Apple шинэ үйлдлийн системтэй нууц MacBook бүтээж байна

0

Энэхүү шинэ төхөөрөмж нь таблет болон нөүтбүүк болгон ашиглах боломжтой байх бөгөөд iOS-ийн хялбаршуулсан хувилбарыг ашиглах юм байна.

9to5mac-ийн мэдэгдсэнээр, Apple-ийнхан цоо шинэ MacBook нөүтбүүкийн загвар дээр ажиллаж байгаа – уг нөүтбүүк нь гибрид ухаалаг утас, таблет болон iPad Pro загварын компьютертой тун адилхан байх ажээ. Уг нөүтбүүкийг хийж буй төслийн нэр Star, загварын кодын дугаар нь N84.

Ам дамжсан ярианаас сонсоход уг төхөөрөмж нь ARM-ийн бүтцээрээ бусдаас онцгойрно гэж үзэж байна. Мөн шинэ үйлдлийн систем дээр ажиллана гэж ярьцгааж байгаа хүмүүс ч цөөнгүй – гибрид macOS болон iOS. Apple-ийнхан десктоп системээ тэр чигт нь архитектурын ARM-д шилжүүлэх нь юу л бол, гэсэн хэдий ч iOS-ийн тусгай хувилбар нь авсаархан нөүтбүүкэд хувирч болохыг үгүйсгэхгүй юм.

Apple Star төсөл одоогоор эхний шатан дээр явж байгаа гэж мэдээлсэн. 2018 оны эхэнд хэд хэдэн төхөөрөмж бэлдэж төслийн ажилтнууд өөрсдөө туршилт хийж үзэцгээж эхэлжээ. Нөгөө талаасаа уг төхөөрөмж нь хэрэглэгчдийн гар дээр хэзээ ч очихгүй байж ч болно.

Apple компани Intel процессороос татгалзаж өөрийн архитектурын ARM–д шилжих шийдвэр гаргасан гэсэн хувилбарыг ч бас үгүйсгэж болохгүй. Үүнийг iOS төхөөрөмж дээр амжилттай хийж чадсан, жишээ нь Apple A чип дээр ашиглаж эхлээд байгаа юм. Гэхдээ компьютерийн ажиллагааны хувьд илүү өргөн цар хүрээтэй ажил хийгдэх нь мэдээж. Тэгээд ч үр дүн нь тодорхой биш байгааг бодолцоно биз дээ.

Саяхан даа, Apple өөрийн Мас процессорыг 2020 он гэхэд гаргана гэсэн цуу мэдээ сошиал сувгаар нэг хэсэгтээ явсныг бас дуулгамаар байна.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munguu Tsendayush

    Munguu Tsendayush

    2018/05/30 at 19:49

    Muugii Munkhuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *