Гэртээ зориулж урт ширхэгтэй нүүрний алчуур худалдан авахдаа анхаарах ёстой зүйлс

3

Усанд орохтой холбоотой үйл ажиллагааны хамгийн сүүлийн зүйл нь үстэй алчуур бөгөөд үүгээр зөвхөн биеийн ус, чийгийг аваад зогсохгүй өөр бусад бага анзаарагдах үйл ажиллагааг гүйцэтгэдэг билээ. Энэ нь бие болон нүүрний арьс булчинг суллах, угаалгын өрөөний гоёл, орчин үеийн технологийг ашиглан хийсэн алчуураар иллэгийн болон микробын эсрэг үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

Урт ширхэг бүхий алчуурын өнгө

Үслэг, урт ширхэгтэй алчуур дээр ямар зураг, хэрхэн тавьдгаас хамаарч доорх хувилбарууд байна:

  • Нэг өнгийн алчуур, ямар нэг зураг хээ огт байхгүй
  • Нэг өнгийн, бэлэн өнгөт материалаар хийсэн, зарим нэг принт бүхий
  • Олон өнгөт, тодорхой хээ хуартай. Энд өнгө нь янз бүрийн өнгөт утсаар бий болсон
  • Хосолсон өнгөтэй

Урт ширхэгтэй алчуур авахад тавих шаардлага:

  • Ийм алчуурыг давхар гогцоотойг авах нь зөв. Ингэж хийсэн алчуурын ашиглах хугацаа нь урт байна.
  • Мөн хийсэн материалд их анхаарах хэрэгтэй бөгөөд аль болох натурал материалыг сонгох хэрэгтэй.
  • Цагаан өнгө сонгох нь зөв бөгөөд өөр янз бүрийн будагтай алчуур нь хүмүүст элдэв харшил хөдөлгөх нөхцөл болж магадгүй.

Урт ширхэгтэй алчуурын төрөл зүйлүүд

Орчин үеийн үслэг алчуур нь зориулалтаасаа хамаарч хэмжээ болон нягт, ширхэгийн уртаараа ялгаатай байна.

Энэ нь материалын янз бүрийн онцлог бөгөөд хамгийн түрүүнд ариун цэвэртэй холбоотой юм. Тиймээс гэр бүлийн гишүүн бүрд өөрийн гэсэн алчуур байх хэрэгтэй төдийгүй нэг биш, олон байх тусмаа сайн.

Доорх ялгаа, төрөл бий:

  • Гарны алчуур (өдөр тутмын зориулалттай)
  • Хөлийн алчуур
  • Биеийн алчуур
  • Саун болон биеийн тамирын танхим, амралтын алчуур (маш том хэмжээтэй, өнгөөрөө ялгарах)
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *