Амин дэм, эрдэс бодисын талаарх мэдүүштэй баримтуудаас

1

Амин дэмийг зүй зохистой хэрэглэвэл насаа хэдэн арван жилээр уртасгаж болно. Зарим нэг хоол хүнсийг хамтад нь зохицуулаад ч өөрт хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисыг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй бол ганц нэгхэн нь хэд хэдэн төрлийн амин дэм, эрдэс бодис өөртөө агуулж байдаг нь гайхалтай.

Танд хэрэг болж мэдэх зарим нэг баримтуудаас түүвэрлэн хүргэж байна.

1. Саяханы нэг судалгаагаар К гэх амин дэм хүний ясанд кальциас илүү хэрэгтэй гэдгийг тогтоожээ. Сүү баяртай, гадил сайн уу гэх цаг болжээ.

2. 1912 онд Польшийн биохимич Казимр Функ амин дэм гэдэг ойлголтыг анх бий болгожээ. Тэрээр “vital amines” буюу “амьдралын амь” гэж нэрлэсэн байна.

3. “Медерма” тосон түрхлэг (сонгины экстракт болон Е амин дэмтэй) нь шарх эдгээхэд ямар ч нөлөөгүйг зарим нэг туршилтаар баталжээ.

4. Арьсандаа Е амин дэм түрхсэн хүмүүсийн 30%-д нь дерматитийн шинж тэмдэг илэрсэн байна.

5. Йодын дутагдал бамбай булчирхайн өвчлөл үүсгэж хүзүү нь бүдүүрдэг. Мөн хүүхдийн өсөлтийг удаашруулдаг нь тогтоогджээ.

6. Өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг давсанд йод нэмснээр сүүлийн хэдэн жил дэлхийн хүн амын дундаж IQ үзүүлэлт нэмэгдсэн байна.

7. Эрэгтэй хүний бие организмд агуулагддаг Д амин дэм нь тестостеронтой нь нягт холбоотой байдаг. Нэг ёсондоо эрэгтэй хүн нарны илч их авах тусам тестостероны хэмжээ нэмэгддэг.

8. Гадилыг наранд байлгавал уг жимсэнд агуулагдах Д амин дэмийн хэмжээ нэмэгдэнэ.

9. NASA сансрын нисгэгчиддээ хүчээр шавар идүүлж ясны бэхжилтийг нь жингүйдлийн үед хадгалах ёстой гэж үзжээ. Шаварт байдаг кальци нь цэвэр кальциас илүү хурдан хүний биед шимэгддэг байна.

10. Шилмүүсний мөчир хандалсан цайнд маш их С амин дэм байх магадлалтай ажээ. Дэлхийн 2-р дайны үед Ленинградын бүслэлтийн үед тус хотын оршин суугчид өргөнөөр уудаг байв.

11. Хар тамхи татаж байгаа зураг авалтын үеэр жүжигчид лактозын нунтаг татдаг. Хэрвээ лактозын харшилтай бол В амин дэмийг нунтаг байдлаар татдаг ажээ.

12. Хойд туйлын баавгайн элэг идвэл та шууд л үхнэ, учир нь баавгайн элгэнд агуулагдаж байгаа өндөр хэмжээний В амин дэм үхэлд хүргэнэ. Эскимосууд алсан баавгайнхаа элгийг шууд газарт булдаг, магадгүй нохой нь идээд үхчих ч юм билүү.

13. Өөрт шаардлагатай калийг олж авахын тулд 30 секундэд 400 гадил идэх хэрэг гарна.

14. Стронци бол кальцийн бүлд багтдаг тул заримдаа ясны хугарал бэртлийг эмчлэхэд ашигладаг. Заримдаа кальциас ч илүү үр дүнтэй байдаг.

15. Чили чинжүүнд жүржээс 400 дахин илүү С амин дэм агуулагддаг.

16. Амин дэмүүдэд өгдөг үсэг Е-ээс К хүртэл байдаггүй, яагаад гэвэл энэ алгассан үсгүүдэд хамаарах амин дэмүүдийг В-гийн бүлэгт багтах амин дэмүүд нэрлэгдэнэ эсвэл эрдэмтдийн нээлтийг алдаатай гэж үзнэ гэжээ.

17. Меласса бол сахар хийхэд ашигладаг бодис бөгөөд хүний биед хортой ч бас ашигтай. Мелассад кальци, магни, В6 амин дэм, калий болон төмөр маш ихээр агуулагддаг байна.

18. 9 ширхэг жигнэсэн төмсөнд 65 кг жинтэй хүний өдрийн хэрэглээний калори болон аминхүчлүүд агуулагдаж байдаг.

19. С амин дэм болон бусад хүнсний нэмэлтүүд нь ханиад томууны эрсдэлийг багасгадаггүй гэдгийг судалгаагаар нотолжээ.

20. 1990-ээд онд А амин дэмээр баялаг “алтан будаа” гэгчийг гаргаж авч байсан. Энэ будааны ачаар зарим нэг улс оронд элбэг тохиолдох хүүхдийн нүд сохрох өвчнөөс хамгаалж чадах байсан боловч ГМО хүнсний бүтээгдэхүүн тул хүнсэнд хэрэглэхийг хорьжээ.

21. Төмс маш ач тустай. Та зөвхөн төмсөөр хооллоод байвал танд кальци, омега 3 дутагдахаас бус өөр бусад эрдэс бодисоор дутагдана гэж байхгүй.

22. Дөрвөн хоолны халбага агч модны сироп нь адил хэмжээний сүүнээс их кальци, бүтэн гадилаас их кали агуулдаг байна.

4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ogii Ochiroo

    2016/03/07 at 12:46

    2016 оны Халуун видео
    http://nicolesyou7.vn.hn//84336-52488.x?i=MzAx

  2. Ogii Ochiroo

    2016/03/07 at 12:46

    2016 оны Халуун видео
    http://nicolesyou7.vn.hn//84336-52488.x?i=MzAx

  3. Oscar Azuela Jr.

    2016/03/07 at 17:00

  4. Oscar Azuela Jr.

    2016/03/07 at 17:00

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *