Хулуугаар хийж болох 5 төрлийн хөнгөн зуушны жор. Таны дархлааны системийг огцом сайжруулна

2

Хулууны 90%-ийг ус эзэлдэг, гэхдээ үүнээс гадна витамин, амино хүчил, уураг болон нүүрс ус ч бас агуулагддаг.

Хулуу нь хоол боловсруулах үйл явцыг сайжруулах болон бодисын солилцоог тогтворжуулах ач тустай. Мөн энэ хүнсний ногоо биед өөхний эсүүд хуримтлагдахаас сэргийлдэг учир, жингээ барих хүсэлтэй байгаа хэн бүхэн хоол хүнсэндээ хэрэглэвэл тохиромжтой. Нэг аяга хулуунд ердөө 30 калори агуулагддаг гэдгийг хэлэхэд таатай байна.

Ходоод гэдэсний замын үйл ажиллагаагаа сайжруулахыг хүсэж буй хүмүүс хулууг хэрэглэх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй өтгөн хаталт, атеросклероз, чихрийн шижин болон бөөрний чулуунд хэрэглэж болно.

Калигаар баялаг тул энэ хүнсний ногоо зүрх судасны системийг тогтворжуулж, даралт ихсэхээс хамгаална.

Түүнчлэн хулуу нь олон талын ач тустай ба хулуугаар асар олон эрүүл мэндэд хэрэгтэй хөнгөн зууш хийх боломжтой: кассерол болон амттанаас авахуулаад жигнэсэн амтат талх хүртэл. Бид өнөөдөр та бүхэндээ хулуугаар хийж болох эрүүл, амттай 5 жорыг хүргэж байна.

Sea Wave / Shutterstock.com

1. Хулууны салат

Орц:

  • 150 гр хулуу
  • 1 боодол аругула
  • 30 гр самар
  • 30 гр бяслаг
  • Тал нимбэгийн шүүс
  • Тал цайны халбага зөгийн бал
  • 2 цайны халбага сүмс
  • Давс, чинжүү (амт оруулах)

Хийх арга:

Хулууг зууханд жигнэх эсвэл зөөлөл болтол нь хайрна. Шоо хэлбэртэй хэрчинэ. Хүнсний ногоог авч, хэрчсэн аругула болон бяслаг, холигчид буталсан самартай хамт саванд хийнэ. Нимбэгийн шүүс, зөгийн бал болон сүмсээ бэлдэнэ. Орцуудыг бүгдийг сайтар холино. Оливын тосоор амтална.

nataschickk / Instagram

 

2. Хулууны бин

Орц:

  • 100 гр жигнэсэн хулуу
  • 50 гр кефир (эсвэл тараг)
  • 10 гр овьёосны хивэг
  • 20 гр овьёосны нимгэн хэсэг
  • 7 гр маалингын гурил
  • Тал цайны халбага таван салааны үр
  • Тал цайны халбага жигнэсэн боов хийх нунтаг
  • 1 чимх шанцай
  • Амтлагч

Хийх арга:

Бүх орцуудыг холигчид хийж холино. Хөргөгчид хийж 15 минут байлгана. Тэгээд бингээ хайруулын тавганд хоёр талаар нь бага хэмжээний тосонд болгоно. Таван салааны үрийн оронд 20 гр овьёосны нимгэн хэсгийг орлуулах боломжтой.

yashyulya / Instagram

 

3. Хулууны өтгөн ундаа

Орц:

  • 400 гр хулуу
  • 140-200 гр ус
  • 1-2 цайны халбага зөгийн бал

Хийх арга:

Бүх орцуудыг холигчид хийж холино. Хольцыг стаканд хийнэ. Дээр нь гүнждийн үр цацаж болно. Хэрэв энэ ундааг илүү эрүүл болгоё гэж бодож байвал, дээр нь 2-3 хоолны халбага маалингын үр хийгээрэй.

eco_razdolie / Instagram

 

4. Хулууны өтгөн шөл

Орц:

  • 1 жижиг хулуу
  • 1 лууван
  • 2 сармисны хумс
  • 2 улаан лооль
  • Давс, перц болон амт оруулах зорилготой халуун ногоо

Хийх арга:

Хулуу, лууван болон улаан лоолийг том шоо хэлбэртэй хэрчинэ. Хүнсний ногоонуудыг наранцэцгийн тос хийж халаасан хайруулын тавганд хийнэ. Дээр нь сармис хийгээрэй. Бага зэрэг шарсны дараа хүнсний ногоонуудыг далд оруулалгүйгээр ус хийж болгоно. Хүнсний ногоонуудыг 20 минутын турш дундаж хэмжээтэй гал дээр буцалгана. Дээр нь давс болон перц хийж, амтална. Хулуу болон лууван зөөлрөх үед, плиткийг унтрааж бага зэрэг хөргөнө. Дараа нь хүнсний ногоонуудыг хутгаж иднэ.

ulia_maslyakova / Instagram

 

5. Хатаасан жимс, агшаасан будаатай хулуу

Орц:

  • 250 гр бор будаа
  • 2 хоолны халбага зөгийн бал
  • 285 гр хулуу
  • 1 атга хатаасан жимс

Хийх арга:

Ясыг нь авсан хулууг шоо хэлбэртэй хэрчинэ. Тэгээд бага хэмжээний усанд хийж буцалгана. Дээр нь будаа хийж (хийхээс өмнө 20 минут агшаасан байх ёстой), далд ортол нь ус нэмж хийнэ. Бэлэн болмогц, дээр нь зүссэн хатаасан жимсээ хийгээрэй. Хэдэн минутын турш болгоно. Бэлэн болох үед зөгийн бал хийж, хутгаж иднэ.

platon_alekseich / Instagram

Таны харж байгаачлан хулуу бол олон төрлийн ач тустай хүнсний ногоо. Та юутай ч хольж хэрэглэж болно. Танд дээрх жорууд таалагдсан уу?

15
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2019/08/17 at 17:59

    Arugula gedeg ni mongoloor

  2. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2019/08/17 at 20:41

    Dumun Sosorbaram

  3. Gold Sp

    Gold Sp

    2019/08/17 at 22:07

    ok

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *