Японы хамгийн заваан хоолнууд: нүдээ аньж байгаад л идэхгүй бол хэзээ ч хоолойгоор давахгүй

0

Шарсан зөгий, өмхий загас, алганы нүд зэрэг идэх дуршил яасан ч төрөхөөргүй хоол хүнс энд зөндөө бий. Анимэ болон олон ангит киногоор нь бид Япон улсын иргэд ямар хоол иддэгийг бага ч болов мэддэг болсон: будаа, загас, төрөл бүрийн шөл, төрөл бүрийн далайн гаралтай бүтээгдэхүүн.

Гэхдээ бэлтгэлгүй хүнийг хэдэн хоног хоол идэх дуршилгүй болгох тийм этгээд хачин хоолнууд гэж бас байх ажээ. Өнөөдөр энэ тухай өгүүлэх болно.

 

Широ но Одориги

Хоолонд Широ гэх амьд загас орно, дээр нь бөдөнгийн түүхий өндөг, уксус хийдэг.

Тавганд хийсэн загас нь амьд гэдгийг хэлэх ёстой байх, тиймээс ийм хоол захиалсан жуулчин болгон зөөгчийн авчирч өгсөн хоолыг амсаж чадахгүй буцаах нь бий.

Аманд орсон загас аман дотор хөдлөөд зогсохгүй мөн ходоодонд ч сэлэх боломжтой. Сонирхуулж хэлэхэд, уг хоол үнэтэйд тооцогддог бөгөөд жилийн дөрвөн улиралд зарагдахгүй. 2-5 дугаар сар хүртэл хийж болдог хоол юм.

 

Шарсан зөгий

Энэ хорхой шавжийг дурын хоолондоо нэмж иднэ. Соус, будаа, ундаа, шоколад гээд хийхгүй хоол гэж үгүй.

Энэ амьтны авгалдайг ч зүгээр байлгахгүй, зөгийн балны амттай тул амттан хийхэд ашигладаг. Хамгийн амттай нь цуунд чанасан зөгий, зүгээр ч үгүй сахараар амтална. Харахад бас тийм ч эвгүй биш, амтны хувьд ч цэрвээд байхааргүй. Мөн шавьжийг жигнэмэг зэрэгт хийдэг байна.

 

Фунадзуси

Алтлаг хэлтэгээр сүши хийдэг. Хийх арга нь өөрөө их сонирхолтой: гэдсийг нь задлахгүйгээр ам, загалмайгаар нь гэдэс дотрыг нь авна. Гэхдээ түрс нь тэндээ үлдэх ёстой.

Дараа нь загасыг бүтэн сарын турш дарна. Дарах хугацаа дуусахаар нь дотор нь будаа хийж дахин хагас жил зооринд хадгална. Хэдий хэр удаан хадгалагдана, төдий чинээ хөгцтэй бяслаг шиг амтагдана.

Европ хүмүүсийн хувьд хоолны үнэр нь тэвчихийн аргагүй.

 

Туна загасны нүд

Энэхүү цуглуулгад орсон хоолнуудаас хамгийн этгээд, хамгийн айшигтай, хамгийн жигшмээр нь. Японд туна загасны нүдийг түүхийгээр нь ч тэр, болгосноор ч бас иддэг.

Хийх арга нь маш амархан: нүдийг нь авч давстай буцалсан усанд хийж болгоно, таваглахдаа цуугаар амталдаг.

Хамгийн сонирхолтой нь, туна загасны нүдийг ямар ч дэлгүүрээс худалдаж авч болдог. Жирийн хүнсний дэлгүүрийн лангуун дээр ч бий, үнийн хувьд боломжийн.

 

Худалдааны автомат машин

Энэ улсын сонирхуулах бас нэгэн зүйл, худалдааны автомат машинаас этгээд хачин хоол хүнс авч болдгоороо жуулчдыг ихэд алмайруулдаг юм.

49
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *