Хямдхан, чанартай контакт линзийг хэрхэн сонгож авах вэ?

2

Орчин үеийн чанартай, тусгай сайн материалаар хийгдсэн контакт линз нь хүний харах боломжийг эрс сайжруулдаг. Холын болон ойрын хараа муутай, астигматизм зэрэг дэлгэрсэн өвчтэй хүмүүсийн хувьд энэ нь юугаар ч сольшгүй чухал зүйл билээ. Одоо олон хүн ийм линзийг янз бүрийн өнгөтэйгөөр худалдан авч нүдний байгалийн өнгөө өөрчлөх, амьдралын шинэ хэв маяг болгох, гоо сайхны нэгэн хэрэгсэл, хараа сайжруулах зорилгоор худалдан авсаар байна. Одоо интернетээр олон янзын загварын линз худалдаж авч болох ба нэг өдрийн, олон өнгөт зэрэг төрөл бүрээр худалдан авахад ямар ч бэрхшээл үгүй болсон билээ. Эдгээр нь олон төрлөөс гадна хямд үнээр хаа сайгүй зарагдаж байгаа ба линз үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа маш олон компани бий.

Ямар линз сонгох вэ?

Энэхүү олон төрлийн линзийн учрыг олж сонголт хийхэд “шинэковуудад” бэрхшээл тулгарах нь ойлгомжтой.

Зориулалтаасаа шалтгаалаад линз нь янз бүр байна:

  • Хараа засах
  • Гоо сайхны

Аль алиныг нь хавсарсан загвар ч бас байх ба хараа сайжруулах боломжтой өнгөт линзүүд бий.

Контакт линз нь хатуу болон зөөлөн хэлбэрээр байна. Бүх линзийн 90%-ийг зөөлөн линз эзэлж байна.

Ямар загвар сонгох вэ?

Энэ асуултанд шууд тиймийг гэж эрс хариулах арга үгүй. Бүх л туршилт шалгалтаар орсон линзүүд албан ёсны сертификаттай байх ба ийм линз нь таны эрүүл мэндэд хоргүй байдаг.

“Хамгийн сайн загвар” гэж одоогоор байхгүй бөгөөд хамгийн сайн хувцас, машин гэж байхгүйтэй адил юм. Бүгд л өөрийн гэсэн давуу болон сул талуудтай байх нь ойлгомжтой ба хамгийн гол нь зөв хэрэглэх л чухал.

Линзээ сонгосон бол нүдний эмч энэ линзийг хэрхэн хэрэглэх талаар танд дэлгэрэнгүй заавар өгөх болно. Тэрээр хэрхэн яаж хэрэглэхийг үзүүлж, тайлбарлаж, цэвэрлэх үедээ юунд анхаарах, өдөр тутам ямар арчилгаа хийх талаар сургах ёстой.

Линзийг өдөр тутам арчлах нь

Орчин үед энэ нь их амархан зүйл болсон байна. Хоёрхон жилийн өмнө олон ширхэг, янз бүрийн угаах ариутгах хэрэгсэл шаардагддаг байж. Одоо энэ ажлыг олон үйлдэлт тусгай машинуудын тусламжтайгаар хийж байна. Энэ машины шингэн нь линзийг ариутгах, цэврээр нь хадгалах зориулалттай бөгөөд нэг лонх нь бүтэн сарын хэрэгцээг хангадаг.

Ариун цэврийн хамгийн энгийн дүрмийг баримтлах нь маш чухал. Линз хэрэглэхийн өмнө гараа сайтар савандаж угаах хэрэгтэй. Мөн линз угаах шингэнээ ч цаг тухайд нь солих хэрэгтэй ба хүчинтэй хугацааг нь анзаарч байгаарай.

2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *