Дэлхийн хамгийн урт рулет

0

Дэлхийн хамгийн урт рулетЯпоны хоол үйлдвэрлэлийн сургуулийн оюутнууд мэргэжлийн нарийн боовны тогооч нартай хамтран 130 м 68 см урттай рулет хийжээ. Энэхүү рулет нь Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн байсан амжилтыг эвдэж, өнөөгийн Дэлхийн хамгийн урт рулет болсон байна. Гүзээлзгэний кремтэй энэ гайхам урт амттаныг бэлтгэхэд 100 кг хутгасан крем, 54 кг гурил, 2682 ширхэг өндөг, 43 кг элсэн чихэр болон бусад хольцууд орсон бөгөөд уртаас урт энэ рулетыг Гиннесийн төлөөлөгчид Дэлхийн дээд амжилтын номноо бүртгэж авсны дараа тэнд байсан хүн бүхэн Дэлхийн хамгийн урт рулетыг амталжээ. Энэхүү ажлыг зохион байгуулагчид Гиннесийн номонд рулетээ бүртгүүлснээр ажлаа дуусгавар болгоогүй ба тэд Дэлхийн хамгийн урт гоймон болон Дэлхийн хамгийн том пицца хийх ажилд тогооч нарыг урьсан байна. Энэ дашрамд дурдахад өмнөх амжилтыг эзэмшиж байсан Дэлхийн хамгийн урт рулет 115 метр урттай байсан нь мөн Японы тогооч нарын бүтээл байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/05/25 at 10:57

    тлллллл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *