Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгааг илтгэх 11 зүйл

3

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг өөр өөр гаригаас ирсэн гэдэг. Өөр гаригийн хувьд хэр үнэнийг мэдэхгүй ч бие физиологийн хувьд ялгаатай гэдэг нь тодорхой. Эмэгтэйчүүд өөрийн байгаа байдлаараа эрчүүдээс ялгарах бөгөөд зарим нэг онцлогийг улам бүр ялгаруулах нөхцлийг бий болгож байдаг билээ.

Энэ удаад эрэгтэй болон эмэгтэй хүмүүс хэмээх ертөнцийн ялгааг тодорхойлох зарим зүйлийн тухай танилцуулъя.

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хувцас өмсөх дараалал нь эсрэг байдаг

Энэ баримтыг олон хүн анзаардаггүй. Гэхдээ эрчүүд доороос дээш чиглэлтэй хувцасладаг ба эхлээд оймс, жинс, дараа нь цамц өмсөнө. Эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд эхлээд дотуур цамц, цамцаа өмсөөд дараа нь өмдөө углана.

 

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол аз турших нь бага

Эмэгтэй хүн бол гал голомтоо сахин, ойр дотныхноо хайрлан хамгаалж байдаг хүмүүс билээ. Тийм учраас тэд аливаа зүйлд болгоомжтой, айж түгших нь ч их.

Харин эрчүүдийн хувьд өрсөлдөөн, аз туршихад дуртай, түүнийг нь зогсоох арга чарга бага бөгөөд  “нэг л удаа амьдардаг“ гэсэн үгний дараа хамгийн аймшигтай зүйлийг хийдэг билээ.

 

Эмэгтэй хүн амьдралынхаа туршид 2 кг уруулын будаг иддэг байна

Эмэгтэй хүний уруулын будаг нь шингэн зүйл болон хоолтой хамт ходоодонд ордог гэдэг нь нууц зүйл биш. Ийм замаар эмэгтэй хүн бүх л амьдралынхаа туршид 2 кг ийм гоо сайхны бүтээгдэхүүн иддэг гэдгийг эрдэмтэд судалж тогтоосон байна.

 

Эмэгтэй хүн эр хүнд хоол хийж өгөх дуртай

Эмэгтэй хүн найз залуутай болохоороо түүнийгээ их хэмжээгээр хооллож эхэлдэг. Өөрийгөө ямар сайн айлын эзэгтэй болж чадах вэ гэдгээ харуулах гэж байна гэж зөвтгөж болох юм. Мөн ингэж ихээр хооллох нь бусад эмэгтэйчүүд түүний найз залууд анхаарал хандуулахгүй байлгах зорилготой гэсэн үзэл бас байдаг ба нээрээ ч тарган бүдүүн найз залуугаа өөрөө хайрлах нь багасахгүй ч бусад бүсгүйчүүдийн хувьд дууссан хэрэг билээ.

 

Эмэгтэй хүн заримдаа их хачин асуулт асууна

Зулаа: Чи өчигдөр тоглож байгаад алсан тэр баатрын нэр хэн билээ?

Эмэгтэйчүүд сониуч, олон юм мэдэхийг хүсдэг нь үнэн. Гэхдээ таны найзын төрсөн өдөр болон таны компьютерийн нууц үг юу болохыг сонирхож эхэлбэл анхаарах, бодох хэрэгтэй шүү. Магадгүй тэр ямар нэг зүйл сэжиглэн, таныг ямар нэг зүйл нууж байгаа эсэхийг мэдэх гэж элдэв арга хайж байж болно.

 

Эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гуталтай үедээ шатаар буух гэж ихээхэн хүч зарцуулдаг билээ

Олон эрчүүд эмэгтэйчүүд өндөр өсгийтэй үедээ шатаар буух гэж хачин хөдөлгөөн хийхийг анзаардаг. Эмэгтэй маань хажуугаараа, маш болгоомжтойгоор доош буух ба энэ хачин хөдөлгөөнийг тайлбарлахад их амархан юм. Шатаар чигээрээ урагш харан буухад маш эвгүй. Тийм учраас ийм нөхцөлд эмэгтэйчүүдийг бүү яаруулаарай. Юу ч болоо билээ.

 

Эмэгтэй болон эрэгтэй хүн гар барих нь их ялгаатай

Хоёр эр хүн гар барихдаа гараа чанга атгаж сэгсрэх маягийн хөдөлгөөн гаргана. Харин эмэгтэй хүн гар барихаар гараа өгөөд өөр ямар ч хөдөлгөөн хийхгүй ба гар нь огт хөдөлгөөнгүй байна.  Чухам юунаас болж ийм байдгийг тайлбарлахад хэцүү бөгөөд магадгүй гар барих нь ердөө л эмэгтэй хүний ажил биш байж болох юм.

 

Согтууруулах ундаа болон эмэгтэйчүүд гэдэг ч сонирхолтой хослол доо

Эмэгтэйчүүд эрчүүдээс амархан согтоно. Энэ баримтыг олонх нь мэдэх боловч яг бодит шалтгааныг нь мэдэх хүн цөөн. Уг нь их амархан зүйл бөгөөд: эмэгтэй хүний организм спирттэй тэмцэх чадал нь бага, согтох нь их хурдан байдаг билээ. Ходоодны үүсгэх нэгэн фермент биед орж ирэх алкохолыг цусанд орохоос өмнө задлах гэж тэмцдэг. Эмэгтэй хүний хувьд энэ фермент бага ялгардаг учир спирт богино хугацааны дотор цусанд ордог байна. Эрчүүдийн хувьд энэ байдалд илүү тэсвэртэй.

 

Эмэгтэй хүний хувьд хорвоо ертөнц илүү өнгөлөг

Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү олон өнгө ялгадаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд гол учир нь генд байдаг байна. Ийм учраас эмэгтэй хүн эр хүний хувьд нэг өнгийг хоёр ялгаатай өнгө гэж тайлбарлаж, баталж  эхлэх үед эрчүүд тэсвэр алдах явдал бий.

 

Эмэгтэй хүн илүү үнэрч

Эмэгтэй хүн цэцэг авах дуртай байдгийн нэг учир нь тэд эр хүнийг бодвол илүү үнэрч байдагтай нь холбоотой юм. Хамаг учир бас л гентэй холбоотой ба эмэгтэй хүний ген нь элдэв үнэрт илүү сэргэг байдаг байна.

 

Эрчүүдийг бодвол эмэгтэй хүний бие их өөрчлөгддөг

Эмэгтэй хүний бие гэдэг онцгой зүйл бөгөөд хөгжиж, өсөх явцдаа олон янзын өөрчлөлтөд өртөнө. Мөн үүнээс гадна эмэгтэй хүүхдийн бэлгийн бойжилт эрэгтэй хүүхдийнхээс арай эрт эхэлдэг. Өсөж томрох үед, жаахан охиноос бие гүйцсэн эмэгтэй болох үед гуя таазны орчим томорч ирдэг нь эмэгтэй хүний гол үүрэг болох хүүхэд төрүүлэхэд бэлдэж байгаа хэрэг юм.

24
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Muugii Geleg

    Muugii Geleg

    2018/02/03 at 18:16

    Fgt

  2. Muugii Geleg

    Muugii Geleg

    2018/02/03 at 18:16

    Fgt

  3. Muugii Geleg

    Muugii Geleg

    2018/02/03 at 18:16

    Fgt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *