Хөгширсөн хойноо хүүхэдтэй болж амьдралаа шинээр эхлэхээс айгаагүй 12 алдартан

0

2019 онд АНУ-д хийсэн судалгаагаар хүмүүсийн эцэг, эх болох дундаж нас 26.9 байжээ. Гэсэн хэдий ч нэгэн судалгаагаар эмэгтэйчүүд нас ахисан хойноо хүүхэд төрүүлэхэд сэтгэл хөдлөл багатай байдгаас гадна нийгмийн элдэв асуудалгүй байдаг талаар дурдсан байна. Үүнтэй адил эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаагүй карьерынхаа оргил үед хүрсэн үедээ хүүхэдтэй болдог үзэгдэл алдартнуудын дунд олон гарах болсон бөгөөд хэдэн ч насанд хүүхэдтэй болох боломжтойг бидэнд харуулсаар байна. Ингээд тэдгээр алдартнуудтай танилцана уу.

1. “Bruce Willis”, 59 нас

© emmahemingwillis / Instagram

“Die Hard” киноны одын хоёр дахь гэрлэлт түүнд аав болох хоёр дахь цохилтыг өгчээ. Брюс болон түүний одоогийн эхнэр Эмма Хемминг нар 2 охинтой. Тэдний том охин Мабед 2012 онд төрсөн бол бага охин Эвелин 2014 онд төрсөн бөгөөд тэднийг төрөх үед Брюс 59 настай байжээ.

© emmahemingwillis / Instagram

Харин Холливудын од маань өмнөх эхнэр Дэми Мураас өсвөр насны гурван охинтой байхдаа салсан юм. Түүний охидыг Ромер, Скот, Таллула гэдэг.

 

2. “Michael Douglas”, 58 нас

© dylan__douglas / Instagram

Дуглас болон Кэтрин Зета-Жонес нарын хамгийн отгон хүүхэд болох охин Кэрис нь 2003 онд төрсөн бөгөөд тэр үед жүжигчин 58 настай байв. Хосууд үүнээс 3 жилийн өмнө хүү Дугласаа өлгийдөн авсан юм. Хосууд маш аз жаргалтай амьдардаг бөгөөд тэдний харилцаанд Дугласын нас огтхон ч нөлөөлдөггүй байна.

© dylan__douglas / Instagram

Жүжигчинд анхны эхнэр Диандра Лукерээс төрсөн хүү болох Камерон (1978 онд төрсөн) хэмээх хүүхэд байдаг.

 

3. “Jeff Goldblum”, 65 нас

© jeffgoldblum / Instagram

Голдблумын хувьд 63 насандаа анх аав болсон бөгөөд энэ нь түүний гурав дахь эхнэр Эмили Ливингстоноос төрсөн хүүхэд юм. Хоёр жилийн дараа хосууд хоёр дахь хүүхдээ төрүүлж, “Jurassic Park” киноны од маань 65 насандаа хоёр хүүхдийн аав болжээ.

© jeffgoldblum / Instagram

Жүжигчний хувьд нэлээдгүй хожим аав болсон талаараа хэлэхдээ: “Би энэ болтол хүлээж байсандаа баяртай байна. Учир нь одоо л миний бодож төлөвлөсөн бүхэн төгс таарч байна. Өмнө нь хүүхэдтэй болоход гарч ирэх нэмэлт хариуцлагуудын талаар гарч ирдэг байсан асуултуудынхаа гаргалгааг олсон. Тэдэнд ямар амьдрал үзүүлэх, юу үлдээх гээд бүх зүйл бодсоноор маань болохоор болсон” гэжээ.

 

4. “Madonna”, 59 нас

© madonna / Instagram

Алдарт дуучин 6 хүүхдийн ээж бөгөөд тэдний ердөө хоёр нь түүний биологийн хүүхдүүд юм. Тэрээр 1996 онд 38 настайдаа ууган хүү Лордесийг төрүүлж 4 жилийн дараа хүү Роккогоо төрүүлсэн юм. Гэвч түүнд ердөө хоёр хүүхдийн ээж байх нь хангалтгүй санагдсан тул 2006 болон 2009 онуудад Малавигаас Дэвид, Мерси нарыг өргөж авсан байна.

© madonna / Instagram

Мадонна 2017 онд дахин Малавийн ихэр эгч дүүс Эстере, Стелла хэмээх хоёр охиныг өргөн авч гэр бүлийнхээ гишүүдийн тоог нэмсэн бөгөөд тэр үедээ тэрээр 59 настай байсан.

 

5. “Angela Bassett”, 48 нас

© EAST NEWS

Жүжигчин Анжела Бассетт ба түүний нөхөр Кортни Б.Вэнс нар 1997 онд гэрлэж түүнээс хойш хамтдаа байгаа юм. Гэвч хосууд өв залгамжлах болон асран хамгаалах асуудал дээр бага зэрэг маргаантай байсан тул хүүхэдтэй бололгүй саатсан байжээ. Ингээд Бассетт 2006 онд 48 настайдаа ихэр хүүхдүүд болох Слатер, Бронвин нарыг төрүүлсэн юм.

© O’Connor/AFF-USA.com / MEGA/EAST NEWS

Тэр үед Анжела Бассеттийн нөхөр 46 настай байсан тул тэд харьцангуй оройтож эцэг, эх болсонд тооцогдож байна. Гэвч эцэст нь урт удаан хүлээлт үнэ цэнэтэй байлаа.

 

6. “Simon Cowell”, 55 нас

© Hahn Lionel/ABACA/EAST NEWS

“The talent” шоуны санаачлагч, шүүгч түүний хувьд амьдралынхаа ихэнх хугацааг карьертаа зориулсан учраас 50 нас хүртлээ хувийн амьдралаа хойш тавьсан байсан юм. Ингээд Ковелийн найз бүсгүй Лорен Силверман 2014 онд анхны хүүгээ төрүүлжээ.

© simoncowell / Instagram

Саймон болон түүний хүү Эрик нар одоо “Wishfits” нэртэй 7 номын цуврал дээр ажиллаж байна. Тэрхүү номын түүх нь “ер бусын амьтад амьдардаг өөр ертөнц”-ийн тухай юмсанжээ. “WISHFITS” бол ид шидийн, ер бусын, сонин, содон амьтад болон 2 өөр төрлөөс үүссэн холимог амьтдын дүр бүхий ном юм.

 

 

7. “John Stamos”, 55 нас

© johnstamos / Instagram

Алдарт жүжигчин гэр бүл зохиохоосоо өмнө 55 нас хүртлээ шаргуу ажилласан юм. Стамос гэр бүлтэй болох тал дээр бараг л бууж өгөөд байхдаа одоогийн эхнэр Кэйтлинтэйгээ уулзжээ. Тэрээр “Миний хувьд хэтэрхий оройтсон мэт боловч энэ бүхэн надад дахин амьдрах итгэл өгсөн” гэжээ. Тэдний хүү Билли 2018 онд төрсөн.

© caitlinskybound / Instagram

Аав болсон нь түүний хувьд жинхэнэ адислал байсан гээд “Хүүхдээ эрүүл аюулгүй амьдраасай гэж цаг мөч бүхэнд залбирдаг. Өдөр бүр адилгүй, цаг хугацаа урсан өнгөрч байна. Би хүүгээ хараад хэдэн өдөр уйлсан” гэжээ.

 

8. “Alanis Morissette”, 45 нас

© alanis / Instagram

Морисетт 3 хүүхдийн ээж бөгөөд бага хүүхэд “Winter”-ийгээ 2019 онд өлгийдөн авсан юм. Түүнээс өмнө Морисетт болон нөхөр Марио Трэдвэй нар хүү Эвер,охин Оникс нартайгаа амьдардаг байжээ.

© alanis / Instagram

Алдарт дуучин төрсний дараах үеийн сэтгэл гутралтай тэмцэх тухай нэгэн удаа дурдаж байсан ч энэ нь түүнийг дахин нэг хүүхэд төрүүлэхэд саад болоогүй юм. Тэрээр хайр дүүрэн гэр бүлээр хүрээлэгдэж бүх асуудлаа умартахыг сонгожээ.

 

9. “Andy Cohen”, 51 нас

© bravoandy / Instagram

“Watch What Happens Live!” шоуны хөтлөгч тэрээр анх 2019 онд аав болжээ. Түүний хүү Бенжамин түүнийг 51 настайд төрсөн байна.

© bravoandy / Instagram

Тэрээр хүүгээ төрсний дараа “Гэр бүл бол миний хувьд бүх зүйл, харин өөрийн гэсэн зүйлтэй байх нь миний амьдралынхаа туршид хүсэж байсан зүйл яг мөн. Гэвч энэ аз жаргалаа олох гэж би урт удаан замыг туулсан. Би амьдралынхаа дахин нэг бүлгийг эхлүүлэх гэж байгаадаа итгэж чадахгүй байна” гэжээ.

 

10. “Viola Davis”, 45 нас

© AXELLE/BAUER-GRIFFIN/East News

Оскарын шагналт жүжигчин 2011 онд нөхөр Жулиус Теннонтойгоо хамт нэгэн нялх охин өргөж авсан юм. Харин тэрхүү “Genesis” хэмээх охин Виолагийн анхны бөгөөд өнөөг хүртэлх цорын ганц хүүхэд болжээ.

© violadavis / Instagram

Дэвис мөн нөхрийнхөө хүү, охин хоёрын сайн хойд ээж юм.

 

11. “Alec Baldwin”, 60 нас

© hilariabaldwin / Instagram

2012 онд Хилариа Томастай гэрлэсэн нь Алек Болдуины амьдралын шинэ эхлэл болжээ. Одоогоор хосууд 4 хүүхэдтэй бөгөөд тав дахь хүүхэд нь удахгүй төрөх юм. Ингээд түүний бага хүүхэд удахгүй төрвөл жүжигчин маань 62 настайдаа дахин аав болох нь ээ.

© hilariabaldwin / Instagram

Мөн Болдуин жүжигчин Ким Басергер нар 24 настай охинтой.

 

12. “Brigitte Nielsen”, 54 нас

© realbrigittenielsen / Instagram

Нильсен 2018 онд 54 настайдаа тав дахь хүүхдээ төрүүлж дэлхий нийтийг шуугиулсан юм. Тэрээр охиноо өөрөө тэврээд өөрт нь ирж буй бэлгүүдэд баярлаж байгаагаа илэрхийлсэн зургийг өөрийн нийгмийн сүлжээндээ байршуулжээ.

© realbrigittenielsen / Instagram

Брижитт хожим хүүхэдтэй болсон бусад эцэг эхчүүдийн адил өөрийн насыг давуу тал гэж үзсэн бөгөөд тэрээр “Би амьдралдаа олон саад бэрхшээлийг даван туулсан. Би сайн, муу олон зүйл үзсэн. Унах болгондоо босож байлаа. Би илүү хүчтэй хүн болсон. Би залуу байснаасаа илүү их энергитэй байна. Илүү ухаантай, илүү бэлтгэлтэй болсон байна”

14
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Zambalgarav Batsukh

    Zambalgarav Batsukh

    2020/05/25 at 22:24

    odoo ued l gaihdag boljdee.deehen ued bol erdiin amdrald baidag zuil….

  2. Ganaa Zolbayar

    Ganaa Zolbayar

    2020/05/26 at 21:27

    45 nas xugshin bish zalyy nas gj uawdag

  3. Рэнсмаа Магсаржав

    Рэнсмаа Магсаржав

    2020/05/28 at 10:21

    Одоо манайхан энэ хүмүүсийг дуурайж одонцор болох юм бна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *