Амжилттай яваа эр хүнийг илтгэх 10 шинж

2

Заримдаа “амжилттай” эрчүүдийн тухай ярьж байгаа эмэгтэйчүүдийн яриаг сонсоход сонирхолтой байдаг юм. Амжилтын тухай тэдний бодол – хангалттай мөнгө олдог эр хүн ажээ. Үүнээс гадна амжилт – заримдаа мөнгө, алдар хүнд, жин, нүдний өнгөтэй огт холбоогүй байна. Өөрөөр хэлбэл тавьсан зорилго, тухайн хувь хүний хөгжлийг бүхэлд нь авч үзэх ажээ.

1. Амжилттай эр хүн – “өөрийнхөө сэтгэлийг зарж” байгааг ухаарч бүх ажлаа хаяхад бэлэн тэр эр хүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл амжилттай эр хүн – гэртээ орлого авчирдаг эр хүн биш, харин өөрийгөө золиосолж чаддаг хүнийг хэлнэ.

2. Амжилттай эр хүн хоёул үүрэг хариуцлагатай оролцдог харилцааг эрхэмлэх хүнийг хэлнэ. Харилцаа – мөнгөөр тодорхойлогдохгүй харилцан эрх тэгш байх ёстой.

3. Амжилттай эр хүн – өөртөө зорилго тавьж амьдралаа зорилгодоо хүрэхийн тулд босгодог хүнийг хэлнэ. Зорилгодоо хүрэх зам нь тэнцвэртэй байх бөгөөд бүх эрч хүчээ дайчилна.

4. Амжилттай эр хүн өөрийгөө олж нээсэн эсвэл өөрийгөө олж нээхээр зорьж байгаа хүнийг хэлнэ. Өөрийнхөө сонголтонд хариуцлага бүрэн үүрч бусдадаа эерэг нөлөө үзүүлдэг хүн байна.

5. Амжилттай эр хүн – ойр дотны найз нөхөдтэй, өөрөөр хэлбэл өөрөөрөө байж чадах тийм хүмүүстэй хүнийг хэлнэ. Зарим эрчүүд бүрэг ичимхий байдаг, хэдий тийм ч тэд өөрийн гэсэн цөөн тооны найз нөхөдтэй байдаг юм.

6. Амжилттай эр хүн аливааг байнга сонирхож явдаг. Тэр тойрч гарах зам эрэлхийлэхгүй. Өөрийн зүг чигийг сайн тодорхойлсон, ганцаараа ч гэсэн хамаагүй өөрийн замаа даган явж чадах хүн байна.

7. Амжилттай эр хүн – хэн нэгнийг дарангуйлах, хянах бус эрүүл харилцааны төлөө зүтгэх хүнийг хэлнэ.

8. Амжилттай эр хүн – эцэг хүний үүрэг болон хүүхдийнхээ хүмүүжлийг зөвхөн ээжид нь даатгахгүй, анхаарал тавина. Эцэг эхийн үүрэг хариуцлага – хоёулангийнх нь ажил үүрэг, амжилттай эр хүн энэ үүргээ бүрэн ухамсарласан байдаг.

9. Амжилттай эр хүн – эрх чөлөөг эрхэмлэхээс гадна хүлээн зөвшөөрнө, үнэнч шударга байна. Энэ нь харилцаанаас зугтаана гэж ойлгож болохгүй, түүнд өөрийн гэсэн орон зай байх ёстой. Эрх чөлөөтэй байна гэдэг нь үүрэг хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш.

10. Амжилттай эр хүн хэлсэн үгэндээ хүрдэг. Үргэлж! Өөрийгөө хийж гүйцэтгэж чадахаа мэдсэн үед л амлалт өгнө. Хэрвээ тэр “за” гэж хэлсэн бол түүнд бүрэн итгэж болно.

Энэ бол амжилттай эр хүний зарим нэг шинж тэмдэг. Хамгийн чухал нь, ямар ч мөнгөн дүн, нүд булаам гадаад төрх, эрх мэдэл, нийгэмд эзлэх байр суурь хамаагүйг ойлгоорой.

8
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *