Энэхүү жимс нь холестеринтой тэмцэх тал дээр холестерины эмнээс хамаагүй илүү үр дүнтэй юм шүү!

2

Зүрх судасны өвчтэй хүмүүсийг хоёр групп болгон туршилт хийжээ. Эхний групп нь өөрийн уудаг эм дээр нэмж плацебо буюу итгэлийн хүчийг ашиглаж байсан бол нөгөө групп нь өөрийн уудаг эмнээс гадна анар жимсний шүүс ууж байв. Анар жимс ууж байсан хүмүүс бүхий группын судасны нарийсал 50% багассан бол харин плацебо хэрэглэж байсан группынх 37% өссөн байна.

Мөн саяхан хийсэн артерийн судасны ханын зузаан нэмэгдэх талаарх судалгаагаар зүрхний шигдээс өвчний үндсэн шалтгаан нь чухам энэ хана зузаарах явдал гэдгийг тогтоожээ. Өвчтөнүүдийг хоёр групп болгон хувааж эхний хэсэгт нь хэвийн эмчилгээний эм тариаг хэвээр үргэлжлүүлж байсан бол нөгөө группын өвчтөнүүдэд анар жимсний шүүс өгч эхэлсэн байна. Холестерин бууруулах эм хэрэглэж байгаа өвчтөнүүдийн судасны ханын зузаарал жилд 9%-иар өссөн бол харин анар жимс хэрэглэж байсан хэсгийн өөрчлөлт нь 35%-ийн бууралттай байжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар анар жимс нь азотын оксидын үйл ажиллагааг дэмждэг бөгөөд энэ нь судасны ханын эд эсийг нөхөн төлжихөд чухал хэрэгтэй зүйл юм. Анар жимсний антиоксидант нь холестерины хүчиллэг байдлыг бараг 90% хүртэл бууруулдаг гэсэн судалгаа бий.

Анар жимсийг хэрхэн зөв задлах вэ?

Доорх энгийн зааврыг дагаарай:

  • Эхлээд саванд ус хийж тавина.
  • Дараа нь хурц хутгаар анар жимсний дээд хэсгээс Х үсгийн хэлбэртэй хоёр гүн зүсэлт хийх ба энэ нь оройгоос ёроол хүртэл урт байх хэрэгтэй.
  • Үүнийг хийхдээ тогтвор сайтай, жин сайтай хавтан дээр хийнэ.
  • Анар жимсээ савтай усанд хийнэ.
  • Одоо эрхий хуруугаа усанд байгаа анар жимсний Х үсэг маягийн зүсэлт хийсэн хэсгийн огтлолцол дээр дарж хуруугаа оруулах ба жимсээ багахан өргөж байгаад хальсыг задлан авч эхэлнэ.

Заавал усан дотор ингэх хэрэгтэй ба улаан шүүсийг гадуур асгахгүйн тулд ингэж байгаа юм.

Усан дотор байх үед нь хальсыг болгоомжтой авна. Дараа нь хуруугаараа улаан үрийг зөөлөн салгана. Үр ёроол руу унах ба бусад хэсэг нь хөвч гарч ирнэ.

Усаа асгахдаа анар жимсний үрийг шүүж үлдээнэ. Дараа нь үрийг нь болгоомжтой арчаад тэр дор нь хэрэглэх юм уу эсвэл хөргөгчинд хийнэ.

Анхааруулга. Та болж өгвөл анарыг жимсээр нь худалдаж авах хэрэгтэй бөгөөд энэ нь дэлгүүрээс анар жимсний шүүс авахаас ихээхэн ялгаатай юм шүү. Яагаад? Яагаад гэвэл энэ “шүүс” нь их хэмжээний сахар агуулна. Төгсгөлд нь хэлэхэд: хэрвээ та ашигтай жимсний сайн зүйл болгоныг нь авахыг хүсэж байгаа бол цагаан хэсгийг нь битгий хаяарай. Энэ нь биофлавиноидоор баялаг ба таны биеийн бодисын солилцоонд, цусны эргэлтэнд сайн нөлөөтэй төдийгүй бүр целлюлитийн эсрэг үйлчилгээ хүртэл үзүүлнэ.

Цаг заваа гарган үүнийг уншсан танд талархлаа, та цааш нь энэ мэдээллийг бусдадаа тараахаа бүү мартаарай.

5
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsekvv Tsekvv

    Tsekvv Tsekvv

    2019/11/06 at 11:43

    Ene Jims haana bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *