Эмчилгээ хийлгэх боломжгүй эсвэл тохирох эм байхгүй үед өвдөлт, зовиурыг намдаах 11 арга

0

Гэнэт биеийн хэсгүүдээр хатгуулах, лугших, халуу дүүгэх мэдрэмж хэнд ч төрж болно. Гэвч танд тэдгээр өвдөлтийг намдаах эм байхгүй тохиолдолд ямар арга хэмжээ авч чадах вэ?

Эмгүйгээр эмчилгээ хийнэ гэхээр санаанд оромгүй сонсогдож байгаа ч бага зэргийн шоколад идээд хоолойн өвдөлтөө, гааны навчтай цайгаар шүдний өвдөлтөө намдаах зэргээр хурдан бөгөөд үр дүнтэйгээр өвдөлтөө арилгаж болно.

1. Хоолойн өвдөлтөө намдаахын тулд бага зэргийн хар шоколад ид

© Shutterstock.com © Depositphotos.com © Depositphotos.com
  • Яах хэрэгтэй вэ: Хэрэв та ханиад хүрч хоолой тань өвдсөн бол хар шоколад идэхийг зөвлөж байна. Какаоны агууламж өндөртэй шоколад сонгоорой.
  • Ямар үр дүнтэй вэ: Эрдэмтдийн үзэж байгаагаар шоколаданд агуулагддаг какаоны нөлөөгөөр ханиалга намдаж, хоолойн өвдөлт үгүй болдог байна.

 

2. Толгой таллаж өвдөх үед илүү их ус уу

© Depositphotos.com
  • Яах хэрэгтэй вэ: Мэргэжилтнүүд 2 цаг тутамд дор хаяж нэг аяга ус уухыг зөвлөж байна.
  • Ямар үр дүнтэй вэ: Толгойн өвдөлт ихэнхдээ биед ус дутагдсанаас болж үүсдэг. Бие дэх шингэн ба электролитын тэнцвэрт байдал алдагдаж эхлэхэд биеийн бусад үйл ажиллагаа доголддог байна. Тиймээс ус сайн уух нь хамгийн чухал.

 

3. Үрэвслээс үүдэлтэй өвдөлтийг намдаахын тулд турмерик хэрэглэ

© byjustinema / Instagram
  • Яах хэрэгтэй вэ: Төрөл бүрийн үрэвслээс болж шаналж байгаа бол хоол хүнсэндээ нэмэлтээр турмерик хэрэглээд үзээрэй.
  • Ямар үр дүнтэй вэ: Турмерик, куркумин зэрэг энэтхэг амтлагчууд нь үрэвслийн эсрэг өндөр үйлчилгээ үзүүлдэг учир анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг.

 

4. Нурууны өвдөлтийг намдаахын тулд сунгалт хийгээрэй

© Depositphotos.com
  • Яах хэрэгтэй вэ: Хөлд эвтэйхэн гутал өмсөөд йогийн гудсаа бэлдээрэй. Нурууны өвдөлт намдаадаг маш олон төрлийн дасгал байдгийн дотор өвгөө цээж лүүгээ татах, өвдгөө сойж сунгах, кобра буюу арагш хотойх зэрэг дасгалууд хамгийн үр дүнтэй.
  • Ямар үр дүнтэй вэ: Сунгалт хийснээр нурууны зангирсан булчингууд суларч, биеийн ерөнхий хөдөлгөөн сайжирдаг.

 

5. Толгойн өвдөлтөөс ангижрахын тулд эфирийн тос ашигла

© simplejoyessentials / Instagram
  • Яах хэрэгтэй вэ: Хэдэн дусал эфирийн тосыг хуурай цаасан дээр, устай ванн дотор, аль эсвэл зүгээр л духан дээрээ дусааж хэрэглэх нь толгойн өвдөлт намдаах хамгийн сайн аргуудын нэг юм. Гэвч эфирийн тос нь дангаараа арьс түлэх аюултай учир бусад тосоор (кокосын тос гэх мэт) шингэлэж хэрэглэх нь зүйтэй. Танд санал болгох эфирийн тоснууд: Лаванда цэцэг, гааны тос, розмарин, алтан товч цэцгийн гэх мэт.
  • Ямар үр дүнтэй вэ: Эфирийн тос нь тайвшруулах нөлөө үзүүлдэг учир стресс, бухимдлаас үүдэлтэй толгойн өвдөлтийг намдаахад тусална.

 

6. Шүд өвдөх үед гааны навчтай цай уу

© wife_life_est.2016 / Instagram
  • Яах хэрэгтэй вэ: 1 халбага гааны навчийн нунтгийг буцалж буй аяга усанд хийж 20 минут хандална. Хөрснийх нь дараа хандалсан шингэнээрээ амаа зайлах хэрэгтэй. Мөн халуун бүлээн чигээр нь хэрэглэсэн ч болно.
  • Ямар үр дүнтэй вэ: Гааны навч нь тайвшруулах, өвчин намдаах үйлчилгээтэй. Мөн бактери устгах онцгой чадвартай.

 

 

7.  Жамц давстай усанд орж ясны болон үе мөчний өвчнөө эдгээ

© skindeepnaturalsbyom / Instagram
  • Яах хэрэгтэй вэ: Усны онгоцондоо 2 аяга давс хийгээд 15 минут хүлээнэ. Эсвэл аягатай усанд давсаа хийж хандлаад өвчинтэй хэсэг дээрээ тавина.
  • Ямар үр дүнтэй вэ: Жамц давс нь магнигаар баялаг учир бие махбодын 300 гаруй ферментийг зохицуулж, үйл ажиллагааг нь дэмжихэд тусалдаг.

 

8. Эндорфин ялгаруулж өвдөлтөө намдаахын тулд агаарт алхах хэрэгтэй

© Depositphotos.com
  • Яах хэрэгтэй вэ: Дасгал хийх нь таны эрүүл мэндэд хамгийн сайн хэдий ч өвдөлт намдахгүй байвал гадаа гараад агаарт алхаад үзэх хэрэгтэй.
  • Ямар үр дүнтэй вэ: Дасгал хөдөлгөөн хийх, агаарт гарах зэрэг нь биед эндорфин буюу аз жаргалын даавар ялгаруулж өвдөлтөө мартахад туслах болно.

 

9. Сарын тэмдгийн өвдөлтийн үед гадил ид

© kclee0925 / Instagram
  • Яах хэрэгтэй вэ: Хэрэв та сарын тэмдгийн хямралтай байгаа бол жигнэмэг, шоколад зэргийн оронд гадил жимс идээд үзээрэй. Гадил жимс оролцуулан төрөл бүрийн амттан хийж идсэн ч болно.
  • Ямар үр дүнтэй вэ: Гадил нь кали, В6 витаминаар баялаг тул булчингийн агшилтыг суллаж, таагүй өвдөлтийг багасгах болно.

 

10. Халуун жин тавь

  • Яах хэрэгтэй вэ: Жин тавьдаг савандаа халуун ус хийж өвдөлттэй байгаа хэсэгтээ тавина. Хэрэв танд зориулалтын сав байхгүй бол алчуураа халуун усаар норгож байгаад хэрэглээрэй. Ил шархтай хэсэгт халуун жин тавьж болохгүй, мөн ус хэт халуун байж болохгүйг сайтар анхаараарай.
  • Ямар үр дүнтэй вэ: Дулаан нь булчинг тайвшруулж, өвдөлт намдаан, таагүй мэдрэмжийг арилгадаг.

 

11. Цусны даралтыг бууруулах арга

  • Яах хэрэгтэй вэ: Хувинд халуун, бүлээн ус дүүргэж байгаад гар болон хөлөө нэгэн зэрэг дүрээд 10-15 минут байлгана. Хэрэв бүр илүү үр дүн хүсэж байвал шилэн хүзүүн дээрээ мөстэй жин тавьж болно.
  • Ямар үр дүнтэй вэ: Халуун ус нь цусыг толгойноос хөл рүү татдаг тул даралт аажмаар хэвийн байдалдаа орох болно.

Хэрэв эдгээр аргуудыг хэрэглээд ч өвдөлт удаан хугацаанд намдахгүй байвал эмчид хандахыг зөвлөж байна.

Та эдгээр аргуудыг мэддэг байсан уу? Танд ч бас өвдөлт намдаах өөрийн гэсэн арга байдаг бол сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай.

4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/05/27 at 00:47

    Хөлөө усанд дүрээд гоё юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *