
Хүйтний улирал ирэхэд гэртээ ая тухыг мэдрэн суухыг хүсдэг: халуун цай, сонирхолтой ном, дулаахан зөөлөн буйдан …
Гэртээ ая тухыг хэрхэн бий болгох вэ: гэхдээ өөрийн гараар шүү. Та бүхэнд гар урлалын хэд хэдэн сайтуудыг санал болгож байна. Та бүхэн санаа авцгаана уу.
Тухай сайт руу орж үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.
The make-self
Энэ сайтаас та сонирхолтой санаанууд авахаас гадна алдартай дизайнеруудын бүтээлүүдийг олж харах болно. Сайт нь дотроо төрөл төрлөөр ангилагдсан буюу жишээ нь “эмэгтэйчүүдэд зориулсан 20 булан”–г сонирхоорой.
Curbly
Танд маш их санааг өгөх болно: хэв загвар бүхий лаанаас эхлээд хуучин хаалгаар урласан шүүгээ байх жишээтэй. Хийх аргыг зурагтай нь тайлбарласан. Мөн IKEA-гийн тавилгыг хэрхэн төгс ашиглах тухай ч сонирхолтой зөвлөгөөнүүд байх ажээ.
Craftordiy
Хайртай хүндээ өөрийн гараар урласан бэлэг өгөх шиг сайхан зүйл хаана байх вэ? Хэрвээ та гар урлалаар оролдохоор шийдсэн бол энэ сайтад хандана уу. Мөн хумс будалт, загварлаг үс засалт, хоолны жор гээд байхгүй юм үгүй. Нэг ёсондоо гар урлалын мэдээллийн уурхай юм.
1001podelka
Энэ сайт мэргэжлийнхэнд ч, сонирхогчдод ч тохирсон. Усан будгаар зураг зурж сурах зааварчилгаанаас эхлээд танд ихийг зааж сургана. Мөн алдартай дизайнеруудын бүтээлүүдийг үзэж сонирхоорой.
Diyandmag
Гэрээ гоёх бүхий л санаа энд байна. Өрөөгөөр нь төрөлжүүлсэн: угаалгын, гал тогооны, зочны, цэцэрлэг, зөөлөн тавилга, чимэглэл. Гэрээ гоёж чимэхээр бодож яваа бол энэ сайтаар зочлоорой. Ямартай ч та хоосон буцахгүй.
Woohome
Баярын өдрүүдээр гэрээ гоёх эсвэл хүүхдүүдээ баярлуулахыг хүсвэл та энэ сайтаар зочлоорой. Эсвэл хэрэггүй болсон эд хогшлоо гаргаж чадахгүй дахин сэргээхийг хүсэж байвал эндээс санаа авах болно.
Darievna
Гар урлалын бүхий л төрөл энд байна. Оёдол, нэхмэл, тоглоом хийх …. Эндээс та өөрийн хүссэн гар урлалын санааг олж авна.
Ehow
Баярт зориулж гэрээ гоёх, зочдын шүлсийг гоожуулах оройн зоог бэлдэх, хүүхдээ жижигхэн зүйлээр баярлуулахыг хүсвэл та энэ сайтад хандаарай. Та гар урлалыг сонирхдоггүй байж болно, гэхдээ энэ сайтаар зочлоод өөрийн эрхгүй нэгийг урлах хүсэл төрөхийг үгүйсгэхгүй.
Craftriver
Төрөл бүрийн баярт зориулсан хэсгүүдтэй. Намар цагийн уур амьсгалыг гэртээ хэрхэн оруулахаа сайн мэдэхгүй явна уу? Эсвэл Шинэ жилээр юу бэлэглэхээ гайхаж явна уу? Хүүхдийнхээ төрсөн өдрөөр гэрээ чимэглэх аргыг та эндээс л олох болно.








Uugaa Lkha
2016/10/27 at 09:49
Танай сайт маш өөдрөг шинэлэг бүхнийг үзүүлж чаддаг би үзэж шинэ санаа харах дуртай. Баярлалаа.Амжилтаар жигүүрлэж яваарай.
Duk Duk
2016/10/27 at 10:17
Ss
Зочин
2016/10/27 at 14:49
Uunees buur iluu goyo sanaanuud Pinterest deer hogooroo baigaa
С. Сандагсүрэн
2016/10/27 at 19:35
Цэлмэг Ч.
О. Дораэмон
2016/10/27 at 23:45
Ariuka Akaa