Хэрэв та өдөрт 10-аас дээш цаг унтдаг бол, энэ нь ямар нэгэн ноцтой асуудлын шинж тэмдэг байж болзошгүйг анхаараарай!

0

Хэрэв та 9 эсвэл түүнээс дээш цаг унтаж байж амарсан юм шиг санагдаж байвал, энэ нь ямар нэгэн эрүүл мэндийн асуудал таны биед байгаагийн илрэл байх магадлалтай. Хэрэв таны нойр төсөөлшгүй газарт, таамаглашгүй цагт хүрч байгаа бол, гарцаагүй асуудалтайн шинж юм. Тийм учраас олон цагаар унтаж байгаа асуудлын учрыг зайлшгүй олох нь чухал. Зарим нөхцөлд олон цагаар унтах нь төдий чинээ цагийг ажилд зарцуулсан учраас хэвийн зүйл мэт санагддаг. Гэхдээ үүнд анхаарал хандуулахгүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг мартаж болохгүй.

Өнөөдөр бид та бүхэндээ 12 цаг унтсан ч гэсэн олигтой амарсан болж өгөхгүй байгаагийн учрыг хэлж өгөхөөр шийдлээ. Олон цаг унтах нь “сайн нөлөөтэй” гэсэн үг биш юм.

Анхаарах зүйл: Бид энэхүү мэдээг зөвхөн мэдээллийн чанартай танд хүргэж байгаа бөгөөд эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай тулгарвал, мэргэжлийн эмчид хандаж заавар зөвлөгөө авна уу.

Та хэт нойрмог байдлаас болоод зовж байх магадлалтай

Нойргүйдлийн эсрэг нойрмог байдал. Энэ бол өдөр эсвэл шөнө унтах хугацаа ихсэх явдал юм. Үнэн хэрэгтээ энэ нөхцөл байдлаас болж, өдрийн цагаар нойрмог байдаг. Өөрөөр хэлбэл та жолоо барьж байх үедээ эсвэл ажил дээрээ байхдаа ч нойрмоглоно гэсэн үг. Илүү олон цаг унтах тусам, та урьд өмнөхөөсөө ч илүү их ядарч, эцэж туйлдана.

 

Та депресстсэн байх магадлалтай

Депресс бол нойргүйдлийн нэг хүчин зүйл юм гэж үзэх насанд хүрэгчид байдаг бол, үүний зэрэгцээ депрессээс болж, дан ганц насанд хүрэгчид ч гэлтгүй хүүхдүүд, өсвөр насныхан ч гэсэн олон цагаар унтахад хүрдэг байна. Хэрэв та депресст анхаарлаа хандуулахгүй бол олон цагаар унтсан хэвээрээ байх болно.

 

Таны зүрх асуудлын гол учир байх магадлалтай

Зүрхтэй холбоотой өвчнөөс болж та олон цаг унтаж байж магадгүй. Энэ нөхцөлд өдрийн цагаар нойр хүрнэ. Ядарч, эцэж туйлдсан нь танд олон цагаар ажилласных юм шиг санагдаж мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Хэрэв та зүрхний асуудлаас болоод 24 цагийн 9 болон түүнээс дээш цагт нь унтаж өнгөрөөдөг болсон бол, цагийн ялгаа тогтооход улам бүр төвөгтэй байдал үүснэ.

 

Та бамбай булчирхайгаа шалгаж үзэх хэрэгтэй

Нойронд нөлөөлдөг 2 төрлийн бамбай булчирхайн асуудал байдаг. Нэг нь нойргүйдлээс үүдэлтэй бол, нөгөөх нь олон цагаар унтах эсвэл бүхий л цаг үед ядрахтай холбоотой. Гипотиройдизм нь өдөрт 10-аас илүү олон цаг унтахтай шууд холбоотой байдаг – өдрийн цагаар ядрах болон нойр хүрэх. Хэрэв танд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал илрэхгүй байгаа ч, та бодож байснаасаа илүү олон цаг унтаад байгаа бол, бамбай булчирхайгаа эмчид үзүүлээрэй гэж зөвлөе.

 

 

Та тодорхой улирлуудад илүү олон цагаар унтаж байх магадлалтай

Энэ бол нэг төрлийн улирлын чанартай эмгэг юм. Улирал өөрчлөгдөхөд тухайн хүний эрүүл мэндийн асуудал өөр өөрөөр илэрч, бие организмд нь нөлөөлдөг гэсэн үг. Тухайлбал, өвлийн улиралд олон цагаар унтах нь өвлийн депресс гэж үздэг.

 

Та шөнө 6-аас бага цаг унтаж байгаа

Тийм ээ, тохирох цагаар унтаж чадахгүй байх нь олон цаг унтахад нөлөөлдөг. Энэ нь сонголт ч бай эсвэл бусад хүчин зүйлсийн нөлөө ч бай, нойрны дутагдал илүү олон цаг унтах дадал зуршлыг хэвшүүлнэ. Таны унталтын цаг тайван, амар амгалан, саад учруулах зүйлээс ангид үргэлжлэх учиртай. Хэрэв тийм биш бол та илүү олон цаг унтдаггүй юмаа гэхэд өдрийн цагаар хэд хэдэн удаа дугхийхэд хүрнэ.

 

Та магадгүй нойрссон үедээ амьсгал зогсох хам шинжтэй болсон байх магадлалтай

Нойрсох үед амьсгал зогсох хам шинж нь агаарын урсгалыг боогдуулж, дээд хэсгийн агаар орж ирэх замыг 10 секунд орчим хаадаг. Энэ нөхцөл байдал шөнө хэдэн зуун удаа тохиолдох боломжтой. Үүнээс болоод бидний нойр шөнө дунд хэд хэдэн удаа алдагдаж, улмаар дахиад нэмж хэдэн цаг унтаж байж амарсан юм шиг санагддаг байна. Бид хангалттай сайн амарч чадаагүй үедээ өдрийн цагаар унтахаас өөр аргагүй нөхцөл байдалд ордог. Танд хаана ч, хэдийд ч хамаагүй унтчихмаар юм шиг санагдана. Үүнийг “сайн унтагч” гэж нэрлэх нь ч бий.

Та өдөр хэдэн цаг унтдаг вэ? Та урьд өмнө нь олон цагаар унтсанаас болж биед үүсэх эрүүл мэндийн асуудлуудтай нүүр тулгарч байсан уу?

4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Hch Luwsanjamts

    Hch Luwsanjamts

    2020/06/29 at 15:00

    Batbayar Ariunzul

  2. Шүрхүү Баасанжав

    Шүрхүү Баасанжав

    2020/06/29 at 16:49

  3. Khulan Tsolmon

    Khulan Tsolmon

    2020/06/30 at 01:54

    Б. Хүслэн Азжаргал Б. Sleep squad

  4. Nomundari Batdelger

    Nomundari Batdelger

    2020/06/30 at 08:26

    Ari Valkys ynda

  5. Сака Сарнай

    Сака Сарнай

    2020/07/01 at 06:09

    Vrje Vrje

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *