Ундны уснаасаа 35 километрийн алсад оршдог Акшатау хот

0

Ундны уснаасаа 35 километрийн алсад оршдог Акшатау хот


Казакстаны Караганда мужийн эрдэнэ шиш тариалдаг бүс нутагт орших жижигхэн хотыг Акшатау гэдэг. Тус улсын нийслэл Астана хотын оршин суугч, блогчин Искандер Салиходжаев нэгэн өдөр гэрэл зургийн аппарат, дуу хураагуураа аваад Астана хотоос 400 километрийн алсад орших Акшатау хотыг зорьсон байна. Искандер Салиходжаевын аян замын тэмдэглэлийн нэг хэсэг, ундны уснаасаа 35 километр алслагдсан Акшатау хотын дүр зурагтай гэрэл зургаар дамжуулан танилцах сонирхолтой аялалтай та бүхнийг нэгдэхийг урьж байна. Тухлан сууж таалан болгооно уу.

Искандер Салиходжаев нь Астанагаас алс хол явж, Казакстаны хөдөө нутгийн жинхэнэ дүр зургийг өөрийн нүдээр үзэхийг маш их хүсэж байжээ. Тиймээс ч тэрээр энэхүү аялалаа хийсэн байна.

Алматугаас Екатеринбург хүрэх хурдны замаас яг нэг километрийн алсад орших энэ хот уул уурхай болон аж үйлдвэрийн газар байсан боловч Зөвлөлт улсын задралын дараагаар үйлдвэр нь зарагдаж, тоног төхөөрөмжүүдийг татан буулгасан ба олонх оршин суугчид нь нүүж явсан байна.

Урьд нь энд 10.000 гаруй хүн оршин суудаг байсан бол одоо эдийн засгийн ямар ч ирээдүйгүй болсон энэ жижигхэн хотод 1000 хүрэхтэй үгүйтэй хүн л амьдардаг болжээ.

Хотын зарим хэсэг FallOut тоглоомыг санагдуулам сөнөсөн ертөнц шиг л болжээ.

Искандер Салиходжаев энэ хотод ердөө найман мотоцикл л байгааг харсан байна.

Хотын сургууль

Хаягдаж эзгүйрсэн байшин

Акшатаугийн замаар Балхаш-Караганда чиглэлийн автобус явах боловч энэ тогтмол цагийн хуваарьгүй. Хотын оршин суугчид жолооч нар зам муу гэсэн шалтгаанаар энэ хот руу ирэхийг хүсдэггүй хэмээн гомдоллодог байна.

Орон сууцны байшин. Гэхдээ энд цэвэр бохир ус, ариун цэврийн өрөө байхгүй.

Хотын архичин

Хүмүүс ус авч байна. Энд усыг зөөж авчирдаг бөгөөд 40 литр ус 8 тенге байдаг. 1 тенге нь 500 рубльтэй тэнцдэг.

Зөөврийн худаг нь өглөөний 9-өөс оройн 17 цаг хүртэл ажилладаг.

Бяцхан Айдана охин аавыгаа усаа хийж байх үеэр тэргээ бариад хүлээж байна.

Ержигит энэ жил сургуулиа төгсөж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтанд 49 оноо авсан Ержигит Балхаш руу коллежид сурахаар явах гэж байгаа ч яг ямар чиглэлээр суралцахаа хараахан сонгоогүй байгаа аж.

Усны тэрэгний жолооч Кенес энд төрж, энд сургууль сураад цэрэгт явсныхаа дараа эргээд эндээ ирсэн. Энд нимбэгний ундааны үйлдвэр ажиллаж, Украйнчууд, Грекүүд, Германууд гэхчилэн олон үндэстэн ястан хүмүүс, уурхайчид ажилладаг байсан сайхан цагийг тэр санаж байгаа. Гэвч 90-ээд онд залуучууд, хөгшчүүд хүртэл энэ газрыг орхисон юм.

3 хүүхдийн эцэг Сунгат нь хоёр удаа дараалан хоёр ихэр хүүхэдтэй болсон ч харамсалтай нь нэг нь энджээ. Гэхдээ тэр одоо эхнэртэйгээ гурав дахь ихрүүдээ хүлээж байгаа. Тэд аль 4-р сарын эхээр шилжин суурьших хүсэлтээ орон нутгийн захиргаанд өгсөн боловч тэд суурьших газар байхгүй гэсэн хариу л сонсчээ. Зөвхөн өвөл л ажилтай байдаг галчийн ажилтай Сунгат одоо яах ёстойгоо, хэрхэн өнөр өтгөн гэр бүлээ аварч үлдэхээ мэдэхгүй байгаа юм.

Акжал ХХК-д цахилгаанчин хийдэг Саттар нь хоёр хүүхдийн эцэг. Тэрээр өгүүлэхдээ “Бид эндээ сурчихжээ. Бид Темиртау эсвэл Агадырь руу нүүж болно л доо. Гэхдээ бид хүсэхгүй байна. Бид энд байгаа бүхнээ хаяад шинэ газарт амьдрахын тулд өр зээл хийх хэрэгтэй болно.” гэжээ.

Хотын сургуулийн газарзүй биологийн багш Алмагийн хэлснээр”Тус сургуульд казак, орос гэсэн хоёр хэл заадаг. Сургууль нь 170 орчим ажилтантай. Захирал нь залуухан. Зуны улирлын турш сургууль нь хүүхдийн зуслан хэлбэрээр ажилладаг. Эцэг эхийн зөвлөлийн шийдвэрээр сургуулийн засварыг хийдэг.” гэнэ.

Дөрвөн хүүхдийн эх, гэрийн эзэгтэй Лиза “Өвөлдөө халаалт их үнэтэй. Нүүрс нэг тонн нь 9500 тенге. Өвөл бараг 10 тонн орчим нүүрс хэрэглэдэг. Нөхрийн маань цалин арай гэж л хүрдэг.” гэсэн байна.

Хийн станцад цистерний жолооч хийдэг Сагадат нь хаягдсан байшинд амьдардаг. Дүүргийн тэргүүн Аким дөрвөн жилийн өмнө тосгоны хог хаягдлыг зайлуулна гэж амласан. Гэтэл хог нь одоо ч хэвээрээ л байгааг харж байгаа биз дээ гэсэн үгийг тэрээр хэлсэн юм.

Уурхайн ахмад ажилчин Кудайберген хэлэхдээ “Тэд дандаа л худлаа хоосон амлалт хэлдэг. Оршин суугчдын олонх нь уулан дээр уурхайд ажиллаж байна. Хэрвээ уурхайн ажил үгүй болвол бид ногооны талбай дээр ажиллаж чадна. Гэхдээ энэ усжуулалт байхгүй.” гэжээ.

Энэ морьдын эзэн Габидолла- ага найрсаг зангаар намайг гэртээ урьсан юм.

Өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн Габидолла нь нэгэн компаний хамгаалагчийн ажил хийдэг. Тэрээр “Бид гомдоллодоггүй. Бидэнд мал байна. Би хөл хөдөлгөөнтэй, аминч үзэлтэй хотод биш харин хөдөө нутагт 30.000 орчим тенге олж байна. Энд мал маань байна, хүүхдүүд маань өсөж байна. Харин ганцхан асуудал байгаа нь усны асуудал. Энд ундны усны хамгийн ойрын цэг 35 км-т байна шүү дээ. Бид 100 км-ийн цаанаас хоолойгоор ус татаж авчрах “Ундны ус” хөтөлбөрийн тухай сонссон. Би эндээс нүүхийг хүсэхгүй байна. Учир нь миний эцэг эх, би, миний үр хүүхдүүд бүгд энд төрсөн.” гэж өгүүлжээ.

Габидоллагийнд би нутгийн идээ болох айргаар дайлуулсан юм. Гэвч хэдийнээ харанхуй болсон учир би зураг авч чадаагүй.

Миний бодлоор эдийн засгийн ирээдүйгүй болсон энэ газрын иргэдийг нүүлгэн шилжүүлэх эсвэл энд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Мөн 35 км-ийн зайнаас ус татах хоолой суулгах нь төсвийн хувьд тийм ч үнэтэй зүйл биш гэж бодож байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/08/02 at 15:18

    mongol tsustai ulsshd

  2. Mr_Skynet

    2012/08/02 at 15:35

    ezent gurnii ard tumen delhiin end tend ingej doroi amidrah ch gej tsag hugatsaa gej huchtei yumaa

  3. k1LLer

    2012/08/02 at 15:48

    ter ezguirsen baishingiin tsonhnoos tsuhuisan ulaan ym yu ve?

  4. Зочин

    2012/08/02 at 16:16

    yanaa yamar uruvdmoor yum be.! bid nar ch gesen usaa hairlamaar l bgaa yum da, daanch neg heneggui heneggui gehed bas arai denduu shu manaihan. bi l bolj bval boloo gesen shig.!

  5. BEK_KKK

    2012/08/03 at 10:27

    hmmmm yana we

  6. zawtai

    2012/08/03 at 13:05

    hmmmm mongol tsustai ch geh shig yadag kazak we!!

  7. Зочин

    2012/08/04 at 06:31

    40 литр ус монгол мөнгөөр 160 гаран мянган төгрөгөөр худалдаж авахаар одоо яаж амьдарнаа. хамгийн өртөг өндөр газар чинь харин энэ үү дээ

  8. Зочин

    2012/08/05 at 12:29

    mongol tsus gej oir bgaa busad ard tumentei yamar 1 hemjeegeer holbogdson buyu holildson tal bii. tsever mongol tsus gej ugui. uchir n tsag hugatsaa bolon tuuhiin ergeltiin mochlog bolgon deer bid busad ard tumentei holbogdson bdag n unen yum shuu.

  9. Зочин

    2012/08/08 at 14:22

    ямар тэнэг нь энийг шал худлаа бичсэн байдаг байна!! ус байхгүй байж болно, гэхдээ бодож бичмээр юм! 1 тенге = 0,2 рубль, бодвол 1 тенге = 9 төгрөгтэй тэнцүү!

  10. Зочин

    2013/11/22 at 17:41

    йолегбаев вам зделаед атата блеа, момголы ипаныуе

  11. Зочин

    2013/11/22 at 18:25

  12. Зочин

    2013/11/22 at 18:26

    voxpopuli.kz аас 100% хуулсан мэдээ буруу ч орчуулсан байна

  13. Зочин

    2013/11/22 at 18:27

  14. Зочин

    2013/11/22 at 19:48

    Фу сука монголы, выбрали самые кадры чтобы свою самооценку поднять… қотақтар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *