсон байна. Meneses хэлэхдээ, “Би хүмүүс миний гадна төрхөнд тэгтлээ анхаарал хандуулна гэж бодоогүй. Би зүгээр л машин засах дуртай. Бохирдол, тос болон хүнд ажлууд намайг залхаадаггүй. Ер нь би ажилдаа дуртай.” гэж тэр хэлжээ.

© tantinmeneses09 / instagram © tantinmeneses09 / instagram

Та тухайн хүний гадаад төрх ажил мэргэжилд нь шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдэгт итгэдэг үү? Энэ талаар юу гэж боддог болохоо сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

22
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bolor Bolormaa

    Bolor Bolormaa

    2019/09/28 at 18:37

    Хялбархан байдлаар загвар өмсөгч болно гэж юу гэсэн үг вэ

  2. Bolor Bolormaa

    Bolor Bolormaa

    2019/09/28 at 22:05

    Хялбархан байдлаар загвар өмсөгч болно гэж юу гэсэн үг вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *