Сонгины хальсыг яагаад шөлөндөө хийх ёстой вэ? Чухам үүнд л ашиг тустай бүх зүйл нь агуулагддаг юм!

2

Сонгино хэрэглэдэггүй гэрийн эзэгтэй гэж байдаггүй болов уу. Үнэндээ сонгины амтанд дургүй хүмүүс ч бас цөөнгүй бий, гэхдээ шим тэжээлтэй гэдгийг нь хүн болгон л мэднэ – амин дэмээр баялаг, фитонцид агуулсан тул нянг устгах үйлчилгээтэй.

Харамсалтай нь бидний 30-40% нь сонгины ашиг тусыг бүрэн гүйцэд авч чаддаггүй байна. Анагаах чадалтай тэр л хэсгийг нь бид юу ч бодолгүй шууд хогийн саванд хаях ажээ. Бид сонгины хальсны тухай ярьж байгааг та ойлгосон байх – сонгиноос илүүтэй их хэмжээний микро элемент агуулдаг байна.

Сонгины ашиг тус

Энэ ногоо биднийг уйлуулдаг ч гэлээ хэдэн зуун аргаар бидний аминд орох ногоо юм. Сонгины тухай таны мэдэх гэж байгаа зүйл хэзээд л хэрэг болох мэдлэг. Халуун чанарын энэ ногооны талаарх таны мэдэхгүй нууцыг дэлгэхээр бэлдлээ.

© DepositPhotos

 

1. Сонгины хальсыг хоол хүнсэнд хэрэглэх нь

Сонгины хальс нь кверцетин гэх ургамлын хүчтэй пигмент агуулсан байх тул цусны даралт бууруулах, цус өтгөрөх, судас нарийсахаас урьдчилан сэргийлнэ.

Хальс өөрөө амтгүй, идэхэд ч тааламжгүй – гэхдээ шөлөндөө, болгож байгаа хоолондоо хийж хэрэглэх боломжтой. Шөлийг амттай болгохоос гадна шөлний өнгийг нэмнэ, дээрээс нь мөөг нэмчихвэл бүр ч… Туршиж үзэхийг санал болгоё.

Сонгины хальсанд олон төрлийн ширхэглэг байдгийг судалгаагаар баталжээ. Хоол хүнсэндээ хальсыг хэрэглэснээр олон төрлийн өвчнийг анагааж чадна, жишээ нь бүдүүн гэдэсний хавдар, өөхлөлт, чихрийн шижин.

 

2. Сонгины хальсаар хандалсан цай

Сонгодог жороор цай чанахын тулд танд 3-4 дунд зэргийн сонгины хальс хэрэгтэй болно. 0,5 л буцалсан усанд хийгээд 30 минут хандалж орхино.

Ус нүдэн дээр л өтгөн хандалсан цай шиг өнгөтэй болно. Хальсыг болгоомжтой түүж аваад харахад өтгөн хар цай байна уу гэж андуурмаар.

 

3. Сонгины хальсыг ахуйд хэрэглэх нь

Олон төрлийн өвчин анагаах чадалтайгаас гадна ахуйн хэрэглээнд ч олон аргаар ашиглагдах ажээ. Тасалгааны цэцгийн хувьд ямар ч аюулгүй бордоо болж өгнө. Сонгины хандтай усаар цэцгээ усал, таны нүдэн дээр амьгүй болсон цэцэг амилаад ирнэ.

Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул багахан хэмжээтэй ногооны талбайд ч бордоо болно. Хөрсний дарангуйлагч орчныг устгах, хортон шавьж устгах зэрэгтэй үр дүнтэй тэмцдэг ажээ.

Мөн сонгины хальсны ачаар та хүнсний ногоогоо өвлийн турш санаа зовох зүйлгүй хадгалж чадна. Үүнээс гадна сонгины хальсаар хүнсний будгийг орлуулаад зогсохгүй даавуу, үс ноос ч будах боломжтой.

© DepositPhotos

 

4. Сонгиныг өвчин намдаагч болгон хэрэглэх

Зөгийд хатгуулсан үед сонгиноор өвчнийг намдааж болно – хазсан хэсэг дээр сонгины шүүс дусаагаарай. Чих үрэвссэн үед өвчнийг намдаах зорилгоор мөн хэрэглэнэ: сонгиноо хэрчиж халуун ууран дээр барьж бүлээсгээд марльд ороогоод чихэн дээрээ өдөрт гурван удаа жин тавина.

Энэ жинг шархалсан болон хагарсан арьсан дээр, үрэвсэл дээр тавих боломжтой. Шинэхэн сонгины шүүс – үе мөчний эсрэг үр дүнтэй эмчилгээ болох ажээ – хаван буулгана. Үс уналтийн эсрэг үйлчилгэ эүзүүлнэ, хагийг багасгана. Асуудалтай газруудад сонгины шүүс түрхэж арчлаарай.

 

5. Ханиад томууг эмчлэхийн тулд сонгинотой оймс өмс

Шөнө унтахдаа хөлийн уланд сонгино боох эмчилгээ анхлан Хятадад үүсжээ. Өнөө цагт ч эмчилгээний энэ аргыг ашигласаар байна. Сонгиноо угааж цэвэрлээд хагас цагираг байдлаар хэрчинэ. Зузаан хэрчсэн сонгиныг хөлийн уландаа нааж гадуур нь оймс өмсөөрэй. Ингээд өглөө болтол оймстойгоо хононо.

Сонгины шүүс арьсаар нэвчин орж цусны эргэлтэнд шингэх юм. Сонгины нянгийн эсрэг үйлчилгээ ийнхүү бүх биеэр тархах ажээ. Хэрвээ шөнө болгон сонгиныг уландаа тавьж унтвал 2-3 хоногийн дараа өвчний шинж тэмдгүүд арилж эхэлнэ.

 

6. Сонгиныг турах зорилгоор ашиглах нь

Сонгинод алим, тэр ч бүү хэл лийрнээс их сахар агуулагддаг. Гэхдээ та хоолны чанд дэглэм барьж байгаа гэсэн шалтгаанаар сонгиныг хэрэглээнээсээ хасах хэрэггүй.

Сонгино – өөх тос хүчтэй хайлуулагчид тооцогддог байна. Сонгины тусгай дэглэм ч бий, өдөр болгон сонгины шөл уух хэрэгтэй.

© DepositPhotos

 

7. Сонгиныг арьс түлэгдэлтийн эсрэг хэрэглэх нь

Арьс түлэгдсэн үед мэдрэгдэх таагүй өвчнийг сонгино дарна, ялангуяа наранд түлэгдсэн тохиолдолд нэн үр дүнтэй. Гэмтсэн арьсан дээр 2 минут орчим сонгины навч тавиарай. Уг ногоонд агуулагдах кварцетин болон сера үүргээ өөрсдөө гүйцэтгээд явчихна – шархыг анагаана.

 

8. Түлэгдсэн сав цэвэрлэх

Дөнгөж хэрчсэн сонгиноор бохирдсон сав суулгаа арчиж цэвэрлээрэй. Дараа нь аяга таваг угаагч шингэн бодисоор сайтар уугааж усаар зайлна. Сонгины шүүс түлэгдэлтийн үнэр, тогтсон тортгийг үр дүнтэй арилгадаг.

 

9. Сонгино хувцсан дээр тогтсон толбыг арилгана

Толбо дээр сонгины шүүс түрхээд хэсэг байлгасны дараа угаана. Толбо арилсныг хараад та гайхах биз.

 

10. Тослог арьсны эсрэг сонгино

Сонгины нухшаар тослог арьсанд зориулсан маск бэлдэж болно: сонгино нь тос ялгаруулах булчирхайд нөлөөлж батга арилгахаас гадна арьс тослогтох нь ч эрс багасаад ирдэг.

 

Сонгины тухай сонирхолтой баримтууд

1. Сонгино – дэлхийд хамгийн их өргөн тархсан ногооны нэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаас харахад дэлхийн 175 гаруй улс оронд ургадаг. Энэ нь буудай тариалж байгаа улс орны тоо хэмжээнээс хоёр дахин их гэсэн үг юм.

© DepositPhotos

2. Эртний египетчүүд болон өөр бусад үндэстнүүдийн оточ нар сонгиныг бурхны ургамал хэмээдэг байжээ. Мөн дэлхийг сонгины хэлбэртэй адилтган зүйрлэсэн түүхэн зохиолууд ч байдаг.

3. Загалмайтны дайны үед сонгино хүмүүсийн хувьд үнэт зүйл байв. Францчууд өөрсдийн баригдсан нэг цэргээ 8 сонгиноор солилцдог байсан гэхээр танд төсөөлөгдөж байна уу? Алдартай оточ Ибн Сина (Авиценна) “Эмчийн гарын авлага” бүтээлийнхээ эхний хэсгийг зүгээр ч нэг сонгинод зориулаагүй нь мэдээж.

4. Эртний Египетэд сонгиныг “ядуучуудыг үргээгч” гэж нэрлэжээ. Эртний ромын зохиолч Плиний бичихдээ: “Сонгино болон сул дорой нөхдүүдийг Сугар гарагийн ивээлд багтаа” хэмээсэн байдаг. Харин Сэргэн мандалтын үед сонгиныг сүм хийдэд хэрэглэхийг эрс хориглож эхлэв: лам, гэлэнмаа нарын дур хүслийг өдөөж нүгэл үйлдэхээс хамгаалжээ.

© DepositPhotos

5. Сонгины 85% нь уснаас бүрдсэн. Тийм учраас нулимс гаргана, өөрөөр хэлбэл сонгино хэрчихэд пропантиол S-оксид гэх нулимс гаргахад хүргэх бодис ялгардаг байна.

6. Хятад болон Энэтхэг улс сонгино тариалалт болон хэрэглээгээрээ ихэнх хувийг эзэлдэг – дэлхийн нийт ургацын 45 хувийг энэ хоёр улс эзэлдэг бөгөөд нийт ургац нь 70 сая тонноор яригдана.

© DepositPhotos

7. Сонгины орцод багтсан сера нь хавдрын эсийн хөгжлийг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс сонгиныг ямар ч хэлбэрээр хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг хичээх хэрэгтэй – салат, шөл, хоёрдугаар хоол.

Энэхүү хэрэгтэй мэдээллийг бусадтайгаа хуваалцахаа мартаж болохгүй шүү.

16
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Mglubmgl Smgl

    Mglubmgl Smgl

    2019/11/06 at 01:37

    Ubmgl Roza

  2. Chulunbatar Baigalmaa

    Chulunbatar Baigalmaa

    2019/11/07 at 21:56

    Nadia nadia

  3. Chulunbatar Baigalmaa

    Chulunbatar Baigalmaa

    2019/11/07 at 21:56

    Tserendulam Baigalmaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *