Английн шигшээ багийн шинэ өмсгөл дахин ашиглагдсан полиэфирийн мяндсаар хийгджээ

0

Английн шигшээ багийн шинэ өмсгөл дахин ашиглагдсан полиэфирийн мяндсаар хийгджээДэлхийн алдартай спорт хувцасны брэнд Найк /Nikе/ брэнд ирэх 6-р сарын 2-нд Бразилийн багийн эсрэг нөхөрсөг тоглолт хийх Английн шигшээ багийн тамирчдын өөрсдийн талбай дээр өмсөх шинэ өмсгөлийг танилцуулжээ. Цагаан болон хөх өнгөтэйгээр хийгдсэн энэхүү шинэ өмсгөлийн богино ханцуйтай цамцны цээжний баруун дээд талд 1966 оны Дэлхийн аваргын ялалтыг билэгдсэн дээрээ алтан од, доороо 1863-2013 гэсэн он болон Английн хөл бөмбөгийн холбоо байгуулагдсаны 150 жилийн ойг илэрхийлсэн 150 жил гэсэн бичээс бүхий гурван арслантай бамбайг дүрсэлжээ. Энэхүү шинэ өмсгөлийн хамгийн анхаарал татууштай зүйл нь хаягдал хуванцар савыг дахин ашиглаж хийсэн полиэфирийн мяндсаар хийгдсэн гэдэг нь юм. Байгаль орчинд ээлтэй Английн шигшээ багийн нэг шинэ өмсгөлийг хийхэд дунджаар долоон ширхэг хуванцар савыг ашигласан байна. Стивен Жерард /Steven Gerrard/, Жо Харт /Joe Hart/, Уэйн Руни /Wayne Rooney/, Тео Уолкотт /Theo Walcott/, Жек Вилшер /Jack Wilshere/ нар Английн шигшээ багийн өөрсдийн талбай дээр өмсөх шинэ өмсгөлийг өмссөн байгаа байдал.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/05/25 at 10:57

    мммм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *