www.asuult.net сайт болон Пролайн студи-с хамтран зохион байгуулсан Асуулт фото тур 2012 долоо дахь жилдээ 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн аялалд зохион байгуулагчид, уран бүтээлчид нийлсэн 400 орчим хүн аялаж ҮСАХ-нд түр зогсолт хийж Жаргалт буюу Нисэхийн амралтнд ерөнхий арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн аялалын онцлог нь илүү үр өгөөжтэй өргөн хэмжээнд зохион байгуулагдлаа. Аялагчид нийт 18 багт хуваагдан гэрэл зургийн уралдаан, дартсын тэмцээн, олс таталт, дүдү машины уралдаан, хөгжөөнт тоглоомуудад идвихтэй оролцлоо. Аялалыг маш сонирхолтой болгосон явдал нь Нийслэлийн Хөдөлгөөнт Эргүүлийн албан хаагчид байлаа. Морьтой эргүүл, үнэрч нохой, гэмт хэрэгтэн баривчлах ажиллагаа болон цагдаагийн албан хаагчидын үзүүлбэр нь тун сонирхолтой байлаа. Аялалын турш бүх залуус канон брэндийн лого бүхий t-shirt, малгайгаар ижилсэж өөр хоорондоо найз нөхөд болон мэдлэг оюунаа хуваалцлаа. Ерөнхий ивээн тэтгэгч Канон брэндийн нэрэмжит “Адал явдал, амьдралтай Канон үргэлж хамт” гэрэл зургийн уралдаан мөн ивээн тэтгэгч Passion усны нэрэмжит гэрэл зургийн уралдаандууд болж нийт 18 баг оролцож олон сонирхолтой бүтээлүүд ирсэнээс 20т багийн “Каноныг аварсан нь” бүтээл 1-р байр, Passion гэрэл зургийн уралдаанд Собо баг тэргүүллээ. Асуулт фото туртай хамтран ажилсан бүх байгуулагууддаа гэрэл зураг сонирхогч залуусын өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.
Гэрэл зургийн уралдаан
Багийн нэрс:
1. 20т
2. Хариулт 1
3. Хариулт 2
4. Асуулт
5. Асуултын архаг мангасууд
6. Бид хамтдаа
7. Чонын нүд
8. FullBox
9. Гэрэл сүүдэр
10. Go dragon
11. Хайнга бас чанга
12. Hawks
13. Nikon баг
14. Нисдэг сүүдэр
15. Олуулаа
16. Собо
17. Тусгал
18. ZNZ
Сэдэв: Canon [1-р байрт шалгарсан зураг]
[hr]
-
Хөвсгөлийн 13 настай охин үеийнхэндээ зориулан ном орчуулж, аяллын вэб сайт хийж байна
Total4,062 4,062 Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол… -
Хөгшрөлтийг зогсоох, удаашруулах боломжтой юу?
Total86 86 Юун түрүүнд хөгшрөлт нь биологийн өөрчлөлт бөгөөд бодисын солилцоо удааширж, эд… -
Алдарт Tomorrowland-ийн шилдэг Dj нарын нэг⚡RayRay⚡“Power Expo & Festival”-н тайзан дээр ирж өөрийн галзуу сетээ сонсгохоор боллоо
Total17 17 Дэлхийн шилдэг ТОП-100-н DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane 2 дугаарт эрэмбэ… -
Power Expo Festival дээр “The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ
Total64 64 Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам н… -
Холливудыг хөлдөө “сөгдүүлсэн” Хятадын кинонууд
Total299 299 1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын асар том зах зээлд өндөр хөгжилтэй бүхий л… -
Битүүнээс өмнө амжуулж хийх зүйлс
Total56 56 Сар шинийн нүсэр их ажлын наана өөртөө багахан цаг зарцуулж ирэх жилээ илүү гоё…
rellax
2012/08/02 at 11:28
сайхан өдөр байсан шүү
Зочин
2012/08/02 at 17:19
neeree uneheer saihan odor baisan
Зочин
2012/08/09 at 14:52
goyo zuragnuud bnaa! saikhan udur bsan shuu!