Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт

0

Хүмүүс бид амьдралын оршин байгаа хэлбэрүүдийн тал дээр зэгсэн сониуч ханддаг боловч өнөөг хүртэл өөрсдийнхөө тухай ч их зүйлийг мэдэж амжаагүй л байна. Эрдэмтэн мэргэд, судлаачид хүн төрөлхтнийг эрт цагаас эхлэн судалгаар ирсэн бөгөөд өнөө ч энэхүү дуусашгүй аялал үргэлжилсээр байгаа билээ. Тэдний олон жилийн нөр их судалгааны үр дүнгийн нэгээхэн хэсэг нь доор дурдсан 20 баримт юм.

1. Ертөнцийн зарим одод хүн хүрч болмоор хүйтэн байдаг

Бид оддыг шатаж байгаа хий гэж боддог. Гэхдээ бүх одод нар шиг халуун биш аж. НАСА хүний хувьд аймшигтай хүйтэн гэж болох тодорхой астрал биетүүдийг нээсэн. 2010 онд НАСА 14 ‘бор одой’ /brown dwarfs/-г нээсэн нь одоогоор нээгдээд байгаа хамгийн хүйтэн одод юм. Дараа нь 2011 онд НАСА бүр ч хүйтэн 6 од нээснээ Y-dwarfs гэж нэрлэсэн бөгөөд эдгээр одод нь хүний биеэс ч хүйтэн юм байна.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 1

2. Уйлахад үндсэндээ стресс багасч, уур хилэн, уйтгар гунигийн мэдрэмж буурдаг

Тиймээс сэтгэл хөдлөлөө нуух хэрэггүй бөгөөд гунигтай эсвэл маш их баяртай үедээ уйлахаас санаа зовох хэрэггүй юм.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 2

3. Бүх хүн ‘Үнэний төөрөгдөл’-ийн нөлөөнд автамтгай байдаг

Бид өөр өөр хүмүүсээс ахин дахин адил зүйлсийг сонсоод байвал энэ нь дэмий зүйл байсан ч үнэн гэдэгт нь итгэж эхэлдэг.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 3

4. Хүн ба сармагчны ДНК-гийн 96% нь адилханХүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 4

5. Хүн өөрт нь юу дасал болсон байна, түүнтэйгээ биологийн хувьд холбогддог

Тийм ч учраас тухайн зүйл бидний хувьд муу зүйл байсан ч бид түүнээс зууралдсаар байдаг гэсэн үг.
Үүнийг салж чаддаггүй муу зуршил, дон зэргээр тайлбарлаж болно.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 5

6. Хэрвээ хүн 20 Hz-ээс доош давтамжтай дуу чимээг сонсдог байсан бол булчингийн хөдөлгөөнөө сонсох байсан

Ажлын өдрийн төгсгөлд бидний олонх нь булчин шөрмөсөө ёолон шархирахыг сонсоно гэсэн үг.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 6

7. Уучлал гэдэг хүний аз жаргалтай холбогдсон тэргүүн зэргийн шинж чанар юм

Энэ бол чамайг шархлуулсан ч одоо хэр нь танд хайртай, танаас уучлалт хүссээр байгаа нэгэнд дахин нэг боломж олгох цаг юм. Эргэн тойрноо хар л даа, бүх аз жаргалтай хүмүүс гэр бүлтэй, найз нөхөдтэй байгаа биз дээ.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 7

8. Хүн нь утгагүй мэдээллээс утга учиртай ул мөр олох эрмэлзлэлтэй байдаг

Бид хог хаягдал дундаас алт олж харахыг хичээдэг.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 8

9. Хэдий цэвэр ус амттай байдаг ч бидэнд цэвэр усны амтыг мэдрэх чадвар байдаггүйХүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 9

10. Хүн хэдий цонхгүй өрөөнд унтаж байсан ч бүтэн сартай шөнө бага унтдаг, мөн гүн нойрсох нь бага байдаг

Бидний нойр сарнаас хамааралтай.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 10

11. Хүмүүс аллага бол буруу зүйл гэдгийг харуулахын тулд хүн алсан хүнийг алдаг

Хүн төрөлхтөн бусдыг хөнөөх нь аймшигтай буруу зүйл гэдгийг батлах өөр арга зам олох болов уу?Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 11

12. Хүнд ичээндээ орох ген байдаг ба ичих боломжтой. Гэхдээ тэр нь идэвхгүйХүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 12

13. Хүний ДНК-гийн 50% нь гадил жимснийхтэй адилХүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 13

14. Цаг хугацаа өнгөрөх хэрээр хүн төрөлхтөн улам бүр уян зөөлөн биш болж байна

Өнөөгийн бид 1980-аад оныхноос бусдыг халамжлах, анхаарал тавих чанараараа 40% бага болсон.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 14

15. Хүн бол дэлхий дээрх хамгийн шилдэг холын зайн гүйгч. Тэр ч бүү хэл холын зайн марафонд морийг ч гүйцнэ

Үнэн гэдэгт итгэхэд хэцүү ч холын зайн гүйлтэнд хүнтэй харьцуулах бодгаль байхгүй.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 15

16. Зэсийн идэвхжсэн бодис бол хүнд Superman-ы төрөлх гариг Krypton дээрх радио идэвхт элемент криптонит /kryptonite/ шиг үйлчилдэг жинхэнэ эрдэс юм

Энэ эрдэс нь өш авах гэж байгаа хүний гарт орвол хүчирхэг зэвсэг болох болно.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 16

17. Хүн өдөрт 70,000 орчим бодол боддог.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 17

18. Хүн 6000 орчим жилийн өмнөхийг хүртэлх түүхийг бичиж эхлээгүй байгаа. Энэ нь хүн төрөлхтний түүхийн 97 орчим хувь нь өнгөрчихсөн гэсэн үг

Бид өөрсдийн түүхийн 3-хан хувийг л мэддэг.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 18

19. Хүн оройдоо өглөөнийхөөсөө 1 см-ээр намхан болдог

Бидний өдөр тутмын үйл хөдлөлийн дараа өвдгөн дэх мөгөөрс болон биеийн бусад хэсгүүдийн холбоосууд бага зэрэг дарагдаж, намхан болдог ба унтаж амраад хэвийн байдалдаа ордог.Хүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 19

20. Хүн дунджаар амьдралынхаа хоёр жилийн хугацааг хайр бүтээхэд зориулдагХүн төрөлхтний тухай сонирхолтой 20 баримт 20

4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *