Нэгэн охин усны шуудуун дахь шаварт гацсан зааны тугалыг татаж гаргатал тугал түүнд талархлаа илэрхийлжээ

1

Хүн зөвхөн бие биедээ туслаад зогсохгүй мөн ан амьтанд ч гэсэн тусламжийн гараа харамгүй сунгадаг билээ. Бодвол яг одоо орон гэргүй даарч яваа амьтныг хэн нэгэн хооллож, ундалж л яваа байх. Хирэндээ баригдаж, турж эцсэн гөлгийг гудамжнаас гэртээ авчирч аз жаргалтай амьдрал бэлэглэсэн хүн ч таны танилууд дотор бий. Амьтад бидний үзүүлсэн хайр халамжинд талархдаг юм.

© susantananda3 / Twitter

Өнгөрсөн долоо хоногт нэгэн бичлэг маш хурдтай тархсан гэхэд болно: бүсгүй зааны тугалыг усны шуудууны шавраас гарахад нь тусалжээ. Уг бичлэгийг Энэтхэгийн сувгаас түгээсэн гэх. Зааны тугал засмал зам дагуу явсан усны шуудууны шаварт шигдсэн байжээ. Том биетэй амьтад шаварт шигдэх нь элбэг бөгөөд тэр болгон өөрсдөө бие даан гарч чаддаггүй ажээ.

© susantananda3 / Twitter

Уг бичлэг 36 секунд л үргэлжилдэг. Бүсгүй зааны тугалыг татаж гаргахын тулд бүхий л хүчээрээ үзнэ: чихнээс нь, бүр биеэс нь ч татаж үзжээ. Тугал ч тусламжийг боломж гэж харан өөрийн зүгээс хичээл зүтгэл мөн гаргасаар байв. Гэхдээ хамгийн сонирхолтой нь бичлэгийн эцсийн мөчид сэтгэл догдлуулахаар үйл явдал болно: аврагдсан амьтан аврагчдаа талархаж байгаагаа илэрхийлэн хошуугаа өргөжээ.

© susantananda3 / Twitter

Одоогоор уг бичлэг 90 мянган үзэлттэй болохын зэрэгцээ 7,5 мянган лайк цуглуулжээ. Сэтгэгдэл хэсгээр сошиал сүлжээ хэрэглэгчид зоригтой бүсгүйг магтацгааж байна. “Энэ дэлхий бид бүгдийнх” гэж бичсэн сэтгэгдэл байсан юм. Мөн хэн нэгэн шууд асуулт асуусан байна лээ: “Бичлэг хийж байгаа эр яагаад туслахаар ирсэнгүй вэ?”

Интернэтэд заантай бичлэг байнга тавигддаг бөгөөд ихэнх нь хөгжилтэй. Жишээ нь, нэг амьтан эзнийхээ утсыг харах гэж оролддог юм – уг бичлэг сошиал сүлжээнд 40 мянган лайк цуглуулсан байсан.

Ан амьтанд золгүй зүйл тохиолдвол та туслах уу?

55
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *