Жеки Чан гэх нэрийг сонсох төдийд л тyлаантай боловч давс хужир нь таарсан хөгжилтэй хэсгүүдтэй уран сайхны кинонууд сэтгэлд тодордог. Тэрээр замналынхаа туршид кино урлагаас нийт 400 гаруй сая долларын орлого олсон ч өөрийн хөрөнгийг төрсөн хүүдээ өвлүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргаж байжээ.
Жеки Чан 1954 онд Хонконгод эгэл жирийн ажилчин ангийн гэр бүлд мэндэлжээ. Хүүхэд ахуй насандаа акробат, тулааны урлагаар хичээллэж байсан нь хожим кино урлагт хөлөө олоход нь багагүй нэмэр болсон гэдэг. Өсвөр насандаа эцэг, эхийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөх үүднээс барилгын туслах ажилтан, хоолны газрын угаагч хийдэг байсан тэрээр амьдралын хатууг мэдэхийн дээдээр мэдэх нэгэн ажээ.
Харин түүний хүү Жейси 1982 онд АНУ-ын Калифорни мужид мэндэлжээ. Жеки Чан хүүгээ эрхлүүлж өсгөхийн оронд амьдралын ухааныг суулгаж, үнэ цэнтэй зүйлээ хүн өөрөө зүтгэж олох ёстой гэх үзлийг суулган өсгөж хүмүүжүүлжээ. Жейсигийн хувьд Уиллиам коллеж, Виржиниагийн их сургууль зэрэг хэд хэдэн сургуульд элсэн суралцаж байсан ч алийг нь ч дүүргээгүй аж.
Алдартны хүүхэд байлаа гээд алдар нэр чамайг мөнхөд дагахгүй гэдгийг ухаарсан Жейси жүжигчин, дуучны мэргэжлээр урлагт хөл тавьсан ч төдийлөн амжилт олоогүй юм. Тэрээр “1911” нэртэй кинонд аавын хамтаар тоглосон ч тус кино нь Жеки Чаны тоглосон хамгийн муу кинонд тооцогдох болжээ.
“Never Grow Up” нэртэйгээр хэвлэгдэн гарсан намтар бүтээлдээ тэрээр хүүгийнх нь өсөж төрсөн орчин, цаг үе нь түүний залуу цагийнхаас эрс өөр байгаа нь Жейси хүүтэйгээ санал зөрөх шалтгаан болдог тухай дэлгэрэнгүй өгүүлж байв.
Улмаар 2011 онд Жеки Чан өв хөрөнгөө хүүдээ залгамжлуулахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд хүн өөрөө өөрийнхөө амьдралыг гагцхүү өөрөө бүтээх хэрэгтэй хэмээн үзсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байжээ. Түүнчлэн хамтдаа аялалд явахдаа Жеки Чан өөрөө бизнес ангилалын суудалд, хүүгээ энгийн суудалд суулган явж байсан тухай түүх байдаг нь түүний энэхүү үзэлтэй холбоотой ажээ.
Buyandelger Umin
2023/03/16 at 18:24
Би хоёуланг нь хийсэн
Firmness Firmness
2023/03/16 at 18:50
хүүхэд нь хар тамхи татаж байгаад цагдаа нар баригдсан гэсэн мэлээн дээр үед
Tugsuu Jiji
2023/03/16 at 18:56
Зөв шүү
Baagii Beis
2023/03/16 at 23:22
Үрэхийн хооронд хүүхдүүдээ сайн хайрлах хэрэгтэй. Зөв хүмүүжил олгож чадахгүй бга нь хүүхдэд бус эцэг эхчүүдэд бдг.
Babuh Radnaa
2023/03/17 at 03:31
Ur huuheddee hurungo ogohgui yum bol huuhedtei baih utga uchir bgaa ch yumuu..hurungutei bolood yah ch yum bilee…zarim humuus neeh uw hurungu uguhgui gedeg balai yumand tuilshirdag bolc hij..yostoi utgagui zuil bn..