Хүйтэн кофе бэлтгэх 10 амтат жор

1

Хүн бүр л өглөө сэрээд шинэ кофе амтлан ууж суухыг боддог. Зун цаг ирсэн учраас халуун кофегоо хүйтэн кофегоор солицгооё.

Гаа, шоколадтай кофе

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 1

Орц:

  • Шинэхэн чанасан кофе – 300-350 мл
  • Хар шоколад – 30-50 г
  • Гааны сироп эсвэл ликёр – 2-4 х.х
  • Цөцгийтэй зайрмаг – 100 г
  • Мөс

Хийх арга:

Кофе чанаад халуун байхад нь шоколадаа хийж хайлуулна. Хөргөөд тал зайрмаг, гааны сироп, хэдэн дөрвөлжин мөс хийж блендерээр бутална. Аягалж уухдаа жижиглэсэн мөс, үлдэгдэл зайрмагаа хийж, шоколадны үйрмэгээр чимнэ. Гааны навч тавьж болно.

Кофены смузи

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 2

Орц:

  • Шинэхэн чанаж хөргөсөн эспрессо – 250 мл
  • Дунд зэргийн гадил
  • Тослоггүй йогурт – 250 мл
  • Цинамон – ¼ ц.х
  • Нунтаг какао – 12 х.х

Хийх арга:

Гадилаа нухаад дээрээс нь йогуртаа хийж хутгана. Шинэхэн чанасан кофе хийж дахин сайн миксердэнэ. Өөрийн хүссэн хэмжээгээр цинамон, какао хийнэ.

Кофетой мөс

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 3

Орц:

  • Уусгадаг кофе – 5 ц.х
  • Сахар – 5 ц.х
  • Чимх ванилин
  • Буцалсан ус – 250 мл
  • Сүү – 250 мл

Хийх арга:

Кофе, сахараа буцалсан усанд хийж уусгана. Хөргөөд ванилин хийж хутган мөсний саванд хийж хөлдөөнө. Кофений мөсөө аяганд хийж дээрээс нь сүү хийгээд, хөргөгчинд 10-15 минут хийж  сүүндээ кофений мөс багавтар хэмжээгээр хайлтал байлгана.

Хүйтэн раф-кофе

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 4

Орц:

  • 11%-ийн тослогтой цөцгий – 100 мл
  • Нунтаг кофе – 1,5 ц.х
  • Ус – 100 мл
  • Сахар – 1 ц.х
  • Лаванда цэцгийн хатаасан дэлбээ – 0,5 ц.х
  • Мөс

Хийх арга:

Кофе дээрээ хүйтэн ус хийж зөөлөн буцалгана. Сахар, лаванда цэцгийн дэлбээгээ холиод кофендоо хийж сайтар хутгана. Мөн дээрээс нь цөцгийгөө хийнэ. Буцалгалгүй гал дээр бүлээн болтол нь байлгаад миксерээр хутгаарай. Жижиглэсэн мөс хийгээд, цэцгийн навчаар чимж болно.

Кофе, сүүний коктейль

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 5

Орц:

  • Мөстэй кофе – 1стакан
  • Сүү – 1стакан
  • Кофетой зайрмаг – 2 стакан
  • Ванилтай зайрмаг – 1 стакан
  • Пончик – 1-2 ш
  • Мөс – 4 дөрвөлжин
  • Цинамон, сахар

Хийх арга:

Бүх орцоо блендерт хийгээд сайтар холино. Аягалахаасаа өмнө стаканы амсрыг усаар норгоод сахар, цинамон түрхээрэй. Стакандаа коктейлоо болгоомжтой аягалаад амтархан уугаарай.

Мөстэй ямайк кофе

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 6

Орц:

  • Хар ром – 30 г
  • Кофений ликёр – 30 г
  • Цөцгийн хөөс – 3 х.х
  • Хар кофе – 120 г
  • Мөс, гааны навч

Хийх арга:

Шейкерт ликёр, кофе, ром, цөцгийн хөөсөө хийж хутгана. Мөсөөр дүүргэсэн өндөр стаканд хийж гааны навчаар чимэглэнэ.

Гэрийн хүйтэн капучино

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 8

Орц:

  • Сүү – 1стакан
  • Шоколадны сироп – 1 х.х
  • Уусдаг кофе – 1 ц.х
  • Мөс
  • Сахар, цинамон

Хийх арга:

Блендерт сүү, шоколадны сироп, кофе болон мөсөө хийж хөөсөртөл нь хутгана. Өөрийн хүссэн хэмжээгээр сахар нэмнэ. Бокалд кофегоо хийж өөрийн хүслээр чимнэ.

Тай маягийн мөстэй кофе

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 7

Орц:

  • Өтгөн кофе – 4 стакан
  • Цөцгий – 2 стакан
  • Өтгөрүүлсэн сүү/сгущенка – ¾ стакан
  • Сахар – 3 х.х
  • Нунтаг кардамон – 2 ц.х
  • Миндаль самар – ¼ ц.х (нунтаг)
  • Мөс

Хийх арга:

Дунд зэргийн гал дээр саваа тавьж цөцгий, сахар, кардамоноо хийж хутгана. Дөнгөж буцалж эхлэнгүүт галаа унтраана.

15 минут орчим таглаатай хэвээр нь гал дээр орхиод нунтаг самраа хийнэ. Аягалахаасаа өмнө 4 стаканд мөс хийж амтлаг цөцгий хийнэ. Дээрээс нь кофегоо болгоомжтой аягална.

Мөс, жүржтэй кофе

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 9

Орц:

  • 2 жүржийн шинэхэн шүүс
  • 2 жүржийн хальс
  • Ус – 1 стакан
  • Сахар – 1 стакан
  • Хүйтэн кофе – 4 стакан (4 стакан усанд 6 ц.х уусдаг кофе)

Хийх арга:

Жүржийн хальсаа сахар, устай усанд хийж 5 минут орчим зөөлөн галаар буцалгана. Хальсаа аваад сиропоо хөргөөд кофетойгоо холино. Өндөр стаканд жүржтэй кофегоо хийж дээрээс нь жижиглэсэн мөс хийнэ. Зүсэм жүржээр чимээрэй.

“Инь-ян” хүйтэн кофе

Хүйтэн кофе бэлтгэх 10 жор 10

Орц:

  • 3 төрлийн өтгөн хар цай
  • Хар кофе
  • Цэвэр сүү – 1 хайрцаг
  • Сахар
  • Мөс

Хийх арга:

Цайгаа чанана: ½ литр ус жижгэвтэр саванд хийж 3 төрлийн цайгаа 5 минут орчим буцалгана. Мөн өтгөн биш кофегоо зэрэг чанаж болно. Цайгаа шүүж аваад сахар, сүүгээ хийнэ. Цайны өтгөн шингэнийг та өөртөө тохируулаарай. Стаканд сүүтэй цайгаа аягалаад дээрээс нь кофегоо хийнэ. Жижиг мөсөөр чимнэ.

4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *