Индонезид замын машинд дайгдах замаар хурдан мөнгө олдог

0

Индонезид замын машинд дайгдах замаар хурдан мөнгө олдогИндонезид мэргэжлийн замын машинд дайгдагчид буюу professional hitchhiker гэсэн нэр томьёо үүсээд нилээд удаж байгаа аж. Индонезийн нийслэл Жакарта бол Дэлхийн зургаа дахь том нийслэл хот бөгөөд 30 гаруй сая хүн амтай энэ хот 20 сая орчим бүртгэгдсэн машинтай. Гэвч Нью Йорк, Токио, Сингапур зэрэг бусад том хотуудтай адил дэд бүтэц сайн хөгжөөгүй учир энэ хотод замын хөдөлгөөн үнэхээр төсөөлөхийн аргагүй хэцүү байдаг. Замын түгжрэлийг багасгах зорилгоор тус хотын удирдлагууд “Нэгд гурав” /Three in One/ бүсийг бий болгосон нь дор хаяж гурван зорчигчтой тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн хэсэг байв. Энэхүү шинэ арга хэмжээг дагалдан хөдөлмөрийн шинэ зах зээл үүссэн нь мэргэжлийн замын машинд дайгдагчдын бизнес юм. Ажлын өдрүүдийн өглөө, оройн ид ачааллын цагаар Нэгд гурав бүсийн орчимд авто замын хоёр хажуугаар эгнэн зогсож, гар өргөх хүмүүсийг харж болно. Гэхдээ ердийн такси барихаар зогсож байгаа хүмүүс шиг эрхий хуруугаа бус долоовор хуруугаа дангаар нь эсвэл долоовор болон дунд хуруугаа хамтад нь өргөсөн байгаагаараа ялгарна. Хэрвээ тэрээр долоовор хуруугаа гозойлгосон байвал энэ нь тэр ганцаараа гэсэн үг, харин долоовор, дунд хуруугаа хоёуланг нь гаргасан байвал тэр хоёулаа гэсэн үг бөгөөд ихэнхдээ энэ нь хүүхдээ тэвэрсэн ээжүүд байдаг. Тус оронд амьдардаг олонх хүмүүс өдөрт нэг доллар хүрэхээргүй хэмжээний орлого олдог бол мэргэжлийн хичхайкерууд хэн нэгний ажилтан, хүү эсвэл найз болон жүжиглээд хэдхэн цагийн дотор 7.50 доллар хүртэл мөнгийг олж чаддаг. Жакартагийн хориотой газруудаас такси баригчдыг машиндаа суулгах нь хууль бус, харин эдгээр хичхайкерууд жолоочийг зогсоосон цагдаад өөрийгөө жолоочийн хамаатан садан, найз эсвэл хүү гэхчилэн ямар нэгэн байдлаар бие биенийгээ үнэхээр мэддэг гэж итгүүлэхэд нь тусалдаг. Таксины жолооч нар хориотой бүсээс зорчигч авсныхаа төлөө 1 сая рупигээр торгуулдаг бол хитхайкерт 200.000 рупи өгөөд л асуудалгүй явдаг. Хоёр сараас дээш насны хүүхэдтэй ээжүүд энэ ажлыг их хийдэг, учир нь дээрх насны хүүхдүүдийг машинд нэг хүний суух зайнд сууж явах ёстой гэж үздэг. Гэхдээ мэдээж тэд цэвэрхэн хувцастай байх хэрэгтэй. Эс тэгвээс бохир хувцастай, муухай үнэртэй хүний дэргэд хэн суухыг хүсэх билээ. Энэхүү шинэ төрлийн мэргэжил нь хэдийгээр мөнгө олох хялбархан арга зам боловч цаанаа эрсдлийг дагуулж байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн халдлагад өртөх магадлал өндөр байдгийн зэрэгцээ хэрвээ тэднийг хамааралгүй хүмүүс гэдгийг цагдаа илчлэх юм бол 12 сар хүртэлх хугацаагаар шоронд хоригдох болдог байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *