Дэлхий нийтийг гайхшруулсан түүх: хортой кобра могойнуудаас огт айж эмээлгүй хамт унтдаг бяцхан охин

0

Хүн өөрийн хувь тавиланг өөрөө сонгодог. Кажол Хан гэх нэртэй энэтхэг охин ч мөн адил, тэрээр могой агнах мэргэжлийг сонгох хувь тавилантай байжээ. Охин чөлөөт цагаа могойнуудын дунд л өнгөрүүлдэг юм. Энэ аймшигтай амьтдын дунд байхдаа огт айж эмээдэггүй, сандардаггүй, амьтан ч түүнд аюул учруулах бодолгүй бололтой. Охины толгой эргэм түүхийг сонирхоцгооё.

Хэвлээр явагчийг номхотгогч бяцхан охин Гхатампур хотод амьдардаг. Энэ нутгийнхан могой сургадаг урлагаараа нэгэнт алдаршжээ. Охины эцэг олон жилийн турш хортой могой ангуучилж байгаа бөгөөд энэ тал дээр мэргэжлийнхэд тооцогдоно. Үүнээс гадна түүний өвөө, өвөг эцэг ч бүх амьдралаа үүнд зориулжээ. Бяцхан Кажол өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн ажлыг залгамжлахаар шийдсэн нь түүний өөрийн сонгосон хувь тавилан юм.

travelask.ru

Охиныг өөрийн ажил төрөлдөө мэргэжлийн түвшинд ханддаг гэж хэлж болохоор. Охин могойнуудтай цуг унтана, тэдэнтэй тоглоно, тэр ч бүү хэл цугтаа суугаад хооллодог ажээ. Охин ганц ч удаа могойд хатгуулаагүй гэж ойлгож болохгүй, тэр нэг биш удаа хорт могойд хатгуулж өвчин шаналлыг мэдрээд авчээ. Охины бие махбод могойн хоронд ид шидийн гэмээр дасан зохицсон. Нэг удаа хорт могойд хатгуулаад нойр нь л их хүрсэн гэдэг. Охины аав могойн хор тайлах бэлдмэл бэлдэж чаддаг бөгөөд охиноо могойд хатгуулангуут нь уулгадаг ажээ. Анагаахын мэргэжилтнүүд охиныг могойн хорыг тэсвэрлэх байгалиас заяасан онцгой дархлаатай гэж үзэх болсон юм. Могойд хатгуулсан анхны удаагийн тохиолдлууд охинд хүндээр тусаж байжээ. Тэр үед охины нас бүр ч бага байж, одоо бүх аймшигтай зүйл нэгэнт ард хоцорчээ. Охины бие махбод одоо ямар ч хорыг давж гарахаар дасан зохицсон байна.

travelask.ru

Охин могойн уурыг хүргэж түүнд хатгуулж байгаад өөрийгөө буруутгадаг, өөрөөр хэлбэл охин могойг өөрөө өдөх дуртай ажээ. Охины аав охиндоо мэддэг чаддаг болгоноо зааж сургаж байгаа юм. Хэсэг хугацааны дараа охин бие дааж энэ хортой амьтныг барьж хүмүүст тус хүргэхийн зэрэгцээ мөнгө олдог болно. Цаг нь ирэхээр охины аав түүнд хор тайлах нууц жороо ч зааж өгөх биз ээ. Одоо бол аав нь өөрөө ой руу явж хор тайлах бэлдмэлийг өөрөө бэлдэж охиндоо уулгаж байгаа юм. Хамгийн аймшигтай хортой могойн хорыг тайлах жор одоо ч нууц хэвээр үлджээ.

travelask.ru

Зоригтой охин дэлхий дээр байгаа амьтад дундаас могойд л хамгийн их хайртай гэнэ. Сургуульд явж эрдэм ном сурахын оронд могойнуудтай цагийг өнгөрүүлэхийг илүү эрхэмлэдэг, нөгөө хэд нь ч охиныг хараад баярладаг бололтой. Кажолын ээж охиндоо жирийн амьдралыг хүсдэг, яагаад гэхээр охиныг аль хэдийн могой-охин гэж дуудах болжээ. Бас охиноо сайхан мэргэжилтэй болгож нөхөрт амжилттай гаргахыг мөрөөднө.

travelask.ru

Могой номхотгогч бяцхан охины амьдралын жирийн өдөр яаж өнгөрдгийг бичлэгээс харж болно.

Та энэ охины түүхийг юу гэж бодож байна вэ?

17
ТэнэглэлТэнэглэл
17
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *