100 сая төгрөг хуримтлуулахад чинь туслах энгийн хэрнээ бодит үр дүнтэй, хэмнэлт хийх 9 арга

4

Залуу насандаа ч багагүй хөрөнгө хуримтлуулах боломж бий. Бид танд туслах зорилгоор хамгийн түгээмэл зөвлөгөөг түүвэрлэн бэлдэж нэгдсэн мэдээлэл гаргалаа. Хүн болгон ийм хэмжээний хуримтлал үүсгэх нь юу л бол, гэхдээ л унах унааны мөнгөө хуримтлуулж чадна шүү.

1. Эцэг эхтэйгээ амьдрах

© AnegiN21 / Pikabu © Three Billboards Outside Ebbing, Missouri / Fox Searchlight Pictures

30 давсан ч гэсэн олон хүн эцэг эхтэйгээ амьдрах хүсэлтэй байдаг байна. Тэр ч бүү хэл энэ нь дэлхий дахинаа түгээмэл сонирхол болжээ. Байр түрээслэхэд маш их мөнгө хэрэгтэй. Заримдаа цалингийн гуравны нэг, тэр ч байтугай бүр тал хувь нь яваад өгөх тохиолдлууд ч бий. Хүн болгонд эцэг эхтэйгээ амьдрах амьдрал тохирдоггүй байх л даа. Тиймээс найз нөхөдтэйгөө нийлж байр түрээслэхээс өөр аргагүй. Нөгөө талаас, заавал найз нөхөдтэйгөө гэхгүйгээр өөр бусад хүмүүстэй хамтран байр түрээсэлдэг хүмүүс ч бий.

  • Би эцэг эхтэйгээ хотоос зайдуу амьдардаг байсан, гадагш нэг их гараад ч байдаггүй. Тиймээс би орлогынхоо ихэнх хувийг хадгалдаг байв. Эцэг эхтэйгээ хамт амьдарснаар ямар их хэмнэлт гаргаж болохыг хүмүүс тэр болгон ойлгодоггүй. Байрны түрээсний мөнгийг шууд л хуримтлалдаа хийнэ гээд та тооцоод үз дээ.

 

2. Цалин буусан өдөр тодорхой хэмжээг нь автоматаар шууд хуримтлалын данс руу шилжүүлэх

© Pixabay

Superjob порталын судалгааны төв нэгэн санал асуулга явуулжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн (оросуудын) 29% нь орлого, зарлагын тэмдэглэл хөтөлдөггүй, харин 40 орчим хувь нь ямар ч хуримтлалгүй ажээ. Үнэн хэрэгтээ хуримтлал үүсгэхэд ямар ч бэрхшээл байхгүй юм. Гэхдээ хуримтлал үүсгэнэ гээд бүсээ чангалж, өөрийгөө өчүүхэн мөнгөөр амьдрахад хүргэх шаардлага байхгүй. Цалингаасаа тодорхой хувийг буюу ойролцоогоор 5-10%- ийг нь л хуримтлалдаа тогтмол хийгээд байхад үр дүнд нь үнэхээр гайхалтай тоо гарна шүү.

  • 30 нас хүрэхээсээ өмнө би дансандаа 10 гаруй сая төгрөгтэй болж чадсан. Юу ийм үр дүнд хүргэсэн бэ гэж үү? Учир нь би цалин болгоноосоо 8%-ийг нь хуримтлалд шууд хийж байхаар банктай гэрээ байгуулсан юм. Би хуримтлалынхаа хэд болж байгааг ч хардаггүй учраас үрэх хүсэл ч төрдөггүй юм.

 

3. Машин худалдаж авах гэж яарсны хэрэггүй, тэр тусмаа үнэтэй машин

© CGTN / Youtube

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Данийн Ерөнхий сайд асан ларс Расмуссен нар дугуй унаж байна.

Ихэнх хүмүүст уг нь нийтийн тээврийн хэрэгсэл, эсвэл дугуй байхад л хангалттай байдаг. Харин машин бол тэдний хувьд амжилттай яваа гэдгээ харуулах бэлгэ тэмдэг л юм уу даа. Санхүүгийн найдвартай байдлаа хангаагүй байж амжилтын тухай яриад ч яахав дээ. Нидерландад л гэхэд жишээ нь хүмүүсийн 36 хувь нь дугуй унахыг илүүд үздэг бөгөөд энэ үзүүлэлт жилээс жилд нэмэгдсээр байгаа.

  • Ажил руугаа нийтийн тээврээр явж байгаарай – зарим ажил олгогч унааны мөнгө өгөхөд нэг их татгалзаад байдаггүй.
  • Дугуйгаар ирж очиж бай. Шатахууны хэмнэлт гаргахаас гадна автомашины эд анги, засварт зарцуулах зардлыг багасгана.

 

4. Брэндийн араас бүү хөөцөлд

© Suofeiman Store / Aliexpress

Брэндийн араас хөөцөлдөж, хошуурч байгаа хүмүүс орчин үед инээдтэй харагддаг болж. Статистик тооноос харахад зээл авч байгаа хүмүүсийн тоо улам нэмэгджээ. Зээл авсан хүмүүсийн ихэнх нь шинэ загварын гар утас, машин худалдан авч байна. Түүнийхээ төлөөсөнд өлөн зэлмүүн явна. Хэрэггүй зүйлд их хэмжээний мөнгө үрдэг ийм хүмүүс яагаад ч хуримтлалтай болж чадахгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй.

  • Би хэрэггүй элдэв зүйлд мөнгө үрдэггүй. Загварын араас хөөцөлддөггүй, бас орчин үеийн цахилгаан хэрэгсэлд шунадаггүй. Надад ямар нэгэн зүйл хэрэг болбол би чанар болон өөрийнхөө шаардлага дээр л суурилж худалдан авалтаа хийдэг болохоос үүнд брэнд огт чухал биш. Би 27 настайдаа л анх машин авч байлаа. Урьд нь надад түүний хэрэг байхгүй байсан юм.

 

5. “Би өөрийгөө ганц удаа эрхлүүлчихэд яахав дээ” гэдэг үгнээс татгалз

Хэт өндөр хэрэглээ нь орчин үеийн нийгмийн нэг дутагдалтай тал. Мөнгөөр гачигдаж байсан ч хамаагүй, өөрийгөө элдэв зүйлээр эрхлүүлэх нь хуримтлал үүсгэх сонирхолгүй байгааг илтгэнэ. Өөртөө хэрэггүй, гэхдээ бусдаас онцгойрох зүйл худалдан авч байгааг “шуналын хам шинж” гэж нэрлэх нь ч бий.

  • Би “ядуу баян” гэж хэлж болохоор нэг найзтай хүн. Бид хамтдаа их сургуулиа төгсөж, насанд хүрсэн хүмүүсийн амьдралд адилхан түвшинд хөл тавьцгаасан. Бид одоо 27 настай, хоёулаа гэрлэсэн. Түүний нөхөртэйгөө амьдардаг хотын амьдралын өртөг манай хотоос арай бага ч, эсрэгээрээ тэдний гэр бүлийн орлого манайхаас хавьгүй өндөр. Гэсэн хэдий ч тэдний гэр бүл байнга л мөнгөгүй байдаг бол нөхөр бид хоёр 50 гаруй сая төгрөгийн хуримтлал үүсгэж чадсан. Тэдний мөнгөгүй байгаагийн гол шалтгаанууд нь гудамжнаас үнэтэй кофе авч ууна, үнэтэй ресторанд хоол иднэ, шинэ iPhone гээд л… Олж байгаагаасаа илүү мөнгө үрэх шиг амархан зүйл үгүй. Ялангуяа өөрийнхөө шунал, дадал зуршлыг дарж чадахгүй бол шүү дээ.

 

6. Үл хөдлөх хөрөнгөтэй болох

© Сергей Купреев / pastvu © I, Lite / wikimedia

Үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад өөрсдөө амьдарна уу, түрээслүүлнэ үү огт хамаагүй. Үл хөдлөх хөрөнгийн үнэ инфляцтай холбоотойгоор жилээс жилд өсөж байгаа нь үнэн. Зарим хөгжиж байгаа хот суурингуудын хувьд үнийн өсөлт илүү хурдацтай явагдаж байна.

  • Би үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Өөртөө 50 сая төгрөгөөр хөөрхөн байртай болтлоо нэгэн хоолны газрын шөнийн ээлжинд ажилладаг байлаа. Яг тэр л хэмнэлээрээ ажилласаар, амралтын өдрүүдэд байрандаа засвараа хийнэ. 8 жилийн дараа гэхэд байшин минийх болж, үнэ нь одоо 80 сая төгрөгт хүрчээ. Өнгөрсөн жил бас дахиад нэг байр худалдаж авсан, тэгээд эхний байраа сарын 400 мянгаар түрээслүүлчихсэн.

 

7. Мэргэжлээ эсвэл ажлаа солих

© Doubt / Miramax Films © Big Eyes / The Weinstein Company

Залуу байгаа дээрээ элдэв зүйл туршиж үзэхээс бүү ай. Өөрийнхөө авьяас, чадлыг нээх боломж бий гэдэгт итгэлтэй байгаарай. Өөрийнхөө дуртай ажлыг хийж өндөр орлоготой болох боломжийг эрэлхийл. Мөн ажил төрөлд нь ахиц гарахгүй байгаа байгууллагатай зууралдаад байх хэрэг огт байхгүй шүү. Таны туршлага, мэдлэгийг өндрөөр үнэлэх зах зээл хэдэн зуугаараа бий.

  • Бидний дансанд 40 сая төгрөг бий, бид 24 настай. Би хуримын гэрэл зурагчнаар ажлын гараагаа эхэлсний дараа өөрийнхөө онлайн сургалтыг явуулдаг болсон. Сургалт явуулах нь илүү орлого олох юм гэдэг нь шууд л мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ эхнэр бид хоёр маш даруухан амьдрахыг хүсдэг. Бидэнд моодны хувцас, тансаг машин байхгүй.

 

8. Хоол хийж сур

© pxhere © katastropha / pikabu

Зөвхөн онцгой тохиолдолд л нийтийн хоолны газарт орж байгаарай. Гадуур хооллох, хөнгөн зууш идэх нь зөвхөн түрийвчин дэх хэдийг нимгэлээд зогсохгүй эрүүл мэндэд ч хортой. Эрүүл хоол хүнс нь үнэтэй түргэн хоолноос хавьгүй чухал юм шүү. Өөрөөр хэлбэл хамгийн хэмнэлттэй бөгөөд эрүүл хувилбар – гэрийн хоол.

  • Ресторанд хэзээ ч ордоггүй гэж хэлэхгүй, маш онцгой тохиолдолд л гадуур хооллодог. Гэртээ даруухан хэрнээ хангалуун үдэшлэг зохиох мөнгөнөөс хэд дахин илүү мөнгийг ресторанд төлөх хэрэг гардаг. Үүний оронд 15 мянган төгрөгийн архи авч ямар нэг жимстэй миксердээд рестораны 100 мянган төгрөгний үнэтэй коктейль хийчихнэ. Сарын орлого чинь 2-3 сая бол яах вэ, ингэж тансаглаж болох л юм.

 

9. Хялбар аргаар мөнгө олох тухай бодоод ч хэрэггүй

© Peoplesale / pikabu

Хялбар аргаар мөнгө олдоно гэж хэзээ ч байхгүй. Эргэлзээ төрүүлсэн урхи, сугалаа нь юу ч үгүй хоосон л үлдээж мэдэх юм. Санхүүгийн зах зээл мэтийн их орлого авчрахаар итгэл төрүүлэм ажил маш их хүчин чармайлт, мэдлэг шаарддаг бөгөөд хүссэн бүхэн энэ салбарт амжилт гаргаад байж чаддаггүй.

  • 20 сая төгрөг өвлөж аваад санхүүгийн зах зээл дээр тоглохоор шийдсэн. Харин одоо 2 сая л үлдэж дээ.

Юуны түрүүнд залуу насандаа өөрийнхөө юу хүсэж байгаагаа тодорхойлж ойлгоорой. Эцэг эхтэйгээ амьдрах, нийтийн унаагаар зорчих, худалдан авалт болгоноо нарийвчлан бодож тооцоолох уу? Аз жаргалтай, эрх дураараа залуу нас уу? Эсвэл ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх үү? Энэ бол хувь хүний л сонголт.

  • Би та бүхнийг ойлгож байна. Хэмнэлттэй, хүмүүжилтэй байх гэдэг сайн хэрэг, гэхдээ өөрийгөө барьж чадахгүй байгаа хүмүүсийг би буруутгаж эс чадна. Тийм ээ, тэд үрэх ёстойгоосоо илүү ихийг үрж байна, гэхдээ тэд амьдралын амтыг өөрийнхөө хүссэнээр авч байна шүү дээ. Энэ байдлаа ч тэд өөрчлөхийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсэхэд тэд санхүүгийн хувьд найдвартай л гэж итгэхээс өөр аргагүй. Мөнгө таашаал авахын тулд л ашиглах хэрэгсэл. Эцсийн эцэст, бидний авсанд нэг их юм багтах ч үгүй шүү дээ.

Та хуримтлал үүсгэсэн үү? Та өөр юу зөвлөж чадах вэ?

70
БахархмаарБахархмаар
16
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Баатар Отгонцэцэг

    Баатар Отгонцэцэг

    2019/07/25 at 12:10

    Мөнхжаргал уншаад үзээрээ

  2. Б. Нараа

    Б. Нараа

    2019/07/25 at 17:52

    Ч. Бадмаараг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *