
Хамгаалалт, аюулгүй байдлын систем хөгжүүлэгч Японы нэгэн компанид зориулан дизайнер Чикара Нагата үнэхээр өвөрмөц бөгөөд сонирхол татам загвар бүхий мотоцикл бүтээжээ. Одоогоор өөрийн гэсэн нэртэй болоогүй байгаа энэ мотоцикл Honda 49cc хэмээх жижиг газын хөдөлгүүрээр ажилладаг байна. Загалмай хэлбэрийн онцгой их бие бүхий мотоциклд 4 ширхэг Sony видео камер суурилуулсан нь HD бичлэг хийдэг аж. Энэ нь мотоциклыг зөвхөн тээврийн хэрэгсэл төдий бус тойрог хэлбэрийн нууц бичлэг хийх төхөөрөмж болгож байгаа юм. Одоогоор концепци төдий байгаа энэ мотоцикл үйлдвэрлэлийн шатанд шилжих эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.








Zochin
2014/04/09 at 19:39
saihan ed bna
afvdv.
2014/04/09 at 23:32
энүүгээр чинь тгээд яадын